Recetas

Яагаад ч турдаггүй 10 шалтгаан ЗААВАЛ УНШААРАЙ 

Та турахыг маш ихээр хүсч, хоолны дэг барьж, шөнө орой болсон хойно юм идэхээ больж, тэр ч байтугай фитнесст явж байсан уу? Гэтэл өнөөх гэдэс байсаар л байгаа бол турахгүй байгаа шалтгаануудыг мэдээд авахад илүүдэхгүй

  1. НАС

Уг нь нас бүхэнд тохирсон турах аргатай байдаг. Залуу насанд бодисын солилцоо түргэн явагддаг, тиймээс 30-35 хүртэл насанд биеийн ачаалал илүүдэл өөхийг маш сайн шатаадаг. 40-45 наснаас хойш эмэгтэй, эрэгтэй хүйсний хүний аль алинд нь цусан дахь тестостероны хэмжээ бас буурч эхэлдэг. (энэ нь эрчүүдэд төдийгүй, эмэгтэйчүүдэд ч ялгарч байдаг даавар юм, гэхдээ эмэгтэйчүүдэд бага хэмжээгээр)

Энэ даавар нь өөх тосны солилцооны хурдыг хариуцдаг гол даавруудын нэг юм. Нойр хоол, хорт зуршил, өвдөх… гээд дотоод гадаад олон хүчин зүйлээс шалтгаалж энэхүү дааврын ялгарал буурсан бол, та спортын зааланд өөрийгөө яаж ч зүдрээлээ гэсэн, үр дүн бага байх болно. Таны нас явах тусам, түргэн турах үр нөлөөтэй арга бага байх бөгөөд хоолны илчлэгийг жигд бууруулах нь илүү үр нөлөөтэй байх болно.

  1. БОСОН СУУН ЮМ ИДДЭГ МУУ ЗУРШИЛ

Бүсгүйчүүдийн олонх нь хоолны дэг барихдаа, хооллох аргад л анхаарал хандуулдаг. Хэчнээн хэмжээний самар, хатсан жимс, жигнэмэг, ургамлын үр, чихэр, чихэртэй цай, кофег өдрийн туршид идэж, уудгийг тооцоолдог хүн цөөхөн. Тэгээд эцсийн дүнд нэг өдөрт идэх ёстойгоос давуулж 500-аас дээш илүү калори авдаг!

Хэрвээ та юм идэхгүй байж чаддаггүй, бол, янз бүрийн илчлэг бага бүтээгдэхүүн нөөцлө. Тодруулвал, ажилдаа нарийхан зүссэн лууван, байцаа авчран идэж, чихэр амттаны оронд сахар багатай жимсээр орлуулж болно.

  1. БУРУУ ӨӨХ ТОС

Маханд байдаг өөх болон тослог сүү нь оливийн тос, авокадо, загасны мах болон хулууны үрний тосыг бодвол, жин нэмэхийн шууд өдөөдөг юм. Тиймээс хэрвээ та одоо хүмүүсийн дагаад байгаа кето хоолны дэг барьдаг бол, энэ нь “турахын тулд” гахайн давтсан мах идээд л байж болно гэсэн хэрэг огт бишээ.

Тахиа, өндөг, загас, цацагт хяруул, туулайны цул, амархан шингэдэг мах сонгож байхыг хичээгээрэй. Улаан махыг (үхрийн хар мах, хонь, адуу, гахайны мах) долоо хоногт хоёроос илүү удаа идэх шаардлагаггүй байдаг.

  1. СТРЕСС

Ажил, мөнгө санхүүгийн юмуу гэр бүлийн гээд элдэв асуудал бол хэнд ч стресс үүсгэх бөгөөд жин өөрчлөгдөхөд ч нөлөөлдөг. Энэ нь бие махбод дахь өөхний эсийн хэмжээг нэмэгдүүлдэг стрессийн кортизол гэдэг дааврыг нэмэгдүүлдэг. Энэ нөхцөл байдлыг ойлгоод аль болох стресст ордог зуршлийг хаях хэрэгтэй. Та илүүдэл жингээ хаяхыг хүсэж байгаа бол санаа бодлоо цэгцтэй байлгаарай.

  1. НОЙР

Хэрвээ хоногт зургаан цагаас бага унтаж, шөнө дундаас хойш унтахаар хэвтэж, харин өглөө шал нойрмог босдог бол, яаж ч хичээгээд жингээ дорвитой, удаан хугацаагаар хаяж чадахгүй. Хоногт таван цагаас илүүгүй унтдаг эмэгтэйчүүдийн хувьд жин эрс нэмэгддэгийг олон жилийн судалгаа харуулсан юм. Харанхуй үед ялгардаг мелатонин гэдэг нойрны даавар бодисын солилцоонд мөн оролцдог.

  1. АЛИМ МАЯГИЙН ГАЛБИР

Хэрвээ таны биеийн галбир алимтай төстэй (өргөн бэлхүүс, нарийхан гуятай) бол, жин хасахад их мэрийлт шаардагдана. Абдоминалын өөх (өөрөөр хэлбэл, бэлхүүс, хэвлий хэсгийн өөх) маш зузаан байдаг бөгөөд үүнийг хайлуулахад их цаг хугацаа хэрэгтэй. Гэхдээ та жингээ хасч чадвал, гоолиг бие галбираа барих магадлал илүү их байх болно. Лийр маягийн галбиртай (бэлхүүсээрээ нарийхан гуя, өгзөгөөрөө өргөн) эмэгтэйчүүд нэг ширхэг жигнэмэг идэхэд л гуянд целлюлит үүсэж бүдүүрэх эрсдэлтэй байдаг.

  1. ЭМ

Юуны өмнө дааврын эмүүд. Мөгөөрсөн хоолойн багтраа, эмэгтэйчүүдийн өвчинд уудаг тэр эмүүд. Жирэмслэлтээс сэргийлэх эмүүдийн тухайд гэвэл, янз бүрийн даавар тун багаар агуулсан сүүлийн үеийн эм нь жинд нөлөөлөх ёсгүй. Гэхдээ эмч танд ийм эм бичиж өгсөн тохиолдолд л шүү. Эс бөгөөс үр дагаврыг урьдчилан таах аргагүй. Түүнчлэн зарим тохиолдолд жин гэнэт ихсэж, тайвшируулах болон зарим антибиотик ууж байгаа нөхцөлд жин ихээр бууж өгдөггүй юм.

  1. ӨГЛӨӨНИЙ ЦАЙ УУДАГГҮЙ ЗУРШИЛ

Үдээс өмнө авсан илчлэг нь бараг тэр чигээрээ энерги болж хувирдаг. Үүний дээр өглөө овоохон юм идэх нь үдээс хойш хэт их идэхээс сэргийлдэг.

  1. ТУРАХ ЧИН ЭРМЭЛЗЭЛ БАЙХГҮЙ БАЙХ ЯВДАЛ

Одуудын эсвэл трэнд болж буй өөрт тохироогүй элдэв жорыг хэсэгхэн зуур шохоорхох юмуу найз бүсгүйн хамт турахаар шийдсэн хүмүүс сонгож авсан турах аргаас түргэн “шантардаг”.

  1. ТУРАХААР ЭЛДЭВ АРГЫГ ЯМАР Ч ХЯНАЛТГҮЙГЭЭР ХЭРЭГЛЭХ ЯВДАЛ

Янз бүрийн эм, цай. Энд хоёр талын асуудал бий. Энэ нь идэх дуршил бууруулдаг “ид шидтэй эм” тэртэй тэргүй өөх хуримтлуулдаггүй хэмээн бодож, хүн зүгээр л ахиухан идэж эхэлдэг. Эсвэл огт хоол идэхгүй явсаар шим тэжээлийн доройтолд орж сэхээн амьдрах тасаг шилжсэн тохиолдол ч байдаг. Харин дараа нь мөн л замбараагүй идэж улам таргалах эрсдэл бий болдог.

Тиймээс өөртөө тохирсон хооллолттой, өөрийн амьдралын зөв хэв маягийг зөв зохион байгуулж чаддаг мэдлэгтэй, амьдралын дадал хэвшилтэй байх нь жингээ хэвийн авч явах төгс арга юм.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү