Мэдээ

Эрка: Залуусыг басамжлаад байгаа ахмадуудад зориулав

Дижитал хамтлагийн гишүүн Эрка:

“С.Зориг жишээ нь 90н онд 28н настай байж. Одоо хорин хэдтэй залуус талбай дээр үзэл бодлоо илэрхийлж жагсаж байна. 90н оны хувьсгалыг бас л хорин хэдтэй залуус талбай дээр жагсаж үг хэлж үзэл бодлоо илэрхийлж байж хийсэн.

Харин тэднийг тэмцэж байхад хөгшчүүд настангууд нь гутааж дорд үзэж басамжлаагүй харин ч тухайн үеийн нам засгийн удирдлагууд нь хүртэл залуусаа хүлээн зөвшөөрч тайван замаар хувьсгал өрнөсөн байдаг.

Өнөөдөр бол дарга удирдагч нар нь хэт өндөрт гарчихаад бууж чадахгүй буруугаа мэдсээр байж хүлээн зөвшөөрч үнэнтэйгээ нүүр тулж чадахгүй харин ч нийгмийг хуваан талцуулж мэдлэг мэдээлэл муутай оюуны дархлаа сул хүмүүсийг турхиран тэмцэж буй залуусын эрчийг сулруулж урамыг мохоогоод байна.

Залуусаа элдэвээр хэлээд басамжлаад байгаа ахмадуудад зориулав.” гэжээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү