Мэдээ

Ээж нь 15 настай охиныхоо биеийг үнэлүүлж байсан гэх хэргийг шалгаж, охиныг хамгаалах байранд авчээ…

15 настай, есдүгээр ангийн сурагч охиныхоо биеийг үнэлүүлж, төрсөн ээж нь мөнгийг нь авдаг байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлжээ.


Тодруулбал, С нь цахим орчинд зарын группуудэд хуурамч хаягаар “Найдвартай ахтай уулзана. Урьдчилгаа хэрэггүй” гэх зар байрлуулж, биеэ үнэлдэг байсан байж болзошгүй нөхцөл, байдал илэрчээ.

Охины ээж Х нь охиныхоо биеийг үнэлүүлсэн төлбөрийг өөрийн данс руу нэхэж авдаг байсан бөгөөд охины зүгээс “мөнгийг ээж маань гэр ахуй болон дүү нарын хэрэгцээнд зарцуулдаг байсан” гэх тайлбарыг өгсөн байна.


Охины ээж “Охиноо хүнтэй уулзаж мөнгө аваад бэлгийн харьцаанд орж байгаа талаар би мэдэж байсан. Мөнгийг охин өөрийн хэрэгцээндээ зарцуулж бас надруу шилжүүлж байсан” гэх тайлбарыг мөн хэлжээ.

Мөн ээжийнх нь гар утаснаас охин руугаа “мөнгөө шилжүүлээч ээ, ахиухан мөнгөөр тохироорой” гэх мэт захидал бичсэнг илрүүлж, уг хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

15 настай тухайн охиныг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хүүхэд хамгаалах байранд “хамгаалалт”-д авчээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү