Мэдээ

Э.Анандын ээж Ц.Даваа: Донор болсон дүү нь эмнэлгээс гарсан, хүүгийн бие

Найман настай Э.Ананд хүү нуруу нугасны хорт хавдар гэж Монголд оношлогдож, БНСУ-руу өнгөрсөн оны тавдугаар сард эмчилгээнд явсан ч, очоод цусны хорт хавдар хэмээн давхар оношлогдсон. Өнгөрсөн хугацаанд хүү

найман удаагийн хими эмчилгээнд орсон хавдар нь дахисан талаар түүний ээж манай сайтад ярилцлага өгч байсан.

Тэгвэл Турк улсад эмчлүүлж буй Э.Ананд хүү эс шилжүүлэн суулгах хагалгаанд ороод 11 хонож байгаа юм байна. Харин төрсөн дүү нь донор болсон бөгөөд биеийн байдал тогтвортой гэртээ гарсан юм байна. Бид түүний ээж

Ц.Даваатай холбогдоход “Чөмөг шилжүүлээд яг 11 хонож байна. Одоохондоо бие нь бүрэн сайжраагүй байна. Шилжүүлж суулгасан эс нь биед нь дастал бас нэлээд хугацаа шаардагдах бололтой.

Эмнэлэг маань хаа очиж мөнгөө яг одоо өг гээгүй. Гэхдээ одоогоор 30,000$ ын төлбөрийн үлдэгдэлтэй байна. Харин дүү нь эмнэлгээс гарсан” гэв.

Бяцхан хүүгийнхээ эрүүл энхийн төлөө уйгагүй тэмцэж яваа ээж, ахдаа эснээсээ өгсөн жаахан охин, зоригтой, тэвчээртэй Э.Ананд хүүгийн гэр бүлд дэм болцгооё. Хандивын данс: Худалдаа хөгжлийн банк – 406084536 Ц.Даваа (ээж), Хаан банк- 5070841092- Ц.Даваа (ээж)

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү