Мэдээ

Өмгөөлөгч А.Пүрэвдулам Э.Цэндбаатарыг үнэ төлбөргүй өмгөөлөхөө илэрхийллээ

Өмгөөлөгч А.Пүрэвдулам Э.Цэндбаатарыг үнэ төлбөргүй өмгөөлөхөд бэлэн байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр, “Тамирчин хүний нөр их хөдөлмөр, итгэл найдварыг ингээд юу ч биш болгон доромжилж байгаа хүмүүс ичээсэй.

Заавал тэр бооцооны гэрээ контракт байх алба ч үгүй. Хэлцлийг амаар болон бичгээр харилцан тохирч болдог.

Харин тэр бооцооны мөнгө болон бусад амласан зүйлүүдээ өгөөгүй хүмүүс Цэндбаатарын нэрийг ашиглан Олон нийтэд бооцооны тухай зарласныг

Монголын ард түмэн бүгд харсан. Итгэл эвдэх аргаар бусдыг хуурч мэхлэн залилах гэмт хэрэг үйлдчихсэн байх магадлал өндөр байна!!!

Тамирчин хүний цөхөрч гомдсоныг хараад үнэхээр сэтгэл эмзэглэлээ. Хэрэв та хүсвэл өмгөөлөгчийн зүгээс үнэ төлбөргүй өмгөөлөхөд бэлэн шүү Цэндбаатараа” хэмээн нийтэлжээ.

МУГТ Э.Цэндбаатар холимог тулааны тамирчин З.Шинэчагтга нар нийт 600 саяын бооцоотой тулаан хийсэн. Үүнд Э.Цэндбаатар ялсан хэдий ч одоог хүртэл бооцооны мөнгөө авч чадаагүй байгаа юм.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү