Мэдээ

Японы жүдогийн домгийн зодог тайлсны дараах сонгосон амьдрал дэлхийг гайхшруулжээ.

Японы Жудогийн домог улсынхаа хүндэт тамирчин ард түмэндээ хайрлагдсан дахин давтагдашгүй аварга хэмээн нэрлэгдсэн Мацумото Каори гэх бүсгүйн зодог тайлсны дараах амьдрал олны хайрыг татсан байна.

Тэрээр жудогийн ертөнцөд өөрийн жингээ эзэрхийлсэн шилдэг тамирчин байсан төдийгүй зүүж үзээгүй медал авч үзээгүй аварга бараг л байхгүй аж.

Мацумото Каори нь Лондонгийн олимпийн алтан медалт, Риогийн олимпийн хүрэл медалт, дэлхийн 2 удаагийн аварга, азийн аварга болж цаг үедээ үнэмлэхүй аварга байсан гэдгээ нотолсон байдаг.

Гэвч тэрээр жудогоос зодог тайлсныхаа дараа зүгээр л машиндаа явуулаар зайрмаг зардаг хүн болсон байна. Түүний энэхүү гайхмаар сонголт хийсэн тухай дэлхий нийтээрээ шуугиж, алдарт тамирчин нь ингэж амьдарч байгаа тухай дуулсан дэлхийн жудогийн холбоо, олимпын холбоонуудаас төлөөлөн сурвалжлага хийн очжээ.

Гэтэл Мацумото Каори: “Би өөрийн хайртай спортоороо аль хэдийнээ зорилгоо биелүүлж хүссэндээ хүрээд зодогоо тайлахдаа ч аз жаргалтайгаар тайлж чадсан. Харин одоо би хүүхдүүдэд, хүмүүст амттай зайрмаг зарж байгаа минь үнэхээр сайхан санагдаж байгаа. Би амьдралаас илүү юм хүсэхгүй байна.” гэжээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү