Мэдээ

Үйл тамаа үзэж 20 жил хураасан хоёр өрөө байрны минь мөнгийг ээж “Бэлтэс мөрөн” рүү хийчихсэн

Хөвсгөл аймагт “Бэлтэс Мөрөн” ХХК иргэдийн мөнгийг компанийнхаа данс руу хийж хэд нугалж хүүг нь гаргаж өгнө гэж иргэдийн мөнгийг аваад өнөөдрийн байдлаар буцааж өгч чадахгүй компанийн үйл ажиллагааг

нь хуулийн байгууллагаас зогсоосон байгаа. Өчнөөн хүн мөнгөө компанийн данс руу хийчихээд авч чадахгүй, нөгөө компанийн удирдлагууд нь гаргаж өгч чадахгүй зарим нь ор сураггүй алга болсон гэх мэдээлэл ч байгаа юм.

Мөн энэ хууль бус үйлдэлд аймгийн цагдаагийн удирдлагууд ч холбоотой байж болзошгүй гэсэн мэдээллийг хуульч нар мэдээлсэн.

Тэгвэл мөнгөө алдсан нэгэн иргэн цахим хуудсандаа “Үйл тамаа үзэж 20 жил цуглуулсан 2 өрөө байрны мөнгийг минь ээж минь энэ Бэлтэст хийчихсэн. Одоо миний хоол хоолойгоор ч давахгүй, нойр хүрэхгүй тамаа цайж байна. Хэрэв энэ сарын 25-наас өмнө мөнгийг минь өгөхгүй бол маш хатуу тэмцэнэ гэдгээ мэдэгдэе” гэжээ.

Үйл тамаа үзэж 20 жил хураасан хоёр өрөө байрны минь мөнгийг ээж “Бэлтэс мөрөн” рүү хийчихсэн.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү