Recetas

Энхболд байшин бэлэн болжээ. Түүний тансаг байшинтай танилц!

Загвар өмсөгч Энхболд хувийн хаусаа барьж дуусгажээ. Уг хаус нь Хандгайт зусланд баригдаж дууссан аж.

Оройн мэндээ. 10 жил бодож сүүлийн 3 жил төлөвлөсөн ажлынхаа ард амжилттай гарч Мөрөөдлийн байшингаа барьж дуусгалаа. Маргаашнаас дэлгэрэнгүй мэдээллүүдээ оруулна. Байшингаа барих, зуслангийн хаустай болох бодолтой байгаа бүх хүмүүстээ өөрийн туршлагаасаа хуваалцах үүднээс Аавын байшин групп нээсэн байгаа шүү!!! манайхан нэгдээрэй!!! Мөн туршлагаа хуваалцах бүх аавуудыгаа группд нэгдэхийг урьж байна.

МАНАЙХААН БҮСГҮЙЧҮҮД Ч ГЭСЭГ ГРУППД НЭГДЭЖ БОЛНО ШҮҮ ЗҮГЭЭР НЭР НЬ Л ААВЫН БАЙШИН ЮМАА” гэсэн юм.

Тэрбээр өмнө нь байшин баригдаж байх үед “За ингээд #ААВЫН_БАЙШИН төслийн эхний хаусны суурийн ажил эхэллээ. Эр хүн болж төрсөн гурван үүргийн нэг болох байшин барих үүргээ биелүүлэхээр ханцуй шамлан идэвхийлэн орлоо кк арай сүртэй юу?” гэж байжээ.

-Э.Энхболдыг найзууд нь “Эндого” гэдэг. Харин түүний гэргий Д.Отгонжаргал нь дизайнер мэргэжилтэй бөгөөд тэдний хайраас Э.Тэгшзаяа хэмээх хөөрхөн охин “ургажээ”.

-Тэр их шүтлэгтэй нэгэн. Охиныхоо нэрийг өгөхийн тулд гандан руу явж, хамба Сангидоржоос нэр гуйжээ. Тэрбээр охиноо Тэгшзаяа гэж нэрлэх тухай бодож, эхнэртээ хэлтэл тэр ч мөн уг нэрийг төлөвлөсөн байж. Дараа нь ламаас асуухад Тэгшзаяа, Ариунзаяа гэсэн нэр тохирно гэсэн байна. Орой нь хосууд будаан дотор нэрээ бичээд сугалахад Тэгшзаяа хэмээх нэр гарч ирсэн гэнэ.

-Эндого шинэ жил болгоноор өвлийн өвгөн болдог. Тэрбээр уг баяраар сайхан сэтгэлт өвлийн өвгөн болж, найзууд, хамаатан садан, ойр дотнынхоо хүүхдүүдийг баярлуулдаг болсоор дөрвөн жилийг үджээ.

-Тэр олон мэргэжилтэй. 2008 оноос загвар өмсөгчөөр ажиллаж байгаа бөгөөд үүнээс өмнө СУИС-ийн дуулаачийн ангид нэг жил суралцжээ. Дараа нь “Монголжингоо” дээд сургуулийг урлаг судлаач, дуучин, жүжигчин мэргэжлээр төгссөн байна. Харин өдгөө СЭЗДС-д Бизнес удирдлагын ангид суралцахын зэрэгцээ “Моннис” компанийн борлуултын хэлтэс ажилладаг.

-Дуулах хүсэл түүний хувьд загварын тайзнаас ч үнэтэй байж мэднэ. Тэр Эндого саяхан “Камертон-2” шоунд оролцохоор бүртгүүлсэн байсан ч олны хэл амнаас зугатан нэрээ хасуулсан аж. Ямартай ч, дээр дурдсан их ажлын хажуугаар хэзээ нэгэн цагт дуучны карьер эхлүүлэх мөрөөдөл түүнд бий.

-Гэхдээ тэр мөрөөдлийнхөө захаас амссан нэгэн. Тэр өмнө нь гурван найзтайгаа хамтран хамтлаг байгуулсан бөгөөд гурван ч аймагт бие даасан тоглолтоо зохион байгуулж байжээ. Харин тэр удахгүй эхнэртэйгээ хамтран студи байгуулахаар зэхэж буй юм билээ.

-Түүний төрсөн сар, сар өдөр нь ихэд бэлгэшээлтэй. Арваннэгдүгээр сарын 22 буюу хоёр нэг, хоёр хоёрын дараалал болдог юм.

-Эндогогийн дотнын хоёр найз нь мөн л загвар өмсөгч. Чингүүн, Билгүүн гурвуул “Говь” компанийн брэнд нүүр царай болж байв.

-Тэр эхнэртэй болохоосоо өмнө нэг удаа “гэрлэж” байсан. “Говь” компанийн шинэ загварын ноолууран хуримын даашинзны зураг авалтын үеэр топ модель Д.Пүрэвсүрэнтэй “хуримласан” юм.

-Хэрвээ тэр загвар өмсөгч болоогүй байсан бол нисгэгч болох байсан гэнэ. Харин түүний хообий нь аялал.

-Тэр нийслэлийн арван жилийн 62 дугаар сургуулийг 2005 онд төгсөөд дараа жил нь “Монгол модель” агентлагт элсчээ.

-Эндого өнгөрсөн нэгдүгээр сард БНСУ-ын “Korean model association”-ы шилдэг эрэгтэй загвар өмсөгчөөр шалгарсан Монголын анхны эрэгтэй загвар өмсөгч.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү