Recetas
ҮЕ МӨЧНИЙ ӨВДӨЛТ НАМДААХ САРМИСНЫ ТОСОН ХАНД
Үе мөчний өвдөлт намдааж үйл ажиллагааг нь дэмждэг ардын эмчилгээний арга байдаг.
300-400 гр сармисыг махны машинаар жижиглэн литрийн багтаамжтай шилэнд хийж түүн рүүгээ сайн чанарын ургамлын тос хийнэ. Энэхүү холимогоо өдөр бүр хутгах бөгөөд 2 долоо хоногийн турш харанхуй газар байлгана. Ингээд сармисны хандтай тос бэлэн болно. Тосоо 3-4 давхар марлиар шүүж авна.
Хэрэглэх арга:
Өвчтэй хэсэгтээ түрхэж гялгар уут болон дулаахан материалаар шөнийн турш орооно. Сармис нь үе мөчний өвчтэй хэсгийн цусны эргэлтийг сайжруулж, үе мөчний хэвийн үйл ажиллагааг сэргээдэг. Хоёр сарын хэрэглээ нь нэг курс болдог.