Мэдээ

Эрүүл мэндийн элчээр томилогдсон жүжигчин О.Дөлгөөн хичнээн мэс засалд орсон бэ

Хөөрхөн сайхнаараа олноос онцгойрдог жүжигчин О.Дөлгөөн хэд хоногийн өмнө БНСУ-ын Пусан хотын эрүүл мэндийн аялал жуулчлалын элчээр жүжигчинээр сонгогдсон.

Энэ тухай тэрбээр “Пусан хотын дарга Park Heong-joon гэх хүндтэй эрхэмээс “Бусан хотын эрүүл мэндийн элч” гэгдэх хүндтэй өргөмжлөлийг гардаж авлаа.

Залруулга хийхгүй бол болохгүйнэ ээ. Энэ нь хүн эмчлэх эсвэл сайн үйлсийн аян зохиох, солонгосоор ярьж орчуулга хийх ямар ч шаардлагагүй үүрэггүй юм байна лээ шүү.

Ер нь бол Пусан хотыг таниулан сурталчлах, мэдээллийг түгээх эх орноо сурталчлах үүрэг бүхий бэлгэдлийн зүйл юм байна лээ. Мөн нэмж хэлэхэд Монгол Улсаас тодорхойлж санал болгоогүй бөгөөд Пусан хотын шийдвэр учраас уригдаж очсон байгаа шүү” гэжээ.


Үүнтэй холбоотойгоор цахим хуудаснаа жүжигчин О.Дөлгөөн хичнээн мэс засалд орсон болоод эрүүл мэндийн аялал жуулчлалын элчээр томилогдсон болохыг нэгнээсээ лавлах хүн цөөнгүй байна. Яг юу юугаа засуулж өнөөдрийн хөөрхөн төрхөө олж авсныг эрхэм уншигч та дараах гэрэл зургуудаас харьцуулж хараарай.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү