Мэдээ

Энэ ертөнцийн гэрэлд хөтөлсөн ижийдээ очьё доо боорцогоо идье !

Монголын рок поп урлагийн шилдэг оддын нэг “Хурд” хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр юм.

“Зураг шиг бүсгүй”, “Нэг ангийнхан”, “Аавдаа би хайртай” гэх мэт сэтгэлд хоногшсон дуунуудаараа залуусыг байлдан дагуулж чадсан.

“Хурд” хамтлаг нь анх 1987 онд Төмөр замын вагон депогийн ажилчин хэсэг залуусын дунд хөгжим сонирхогчийн хэмжээнд байгуулагдаж, уран бүтээлээ туурвиж эхэлжээ. Улмаар 1991 оны ардчилсан хувьсгал гарч уг хамтлагийн нэгдүгээр бүрэлдэхүүн тарснаар, тус бүрэлдэхүүнд тоглож байсан бөмбөрчин Д.Ганбаяр үлдэж 1993 оноос одоогийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулж, метал рок хөгжмийн төрлөөр уран бүтээлээ туурвисаар явна.

Тэрээр цахим хуудаснаа “Өглөө мэндээ энэ ертөнцийн гэрэлд хөтөлсөн ижийдээ очьё доо боорцогоо идье ! амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрэй“ гэжээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү