Recetas

Эрүүл хүүхэд аяны 18 тэрбумаас салбарынхан тэрбум, тэрбумаар нь иджээ

Төсвийн байнгын хорооны хурлаар Үндэсний аудитын газраас ажиллагааны тайланг сонирхууллаа.

Аймгийн хэмжээнд 0-18 насны 16344 хүүхэд байхад “Эрүүл хүүхэд” аяныг санхүүжүүлэх сургаар ЭМГ-ын мэргэжилтний хүсэлтийн дагуу аймгийн Статистикийн хэлтэс хүүхдийн тоог 1732 хүүхдээр өсгөжээ.

УИХ-ын гишүүдэд тараасан тайланд “Эрүүл хүүхэд” аянг гишүүд онцоллоо. С.Ганбаатар гишүүн “Эрүүл хүүхэд аян санхүүжилтийн талаар харлаа. Төсвийн мөнгийг идэж уусан хүмүүсийн цуглуулга энэ салбарт байдаг юм уу” гэсэн бол Л.Эрдэнэчимэг гишүүн “Эрүүл хүүхэд аянг Эрүүл мэндийн даатгалын мөнгөний үлдэгдлээр санхүүжүүлсэн. 2012 оны өмнө явагдсан учраас нэг ёсондоо сонгуулийн шоу болсон. Ээж хүний хувьд хэлэхэд санхүүжилтийн 80 хувь цаас, хэвлэмэл байдлаар 20 хувь нь оношилгоо, шинжилгээнд зарцуулагдсан байх” гэх зэрэг шүүмжлэлийг хэлсэн.

Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгөөс 18 тэрбум төгрөгийг зарцуулсан энэхүү аян аудитын шалгалтаар дараахь зөрчлүүд илэрчээ.

Хүүхдийн тоог статистикийн хэлтсээс хуурамчаар нэмжээ

ЭМЯ-ны мэдээллийн цахим санд шивсэн болон НДЕГ-ын мэдээллийн баазад бүртгэлтэй хүүхдийн тоо хоорондоо 14380 хүүхдээр зөржээ.

Мөн аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан мэдээ, ЭМЯ-нд явуулсан цахим сан, үзлэг оношлогооны хөлс олгосон хүүхдийн тоо, НДС-аас санхүүжилт нэхэмжилсэн хүүхдийн тоо хоорондоо таарсангүй.

Эрүүл мэндийн яамны “Эрүүл хүүхэд” аяны ажлын тайланд үзлэгт хамрагдсан нийт хүүхдийн тоог 816941 гэсэн нь үзлэгт хамрагдаж, үзлэг оношлогооны хөлс олгогдсон хүүхдийн тооноос 6018 хүүхдээр илүү гарчээ.

Дундговь аймагт санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх үүднээс хүүхдийн тоог зориуд өсгөсөн байна.

2011 оны жилийн эцсийн байдлаар хүн амын тооллогоор аймгийн хэмжээнд 0-18 насны 16344 хүүхэд байхад “Эрүүл хүүхэд” аяныг хамрагдах хүүхдийн тоогоор санхүүжүүлэх сургаар ЭМГ-ын мэргэжилтний хүсэлтийн дагуу аймгийн Статистикийн хэлтэс хүүхдийн тоог 1732 хүүхдээр өсгөжээ.

ӨР БАРАГДУУЛЖ, ЭД ХОГШИЛ ХУДАЛДАН АВЧ, ТҮЛЭЭ НҮҮРСНИЙ ХӨНГӨЛӨЛТӨД ӨГЧЭЭ

Аяны хүрээнд олгогдсон урьдчилгаа хөрөнгийг Ажлын хэсгийн ахлагч, эрүүл мэндийн газрын дарга баримт бүрдүүлэн шатахууны мөнгө авсан, эмнэлгүүд зориулалтын бус зүйл, урсгал зардалд зарцуулсан зөрчил илэрлээ.

Тухайлбал:

-Урьд оны өр барагдуулахад Баян-өлгий аймгийн өрхийн ЭМТ-үүд- 8.1 сая, Говь-Алтай аймгийн ЭМГ- 17.0 сая, Дархан-уул аймгийн ЭМГ- 8.6 сая, СХД-ийн ЭМН- 40.3 сая, нийт 74.4 сая төгрөгийг,

-Өөрийн үйл ажиллагаанд эм худалдан авахад Говь-Алтай аймгийн ЭМГ- 39.8 сая, Булган аймгийн ЭМГ- 16.8 сая, Ховд аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төв -36.6 сая, Дундговь аймгийн ЭМГ-14.1 сая, нийт 115.6 сая төгрөгийг,

-Компьютер, принтер,техник тоног төхөөрөмж худалдан авахад Архангай аймаг-14.5 сая, Баянхонгор аймгийн НЭ-42.0 сая, ЭХЭМҮТ-13.0 сая, Говь-Алтай аймгийн ЭМГ-10.1 сая, БГД-ийн ЭМН-22.5 сая, ХУД-ийн ЭМН-12.9 сая, СБД-ийн ЭМН- 45.3 сая, нийт 169.8 сая төгрөгийг,

-Тавилга, эд хогшил худалдан авахад Баянхонгор аймгийн НЭ- 4.5 сая, ЭХЭМҮТ- 3.3 сая, ХУД-ийн ЭМН-23.5 сая, СБД-ийн ЭМН- 11.5 сая, нийт 48.6 сая төгрөгийг,

-Завхан аймгийн ЭМГ-46.5 сая, Өмнөговь аймгийн ЭМГ-4.2 сая, Говьсүмбэр аймгийн НЭ-9.7 сая, нийт 64.7 сая төгрөгийг урамшуулалд хэт хавтгайруулан олгосон,

-Сэлэнгэ аймгийн ЭМГ-22.3 сая төгрөгийг хөрөнгө бэлтгээд данс бүртгэлд тусгаагүй,

-Түлээ нүүрсний хөнгөлөлт үзүүлэхэд Баян-өлгий, Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн байгууллагууд 11.0 сая төгрөгийг тус тус зарцуулжээ.

“Эрүүл хүүхэд аян” 2012 оны хоёрдугаар сарын сарын 1-нээс эхлэн он дуустал хэрэгжсэн аян. Тус аянаас хүүхдүүд дараах өвчин эмгэгтэй болох нь илэрсэн.

Идэж уухынхаа хажуугаар ядахдаа багахныг ч болов эдгээр хүүхдийн төлөө зарцуулах сэтгэл байсангүй.

Тухайн үед энэхүү аяныУдирдах хорооны даргаар Ерөнхий сайд, дэд даргаар Эрүүл мэндийн сайд, гишүүдээр БСШУ-ы сайд, НХХ-ийн сайд, Сангийн сайд, Нийслэлийн Засаг дарга гэхчлэн сүржин бүрэлдэхүүн ахалсан.

Хүүхдийн төлөө “За” гэж хэлэх дуртай ч өнөөдөр байдал нэг иймэрхүү.

GOGO.mn

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү