Мэдээ

Ээжтэйгээ байхдаа идэх хоолгүй, түлэх түлээгүй байсан ч ээжтэйгээ л байх хамгийн жаргалтай байсан

Би анх төрөхдөө л тийм сайн ээж аавын хүүхэд болж мэндлээгүй. Анх мэндэлсэн цагаас л аав гэх хүн надад байгаагүй ээ. Харин ээж маань ганц бие өрх толгойлсон ядарсан эмэгтэй.

Ээжтэйгээ Бянхошуунд айлын хашаанд гэр барин амьдардаг байлаа. Тэнд байдаг тоосгоны үйлдвэрт ээж зундаа ажилна. Өвөлдөө нүүрс шуудайлна, зах дээр хаягдсан махны өвдөл цөвдөл цуглуулан нохойн хоол зарна гээд хийхгүй юм байдаггүй байсан юм.

Гэсэн ч ээж минь надад хайртай, үргэлж миний төлөө гэдэг хүн байсан. Харин намайг долоон нас хүрдэг жил ээж маань нутгийн найз Сувдаа гэх эгчтэй таарсан. Найз нь хэцүү явж байгааг нь хараад туслая гэсэн гээд ээж бөөн баяр орж ирж билээ.

Байнга л нөгөө нутгийн найз Сувд эгчтэй ээж уулзаж хамт л явдаг боллоо. Ээж гайгүй мөнгөтэй болж орой ирэх болгондоо чихэр, ундаа, боов гээд л амттай юм авчирч өгдөг болсон юм. Харин ээж Сувдаа гэх найзтайгаа нийлэн болох бүтэхгүй зүйл л хийж явж байсан юм билээ. Хаяадаа согтуу ирдэг боллоо. Намайг ганцааранг минь орхиод өглөөнөөс орой болтол заримдаа нэг хоёр хоногоор ч ирэхээ гэртэй больсон юм. Миний хувьд би өдөржин гэртэй хашааны гадаа найзуудтайгаа тоглоно. Хаяадаа найзуудыгаа дагаж орж жоохон хоол олдвол иднэ, олдохгүй бол өдөржин өлсөглөн ус уугаад л явж байдаг билээ. Харин орой болхоор гэртэй орж ирэн хөнжлөөрөө өөрийгөө хучин ээжийг ирхийг хүлээдэг боллоо.

Харин ээжийн төрсөн ах бид хоёртой ойрхон амьдардаг байсан ч ээж бид хоёрт ах нь дургүй очхоор л уурлаад байдаг болхоор ахынд нь ердөө очдоггүй. Өөр хамаатан садан гэх хүмүүс ч байдаггүй байсан.

Ээжтэйгээ байхдаа идэх хоолгүй, түлэх түлээгүй байсан ч ээжтэйгээ л байх хамгийн жаргалтай байж дээ

Ээжийг ирэхийг хүлээгээд бараг 7 хоног гэртэй ганцаараа ээжийг хүлээсээр харин нэг өдөр ээжийн ах нь орж ирэн хувцас хунараа бэлд манайхруу явна гээд намайг аваад явсан. Тэр өдрөөс хойш миний амьдрал там шиг л болсон. Ээж маань залилан хийсэн хэргээр баривчлагдан шоронд 6 жил хоригдох я л авсан байсан. Харин нөгөө найз гэх Сувдаа эгч ээжид бүх бурууг тохон өөрөө мултарч чадсан юм билээ.

Ээжийн ахынд нь ирлээ надаас 3, 5 ах хоёр хүүтэй. Би гэрийн бүх ажлыг нь хийнэ. Усанд явна, мод хагална гээд бүх л зүйлийг хийдэг болсон. Найм хүрээд сургуульд орох болсон ч сургуульд ч тэд нар явуулалгүй үргэлж загнаж, хоёр хүү нь дээрэлхэж зодно. Ахын эхнэр, ах гээд бүгд л намайг зодно. Хоёр хүүхэд нь буруу хийсэн бүх зүйлээ над руу чихэж тэгээд л би ахад суран бүсээр гөвшүүлнэ. Миний хувьд ээжтэйгээ байхдаа идэх хоолгүй, түлэх түлээгүй хэцүү үеүд байсан ч ээжтэйгээ л байсан тэр үе рүү буцах юмсан гэж үргэлж бодно.

Энэ маягаар би эднийд ирээд нэг жилийг өнгрөөлөө. Сүүлдээ эднийд байхаас эмээж хэн ирээд зодох бол, хэн нь ирээд загнах бол гэхээс айж эднийхээс зугтан орц хонгилоор хоног төөрүүлдэг болсон юм. Өдрийн цагаар Нарантуул зах дээр очиж гурил будаа зөөж өгөн хөөрхөн мөнгөтэй болчно. Тэрүүгээрээ өдрийг аргацааж орой нь аль орц орж хонох вэ гэж боддог болсон юм.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү