Recetas

Элэгний өвчлөлийг өдөөдөг хоёр зүйл бий

-Иргэд элэгний өвчнийг хорт хавдар болох хүртэл нь хүндрүүлж байгаа нь юутай холбоотой байдаг юм бэ. Эрт үед нь оношлуулахгүй байгаатай холбоотой юу?

-Элэгний хорт хавдар нь шууд үүсэхгүй. Элэг нь эхлээд үрэвсэнэ, хатуурна. Үүний дараагаар элэгний хавдар үүсэх магадлал өндөр байдаг. Тэгэхээр иргэд элэгний вирустэй эсэхээ эрт оношлуулахгүй, урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдахгүй байдагтай холбоотойгоор элэгний хавдар газар авч байна. Эрт үедээ оношлуулж, эмчилгээ хийлгэж чадвал элэгний хавдар болж хүндрэхгүй.

-Элэгний хорт хавдрыг өдөөдөг гол шалтгаан нь юу байдаг вэ?

-Нэгд, элэгний хорт хавдрын гол шалтгаан нь элэгний В, С вирусийн халдвар нөлөөтэй байдаг. Хоёрт, зохисгүй хоол ундны хэрэглээ. Ялангуяа а рхидалт, элэгний өөхжилт гол нөлөө үзүүлж байна.

-Хуучин цагт эмнэлгийн багаж, хэрэгслийн ариутгал муу байсантай холбоотойгоор элэгний вирусийн халдвар авах нь түгээмэл байсан гэдэг. Тэгвэл өнөө цагт вирусийн халдварыг ямар байдлаар авч байна вэ?

-Орчин үед эмнэлгийн багаж, хэрэгслээр халдвар дамжих зам буурсан. Гэвч Шивээс хийлгэх, чих цоолох, гоо сайхны эмчилгээ, шүдний эмчилгээ, эмэгтэйчүүдийн эмчилгээ хийлгэх болон бэлгийн замаар халдвар авах нь түгээмэл байна.

-Элэгний вирусийн халдвар авсан хүнд өвчний шинж тэмдэг нь хэр хугацаанд илэрдэг юм бэ?

-Нууц үе нь 1-2 сар үргэлжилнэ. Үүний дараа шээс нь шарлах, ядрах, нүдний салст шарлах зэрэг шинж тэмдэг илэрч эхэлнэ. Энэ үед элэгний биохимийн шинжилгээ өгөх хэрэгтэй.

Элэгний В, С вирусийг таван наснаас доош насны хүүхэд авбал дархлаа сул байдагтай холбоотойгоор архагшдаг. Уг насанд элэгний вирусийн халдвар авсан хүүхэд 20-30 нас хүрэхэд өвчин нь даамжирдаг юм. Насанд хүрсэн хүн элэгний вирусийн халдвар авахад дархлаа сайн байвал эдгэрэх боломжтой байдаг.

-Элэгний хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд эрт оношлуулах хэрэгтэй гэж ойлголоо. Зөв үү?

-Элэгний вирусийн халдвараас сэргийлэхийн тулд ариутгал, халдваргүйжүүлэлт сайн газар эмчилгээ, мэс засал хийлгэх хэрэгтэй. В вирусийн вакцинд хамрагдаарай гэж иргэддээ зөвлөе.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү