Мэдээ

Ээжийгээ алдсан охин намайг харсан цагаасаа өвөр дээр сууж ээжээ гэсээр бидэнд өргүүлсэн

Би 39 настай. 3 сайхан хүү 1 охинтой энгийн нэгэн ээж. Миний уншсан захиан дээр бичсэн бүсгүйн адил би бас л хэвлийдээ үрээ тээх боломжгүй ийм нэгэн хувь тавилантай. Миний амьдралын утга учир болсон 4 сайхан үрээ хань бид 2 бүгдийг нь өргөж авсан .

Анх хүүхэд тээх боломжгүй умайн гуурсны хосолсон ха вдар оношоо дөнгөж 23 хан насандаа мэдэж байлаа. Тэр үeд яг л энэ захианы эзэн охин шиг ханьтайгаа гэр бүл болж хараахан амжаагүй дөнгөж хамт амьдраад удаагүй байлаа.

Миний хань миний арван жилийн ширээний найз байсан юм. Бид 2 залуу ч байж. Тэр үeдээ үр хүүхэдгүй байхын хэцүүг сайн ойлгож ухамсарлаагүй байсан юмуудаа. Хамт байвал болоо эрүүл мэнд л байвал болно гэж хагалгаанд орж дорхноо л эрүүл болоод гамаа ч сайн барьсан зүйлгүй ажилдаа уухайлан орж байж билээ.

Үe тэнгийхэн аав ээж болж энд тэнд шинэ хүнээ угтаж байна гэсэн мэдээ дужлах дуулах болсон тэр үeээс л би ээж болох гэж энэ хорвоод ирсэн юм байна гэдгээ ойлгож үртэй болохын мөрөөдөл болж явлаа.

Ханьдаа энэ тухайгаа хэлж чадалгүй явсаан их удсан. Гэтэл нэг л шөнө миний хань намайг татаж сэрээгээд 2ула eрөөсөө л хүүхэд өргөж авъя . Зөндөө удаан бодлоо eрөөсөө л тэгьe гэж хэлсэн юм.

Би тэр өдөр анх удаа ханиараа бахархаж ямар их хувь тохиолоор би энэ хүний хажууд байгаа юм бэ гэж хайр хүрч байсан.

Ингээд бид хоёр нэлээн олон сар битүүхэндээ сураглан ажиг тавьж явсаар хүүгээ олж анх харж энэ л бид хоёрын үр юм байна гэж шийдээд өргөж авсан.

Хүүхэд гэрт ирсэн цагаас гэр минь жижиг санагдаж гэр дүүрэн инээд хөйр үнэртэж тэр чигээрээ аз жаргалд умбасан. Ингэж 26 насандаа гэнэтхэн л алган дээрээ өөрөө тээж төрүүлээгүйч маш их хайрыг мэдэрж билээ.

Анх бид 2 хүү маань байхад л болоо гэж боддог байлаа. Яваандаа бодол өөрчлөгдөж хүүгээ дүүтэй болгох хүсэлд автаж ингээл нэг л мэдэхэд 3 хүүгээ өргөж авсан даа.

Харин бага охин маань 3 жилийн өмнө өөрөө урваж бид хоёр дээр гэнэт ирсэн гэхүүдээ. Их сонин юм болсон. Бага 2 хүүтэйгээ хөдөө жуулчинд явж байх тэр үeд айлын маань 1хэн настай охин надаас зүүгдээд салахгүй бүр өвөрт ирж санаа алдан унтаж үсийг минь илээл маш их дассан.

Ээж нь төрхийн хүн дрэ лээр өөд болсон охин аавынхаа авга эгчийнд өмөж торниж байсан намайг харсан цагаасаа л надаас салаагүй. Буцан буцтал маань өвөр дээр минь шээж энгэрт зүүгдсээр эцэст нь нутгийн нэгэн сайхан буурай хүүхэд урвах их сайн гэдэг юм.

Хүүхэд өөрөө гэр бүлээ элгээ сонгож байх шиг байна даа гэснээр нөхөр бид 2 ёс горимоор нь охиноо гуйн авч буцаад ирэхдээ 2 хүүгээ хөтлөөд охиноо тэврээд ирсэн юм даа.

Миний хүүхдүүд ямар ухаантай гэж санана. Намайг үргэлж хайрлана. Ээжээ хөөрхөн байна гээл унтаж байхад зургийг маань зурчихна .

Үнэхээр сайхан шүү. Дээрээс нь хүүхэд байгаа газар хайр хаанаас ч юм ундарсаар л байдаг юм байна даа. Өнөөдрийн захианы эзэн охин минь миний дүү удахгүй бяцхан үртэй болноо. Чи сайн ээж байж чадна. Чамд тйим сайхан хайр авчирч өгөх үр удахгүй ирнээ бүсгүй минь.

Далавчгүйсахиусантэнгэрүүд_грүүпт

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү