Recetas

Ээжтэй хайртай хүн бүхэн заавал уншаарай. Ээж бүхэн уншиж урам аваарай

Та бол хамгийн гоё ээж

Ганцхан хором тайван байхын тулд банны өрөөндөө нуугдаад нулимс нь хацар даган урсах ээжид,

Туйлдаа хүртэл ядарч ахиж хуруугаа ч хөдөлгөж чадахгүй юм шиг санагдаж байгаа ээжид

Жижиг зүйл дээр хүүхдээ загнаад хашгирсаныхаа дараа орон дээрээ нуугдаад уйлж байгаа ээжид

Зүгээр толинд хараад өөртөө таалагдахын тулд хуучин жинсэн өмдөө байдгаар нь чихэж өмсөж байгаа ээжид

Оройн хоолоо хийж амжаагүй учраас хүүхдүүддээ түргэн хоол захиж өгсөн ээжид

Ганцаараа байхдаа ч, олны дунд байсан ч ганцаардмал байгаа ээжид

Бусад эцэг эхтэй өөрийгөө харьцуулан тэдэн шиг байж чадахгүй гэж өөрийгөө голж буй ээжид Та бол хангалттай Та бол чухал Та бол үнэ цэнэтэйЭнэ бол бидний амьдралын нэгэн хэсэг.

Маш ээдрээтэй, амаргүй нэгэн хэсэг.Таныг бишрэн харж буй тэр бяцхан нүд – Таныг хангалттайгаас илүү, бүр төгс гэж бодож байгаа. Таныг тэврэх гээд сунгасан тэр бяцхан гарнууд

Таныг хамгийн хүчтэй, дэлхийг дийлэх хүчтэй гэж бодож байгаа. Таны өгсөн хоолыг идэж буй тэр бяцхан ам – Гэдэс нь цадсан учраас таныг хамгийн мундаг нь гэж бодож байгаа.Таны сэтгэлийг хөдөлгөж буй тэр бяцхан зүрх – Тэдэнд танаас өөр юу ч хэрэггүй. Учир нь та хангалттай, Хангалттайгаас илүү… FROM Гоё Ээж #хайр.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү