Мэдээ

Энэ бүсгүй Дэлгэрмөрөнгийн тоглолтыг дуусгалгүй гараад явжээ. Яагаад вэ гэсэн чинь

Дуучин Дэлгэрмөрөн:

“Энэ сайхан сэтгэлтэй эмэгтэй бол бидний найз Пүрэвсүрэн.Хөвсгөл аймгийн Галт суманд амьдардаг хоёр хүүхдийн ээж.

Манай найз төрөлх сумандаа цайны газар ажиллуулдаг.Биднийг өөрийн гараар хийж өгсөн цай хоолоороо дайлж хүссэн зорилгоо биелүүлсэн.Учир нь манай тоглолтын баг хамт олны өмнө нэгэн гайхалтай хутагт хувилгаан ирээд буян ном айлдаж гэнэ.Түүнд даган баясасан манай найз буян хурааж олон хүмүүсийг гурван өдөр баярлуулсаны сүүлийн зочид нь бид байсан гэнэ билээ.

Тэрээр бидний тоглолтын дунд хэсэгт орж ирээд дуусгалгүй гараад явсан юм.Учирыг нь дараа нь хоол цай идэхдээ лавлахад, тоглолт дуусахад нь халуун цай хоолыг нь бэлдээд байж байх нь илүү чухал гэж хэлсэн.

Би энэ бүтээлч, хөдөлмөрч сайхан сэтгэлтэй эмэгтэйгээс, өөрийнхөө хүссэн зүйлийнхээ төлөө яг над шиг ямар гоё үнэнч байгааг олж харсан.Тийм ээ тэр хийсэн зүйлийнхээ төлөө жаргалтай амьдардаг юм билээ.Сургуулийн олон хүүхдүүд түүний хоол цайнд дуртай гэсээн.Учир нь тэдгээр хүүхдүүдийн юу идэхийг хүсэж байгааг найз маань мэдэрч бонжгор ходооднуудыг нь баярлуулдаг юм билээ.

Болоогүй ээ бас Солонгон ааштыг дагадаг болохоор миний хийсэн хоол Дээгий дуучинд ямар байгаа бол гэчихжээ гхгхгх.Үнэхээр сайхан амттай байсан.Хайртай хүмүүстээ жаргалтайгаар зориулж хийсэн хоол хамгийн гоё амттай байдаг юм аа.

Хүмүүсээ манай найзад гоё урмын үг хайрлаарай, учир нь тэр энэ сэтгэгдлийг уншаад магадгүй баярлах байх л даа.Тэгээд зөндөө хүүхдүүдэд бүүр гоё амттай хоол хийж өгөх болно оо.Найздаа сайн сайхныг хүсье ээ амжилт.

Сайхан сэтгэлтэй бүсгүй маань сүү өргөөд биднийг үдэж өгсөөн.Би хэзээ хамгийн сүүлд ийм гоё сэтгэл харсанаа санахгүй байна.” гэлээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү