Мэдээ

Э.Золзаяа, реппер Roockie нар бяцхан хүүгээ өлгийдөн авжээ. Тэрээр…

Үерхээд багагүй хугацааг өнгөрөөж буй жүжигчин Э.Золзаяа, реппер Roockie нар нэгэн баярт мэдээгээ сошиал дагагч нартайгаа хуваалцсан билээ. Хосууд маань бяцхан үрээ хүлээж байгаа бөгөөд

Roockie өөрийн инстаграм хуудаснаа хүүхдийн эхоны зургаа сошиал дагагч нартайгаа хуваалцан баярт мэдээгээ дуулгасан юм.

Жүжигчин Золоогийн хувьд оюутан ахуй насандаа жүжигчин Б.Тамиртай учирч Цэгц-Үжин хэмээх хөөрхөн охины аав ээж болсон ч хосууд удалгүй хоёр тийш болсон билээ. Ганц бие амьдарлаар амьдарч байсан жүжигчин бүсгүй маань өнгөрсөн онд өөрөөсөө дүү залуу реппер Roockieг сонгосон нь олныг гайхшруулж байсан ч хосууд ийм сайхан баярт мэдээг дуулгасан нь саяхан.

Харин хосууд маань өнөөдөр гэр бүлийн шинэ гишүүнээ өлгийдөн авсан баярт мэдээгээ сошиал дагагч нартай хуваалцлаа.

ХҮҮ ТОМ ОХИН БИДЭН ГУРВУУЛАА НЭГ НЭГНИЙХЭЭ ГАРААС АТГААД ХҮҮГЭЭ ГОЛДОО ХИЙГЭЭД ТЭВРЭЭД ҮНСЭЭД БАЙЖ БАЙХ ЯМАР ИХ ЖАРГАЛ ГЭЭЧ. ХАЙРТ МИНЬ ХОЁУЛАА УДАХГҮЙ ЭНЭ ХОРВОО ДЭЛХИЙН ХАМГИЙН ЖАРГАЛТАЙ ХҮМҮҮС БОЛНО ШҮҮ ДЭЭ.

ЧИ МИНЬ ЭЭЖ БОЛНО БИ УДАХГҮЙ ААВ БОЛНО. ХҮҮ ТОМ ОХИН ТА ГУРВЫГАА ҮХЭН ҮХТЛЭЭ ХАЙРЛАХ БОЛНОО ХОНГОР МИНЬ хэмээн бичиж байсан бол харин одоо аав боллоо.

Хоёр хосдоо цаашдын амьдралд нь аз жаргал хүсэе.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү