Мэдээ

Ээждээ үлдээсэн мөнгө, захидал хоёрыг уншаад хүмүүс нулимс дуслуулж байна

Хүний Сэтгэл гэж нээрээ. Өнөөдрийн харсан хамгийн шилдэг хайр татсан пост. Хүү нь ээждээ захидал бичиж мөнгөтэй үлдээжээ.

Уг захидал дээр “Энэ мөнгөөр ажил дээрээ хоолонд ороорой. Хүүгийнх нь ажил бүтэмжтэй байгаа. Тэнгэрт залбирч байгаарай. Тэнгис далай үзүүлнээ ээжээ” гэсэн байв.

Бяцxан охин мэдээ орсон цагаасаа эхлэн ээжийн халамж хайранд умбаж өссөн бөгөөд ээж нь түүнийг Цасангоо гүнжээс илүү хөөрхөн гэж хэлдэгт итгэдэг байжээ. Охин цав цагаан царайтай, мойл хар нүдтэй гэнэ.

Харин сургуульд ороход нь бүх зүйл өөрөөр эргэжээ. Хүүхдүүд түүнийг хөөрхөн байтугай харин ч царай муутай гэж хэлдэг болов. Охин эхлээд түүнд итгэсэнгүй. Учир нь бүгд л бие биедээ атаархдаг байлаа.

Гэвч он жил өнгөрөхөд бодит байдалтай тулгарчээ. Ээж нь нялх хүүхдийнх шиг гэж өхөөрддөг арьс нь хөгшин хүнийх шиг үрчлээгээр дүүрэн, мойл хар нүд нь хялар байлаа.

Нуруу нь хус шиг шулуун биш ажээ. Ээж нь түүнийг энэ олон жил хуурчээ. Залуу охины ээжийгээ хайрлах сэтгэл нь үзэн ядалтаар солигдлоо. Гэрлэх нас болсон ч түүнийг тоох хүн байсангүй. Дээр нь хичнээн их эмчлэвч нүд нь засрахгүй байлаа.

Нэгэн удаа эмч нарын яриаг нууцаар сонсоод аажмаар хараагүй болохоо мэдсэн охин одоог хүртэл багынх шиг нь хэвээр өхөөрддөг ээжийнхээ худал яриаг тэвчилгүй гэрээсээ явахаар шийдэв. Гэвч ээж нь өөр хотод ажиллахаар болсоноо хэлээд түрүүлээд гэрээсээ явав. Олсон мөнгөө найздаа илгээн охиноо сайн харж хандаж байхыг хүсэв .

Бүсгүй хэсэг хугацааны дараа хараагүй болж харанхуй дунд амьдрах болжээ. Худалч ээж нь түүнийг үхсэн ч харамсахгүй мэт алга болжээ. Нэг өдөр түүнд эмч нар тохирсон хос нүд олсоноо хэлээд мэс засал хийв. Бүсгүй дахин хардаг болоод өнөөх л муухай царайгаа харна гэж бодохоос айж байсан ч алтан нарыг ахин харахыг илүү их хүсчээ.

Мөн бусдад дараа болохгүй амьдрах байв. Хагалгааны дараа өөрийгөө толинд хараад гайхан дуу алдав. Түүний өмнө энэ дэлхийн хамгийн гоо бүсгүй зогсож байлаа. Нүүрэн дээрх батга оргүй алга болж монхор хамар нь засарч зэрлэг өвстэй төстэй ширүүн үс нь долгиолон намирч байв.

Урьдахаасаа илүү өндөр болжээ. Бүсгүй дэргэдээ байсан настай эмчийг тэврэн авч ; – би энэ дэлхий дээр дахин төрсөн мэт байна! Миний нүүрний өө сэв үлдсэнгүй. Та нар гоо сайхны хагалгаа хийсэн юмуу ? хэмээн асуулаа. Эмч хариуд нь; – Үгүй ээ охин минь зөвхөн ээжийн чинь нүдийг шилжүүлэн суулгасан юм. Тэр надад хэрэггүй гэсэн юм хэмээн инээмсэглэн хэлжээ.

Хамгийн гайхамшигтай хайр эхийн хайр гэж би боддог. Би өнөөг хүртэл ээждээ “Би таньдаа хайртай” гэж хэлж үзээгүй, магад би ойрд хэлэхгүй байх. Учир нь энэ үг аманд багтаж, үгээр илэрхийлэх аргагүй тийм үнэтэй, тийм эрхэм юм.

Би энэ үгийг дотроо тээж, өсгөн үржүүлж, биеийнхээ бүх хэсгээр тархааж, эд эс бүхэндээ шингээж, амьсгал минь, амнаас гарч буй үг бүхэн, үйлдэл бүхэн, бие махбод минь тэр чигээрээ ээжийн минь хайр шингэсэн байгаасай гэж сэтгэн ээждээ хэлж буй үг минь миний үйл, амьдрал юм байна гэж ойлгодог.

Ээжийнхээ хайрыг мэдэрч, түүгээр тэжээгдэж өссөн хүүхэд хэзээ ч муу зүйл хийхгүй гэдэгт би итгэдэг. Заримдаа надад бүх юмаа орхиод ээжийнхээ хажууд үүрд баймаар, яг л хүүхэд насандаа байсан шигээ хүүхэд хэвээр үлдмээр санагддаг.

Гэхдээ ээж минь намайг өөрийнхөө дэргэд байлгах гэж, өөрийнхөө төлөө төрүүлж өсгөөгүй тул, намайг өөрийн минь төлөө, зөвхөн миний өөрийн амьдралын сайн сайхны төлөө, сайн үйлсийн төлөө, надаас ямар ч хариу нэхэхгүйгээр төрүүлсэн тул би өөрөө өөртөө эзэн байж, өөрийн амьдралыг авч явах нь ээжийнхээ өмнө хүлээх миний үүрэг юм гэдгийг ухаардаг.

Ээж минь надад өнөөг хүртэл гурван зүйлийг л хэлдэг. Нэгд эрүүл бай, хоёрт олонтой яв, гуравт хүний үрийг бүү гомдоо гэж. Энэ бол миний ээжийн надаас хүсэх зүйл нь.Хорвоогийн бүх ээжүүдийн хүсэл биелэх болтугай. Хорвоогийн бүх ээжүүдийн хүслийг тээгч үр нь ухаантай, аз жаргалтай яваасай л гэж хүсэх юм.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү