Мэдээ

Э.Анандын ээж: Та нарынхаа ачийг хариулаад баяртай мэдээ дуулгахын төлөө өдөр бүр л…

Э.Анандын ээж:

“Бүгдэд нь энэ өдрийн мэнд ээ.

Хүү бид 2 Турк улсад эмчилгээгээ үргэлжлүүлж байгаа. Энд ирээд 2удаагийн курс хими эмчилгээний дараа чөмөг шилжүүлэх байсан боловч хүүгийн биеийн байдлаас шалтгаалан дахин хими эмчилгээ орох шаардлагатай болсоон. Энд ирснээс хойш 3дахь курс хими эмчилгээгээ хийлгээд байж байна аа.

Та нарынхаа ачийг хариулаад баяртай мэдээ дуулгахын төлөө өдөр бүр л хичээж байгаа шүү.

Өнөөдрийг хүртэл үргэлж санаа тавьж, сэтгэлээрээ хамт байгаа та нартаа маш их баярлалаа. Бүгдэд нь эрүүл энхийн дээдийг хүсье” гэлээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү