Мэдээ

Шүүхийн танхимд хүүхдээс маань холдуулаад өгөөч гэж уйлж суугаа эцэг хүнийг харлаа

Хүн чанараа хэзээч алдахгүй зүрх сэтгэлтэй хүн бүрт зориулав. Төрөлхийн уруул тагнайн сэтэрхийтэй , зүрхний титэм судасны нарийсалтай төрсөн нэгэн хүүгийн ээж байна. Миний хүү ийм төрсөн цагаасаа шууд л буруутан, амьдралын дайсан болж буруутгагдан өлгийтэй 21 хэн хоногтойдоо аавдаа хөөгдөн ээжийнхээ күртикэнд өлгийдүүлээд гудманд гарсан юм.

Хөөрхий ээж нь гэх би өөрөө өнчин өрөөсөн эмээгээ хормойдож хүн болчихоод муу эмээгээсээ хойш ийм зүйл үзсэндээ итгэхгүй ну лим саа барьж ядан эхний шөнөө вогзал дээр хонож байлаа. Хүү минь өөрийнхөө ямар төрсөнийг ч мэдэхгүй үнэгчлэн , ээжийнхээ нулимсыг хаттал инээд бэлэглэн үүрэгчлэн унтаж байсан цаг саяхан.

Чамгүй л бол амьдарч чадахгүй , юу ч байсан чиний төлөө хийнэ гэж байсан тэр хүн төрөх эмнэлгийн гадаа хүүгээ ийм төрсөнийг мэдээд зүгээр л яваад өгсөн дөө. Эмчлэгдэх боломжтой хүүгээ хоёулаа эрүүл болгоё тэгэхүү ханиа гэхэд энэ лав миний хүү биш манай удамд ийм араатан байхгүй , чи харж байгаа миний ээж багш сэхээтэн бүгд мундаг хүмүүс. Чиний ген удам хогийн заваан өвчний үүр болохоор ийм хүүхэд чамд ирж байгаа юм гэж хэлээд гэрээсээ хөөсөн .

Гомдол тээж хайрлуулах гэж хичээж удаан зүүгдээгүйээ. Эхний шөнөө вогзал дээр хонож байхдаа нэлээн том ээжүүдийн группт тус болооч , нялх үртэйгээ хамт очих газаргүй болчихлоо бид 2 т зочид буудлын өрөө авах мөнгө зээлэх сайхан сэтгэлт ээж байна уу гэж бичсэн маань буруудсан.

Тэр дорооо л коммент дүүрч луйварчин, амар хялбар аргаар мөнгө олсон хүүхэн, хүүхдээ дагуулаад буудалд ормоор байна гэдэг эх хүн хэзээч байхгүй , үнэн л юм бол зургаа яг одоо байгаа газраа дараад пост хий, пост оруулж байгаа утсаа зараад хонох газраа олооч тийм хэцүү байгаа юм бол. Яахаа мэдэхээ болиод ай са ндаа тэр постоо устгаад шөнөжин уйлаад хонож билээ. Маргааш нь ирж яаралтай хүүхдээ үзүүл гэж эх баригч эмч маань дуудлаа. Хөлөө арай ядан зөөж э мнэ лэгтээ очоод шинжилгээ өгч байхдаа зогсоогоороо унтаж байгааг харсан эмч чи чинь унтаж амраагүй шөл усгүй яваа юмуудаа гэж хэлээд юуч асуулгүй бид хоёрт түр тасаг гаргаж өгөв. Ээж хүү 2 сайн эмч сайн асрагч нарын хүчинд бараг 14 хоног эмнэлгийн дулаахан өрөөнд хоол цайтай байв.

Өөрийнхөө хувцасыг хайчилж хүүдээ живх гараараа оёж хийж өгч байгааг харсан асрагч эгч цалин маань өнөөдөр буусан байсан ашгүй гээд бүтэн хайрцаг живх тэврээд орж ирж билээ. Жирэмсэн байхдаа нөхрийн ахынх нь эмийн санд эм зүйч хийж байсан маань ургийн гажиг үүсэхэд нөлөөлсөн юм билээ. Эмч маань эрэгтэй хүн хэрнээ үнэхээр зөөлөн сэтгэлтэй намайг гэртээ аваачиж бага охидынхоо өрөөг нэгийг нь султгаж түр байлгав. Түүний эхнэр сайхан сэтгэлт бүсгүй хүү бид хоёрт бүр тусад нь шөл , хүүд минь сүү памперс бэлдэж би айлд санаа зовтлоо л халамжлуулсан. Энэ хугацаанд хүүгийн маань аав ор сураггүй байснаа шүүхээр салах өргөдөлөө өгч хөөцөлджээ. Шүүхээс дуудлаа. Эвлэрэх 90 хоног харгалзалгүй шууд салгаж өгөхийг нөхөр хүсч тэтгэмж сар бүр өгөх учир баталгаатай л салгаад өг гэж шүүхийн танхимд уйлсан юм даа. Уйлах хэрэг байсан гэж үү.

Шүүг ч хэлэх үггүй болсон байх тэр шүүгч эгч бидний баталгааг салгаж ажлаа сайн хийсээн харин шүүхийн төгсгөлд шүүгч үр хүүхдийнхээ жаргаж байгааг харах эрхгүй ирээдүйн аавууд нэгээр нэмэгдлээ. Шүүхийн танхимд хүүхдээс маань холдуулаад өгөөч гэж уйлж суугаа эцэг хүнийг харлаа. Ичиж байна гэж хэлсэн юм.

Эх баригч эмчийнхээ гэрт амьдарсан анхны ээж би байсан байхаа. Эмч маань хүүг маань хагалгаанд оруулах талаар хөөцөлдөж судалж маш их гүйсээн. Ингэснээр 1 ой хүрсэнийх нь дараа хагалгаанд үнэ төлбөргүй орж болох заалт гарсан. Хүү маань хичнээн хөөрхөн гээч. Тэр сормуус нь нүд нь хацар нь булцгар хоёр гар нь. Аавдаа гологдсон азгүй үр ч гэлээ ээж нь хүүгээ хэзээч орхихгүй ээ. Хүүгээ орхиод ажил хийх боломжгүй учир айлдаа зүгээр л юм аваад л дайлуулаад л байдаг ккк.

Зүгээр сууж болохгүй хүүдээ э мчил гээнд нь тусалмаар байдаг мөнгө олох хэрэгтэй байдаг хуучин лангуу түр зуур ажиллуулаад бүх бараагаа бэлэглэсээр байгаад тарааж дууссан нэг баахан уруулын будаг бараг 300 ш байсан байхаа. Түүнийгээ зарж ядаж хүүдээ зориулах хэрэгтэй байсан учир далавчгүй сахиусан тэнгэр группийн админд хандаж гуйлаа. Группийн уншигч ээжүүдэд хэлээд өгөөч уруулын будаг бүрийг маань ширхэгийг нь 2500 төгрөгөөр зараад өгөөч гэхэд өө тэгье ээ гээд пост оруулсан. 300 ш уруулын будгийг маань админ маань бүгдийг нь өөрөө хүргэлтээр явж зарж өгсөн . Энэ группийн маш олон ээжүүд худалдаж авсан даа. Үхтлээ уйлаад л баярлаад сууж байсан шүү .

Ээжүүд минь. Зарим нь бүр бүх өнгөнөөс нь авья гээд олноор нь авсан. Хүнд гундаж явахад гараа сунгасан ганцхан итгэл ямар хүч өгдөг гээч. Харин 3 хан сарын дараа ээж хүү 2 хагалгаанд орно. Ачтай буянтай э мчий нхээ ачаар уруул та гн айн сэтэрхийг нь оёж зүрхний титэм судасны хагалгаандаа намраас орно. Миний хүү хөөрхөн болноо. Орхиод нүүр буруулсан аавыгаа сөхөрж гуйгаад ирсэн ч үл тоогоод бид хоёр амжилтанд хүрч хүүгээ ирээдүйн алдартай эмч болгоноо ээж нь. Хайр татам эмч минь түүний гэргий минь Эх нялхасын асрагч сувилагч нар минь, энэ гоё группийн админ минь, уруулын будагнуудыг минь авсан бүх ээжүүд минь, хөөрхөн үр минь баярлалаа. Би хэзээч бууж өгөхгүй. Би ээж байх дуртай.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү