Мэдээ

Ээжид минь ганган туфль, ганган дресс, гоё хувцаснууд ерөөсөө байгаагүй…

Хавдар судлалын үндэсний төвд ирээд сэтгэл нэг л тавгүйрхээд жижкээн түүхээ хуваалцмаар санагдлаа…..

Миний Ээж хөхний хорт хавдартай. Өөрийгөө хаяж, үр хүүхэд, хань ижил гэж хамаг залуу насаа барж, одоо өөрөө хорт хавдартайгаа тэмцэж байгаа гайхалтай эмэгтэй🙏 Намайг жаахан байхад манай гэр ямар гоё айл байсан гээч….

Өрөө болгондоо өнгөт зурагттай, 90-ээд оны 40 мянгатын баян айл байлаа шдээ кккк. Дүү бид 3 эрхийн балай дутагдах гачигдах зүйлгүй, ганган гэж жигтэйхэн л хүүхдүүд байсан.

Хүүхэд байсан болохоор ээжийгээ ямархуу байсныг анзаардаггүй байжээ, одоо бодоход тэр их баян тансаг гээд байгаа амьдралыг бүтээсэн хэрнээ ээжид минь ганган туфль, ганган дресс, гоё хувцаснууд ерөөсөө байгаагүйг санаж байна, гэтэл 2 охин нь тогос шиг л ганган байж.

Зах зээлийн нийгэмд шилжиж, хямралд өртөж, аав минь хүний нутгийг зорьж, ээж минь 3 хүүхдээ чирээд явахдаа хэзээ ч өлсгөж, цангааж хэцүү байлгаж байгаагүй, зөв хүн байхыг, хүнийг хайрлахыг сургаж, өдий зэрэгтэй явах замыг минь зааж өгсөн амьд бурхан юм байхгуу юу. Ингэжил өөрийгөө хаяж хамаг залуу насаа гэр бүлийнхээ төлөө зориулж явсаар эцэст нь хорт хавдар гэж аймшигт өвчнөөр өвчилж, онгорхой цээжтэй 3 жил болохдоо нэг удаа ялархаж байсангүй, өнөөдөр ахиад л хагалгаанд орлоо гэхдээ амжилттай.

Яаж байна гэж худлаа халаглахаас өөр юу ч хийж чадахгүй юмдаа хэдэн үр нь. Үүгээр би юуг хэлэх гээд байна вэ гэхээр эмэгтэйчүүд минь өөрийгөө хайрлаж байгаарай. Тэр их хайрых нь хариуг ямар ч сайн үр хүүхэд, хань ижил хариулж чадахгүй, өвчнийг тань өөртөө авч чадахгүй, та өөрөө л хохироод, шаналаад л үлдэж байна шүү дээ.

БУСДЫГ ХАЙРЛАХ ХАЙРАН ДУНДАА ӨӨРИЙГӨӨ БАГТААЖ БАЙГААРАЙ

Бүх ээжүүд, эмэгтэйчүүд минь эрүүл саруул аз жаргалаар дүүрэн байгаасай.

Сайхан ээжийн мундаг охин алзахгүй ээ. Та хоёрт хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Цаашдийн ирээдүй нь гэрэл гэгээ үргэлж цацарч байх болтугай.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү