Recetas

ӨДРИЙН ЦАГААР УНТАХЫН АЧ ТУС

Бид кофе, энергийн ундаа зэрэг эрч хүч нэмэгдүүлэх бүтээгдэхүүний тусламжтайгаар зарим ажлын өдрүүдийг арай хийн даван туулдаг.Тэгвэл ядарсан,үр бүтээмж муутай үеийг давах хамгийн шилдэг арга бол дуг хийх.

Өдрийн цагаар дуг хийх нь үр бүтээмж нэмэгдэх,ой тогтоол сайжрах,эрч хүчтэй болох зэрэг олон давуу талтай.Харин дуг хийхдээ анхаарах нэгэн зүйл байдаг нь цаг хугацаа юм.Ингээд эмч, мэргэжилтнүүд өдрийн цагаар хэр удаан хугацааны турш дуг хийхэд хамгийн тохиромжтой байдаг талаар зөвлөгөө өгснийг хүргэж байна.

Хүн унтаж байх үедээ нойрны үндсэн таван үе шатыг дамждаг.Нойрны нэг бүтэн мөчлөг 90-110 минут үргэлжлэх ба нойрны үе шат тус бүрд бидний биед ялгаатай өөрчлөлтүүд бий болдог аж.Хөнгөн нойр буюу нойрны эхний хоёр үе шатанд сэрэх нь эрч хүчээ сэлбэж,тархиа дахин “цэнэглэхэд”хамгийн тохиромжтой ба бид үүнийг “power nap” хэмээн нэрлэдэг.

Та гайхаж магадгүй юм.Учир нь өдрийн цагаар дуг хийх хамгийн тохиромжтой хугацаа бол ердөө л 10-20 минут.Энэ үед бидний зүрхний цохилт болон амьсгал удааширч,биеийн булчин тайвширч суларна.

Тархи аюулгүй гэж үзсэн гаднын нөлөөг үл тоомсорлох ба сурсан мэдлэг энэ үеэр тархинд дахин боловсруулагддаг ажээ.Ийнхүү нойрноосоо сэрэх үед бидний сонор сэрэмж,танин мэдэхүйн чадварууд сайжирсан байх бөгөөд бүтээлч байдал нэмэгдэнэ.Харин 30 минутаас удаан хугацаанд нойрсвол гүн нойронд автах ба энд үед сэрвэл унтах инерц /sleep inertia/ буюу сульдсан байдалд орж,буцаад унтах хүсэлтэй болдог.

Магадгүй та өдрийн цагаар дуг хийгээд сэрэхдээ ямар ч эрч хүчгүй,улам нойрмог болсон бол зүгээр л хэтэрхий их унтчихсан байна гэсэн үг.Өдрийн цагаар дуг хийхийн давуу талууд улам тодорхой болохын хэрээр Япон улсад унтлагын кафенууд нээгдсээр байна.Тус газарт үйлчлүүлэхдээ та цайны цагаараа ирж багахан хугацаанд дуг хийх боломжтой аж.Оффистоо илүү төвлөрч суухын тулд ажилчид энэхүү газраар багагүй үйлчлүүлж байна.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү