Мэдээ

Өнөрцэцэг: Лодой мань чинь шорон шаах юм уу?

Мөрдөн байцаах ажиллагааны нууц мэдээлэл тархсан гэх асуудлаар иргэдийн хооронд маргаан үүссэн төдийгүй сэтгүүлчдийн хооронд хуваагдал үүсчээ.

Жишээ нь уг асуудлыг ил болгосон сайтуудын нэг болох Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг эл асуудлаар өөрийгөө өмөөрсөн байдалтай

байгаа бол харин мөрдөн шалгах ажиллагааны материалыг түрүүлж гаргаж иргэдийг түрүүлж буруутгадаг байдлаа болих ёстой гэдэг байр суурийг Ч.Лодойсамбуу илэрхийлсэн юм.

Эл асуудлаар хоёр талын байр суурийг хүргэе.

Зариг сайтын Н.Өнөрцэцэг:

Цагдаа нь цагдаа шиг. Прокурор нь прокурор шиг. Шүүгч нь шүүгч шиг шударга бол хэн хаана ямар хэргээр шалгагдаж байгааг яг үнэндээ сонирхмооргүй байна. Даанч томчууд, нөлөөтэй хүмүүсийн хэрэг шат шатандаа замхардаг. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хаагддаг.

Монголын шоронг энгийн иргэд төрийн ордонг хулгайч нар нь дүүргэж байнадаа. 4 жил хойшилдог шүүх хурал ч гэж юу байхавдээ, асуудлыг томоор нь хараарай. Тэдэнтэй холбоотой цаасны хэлтэрхий ч байсан бид мэдээлнэ, та чи бүгд мэдэх эрхтэй. Сэтгүүлч бид иргэдийн мэдэх эрхийн төлөө ад үзэгдэхээс айхгүй зүтгэдэг шүү. Өнөөдрийн сэдэвт ингээд цэг тавинаа, явж жиймдий.

Ааая шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол тухайн хүнийг гэмт хэрэгтэн гэж үзнэ. Тэгсэн нөгөө шүүдэг шүүх нь яалаа, ялзарчихсан. Хөгжлийн банк, Салхитын мөнгөний орд, Лефтний шүүгчид, Баярцогт, хоёр Эрдэнэбат, Номтойбаяр, М.Энхсайхан сүр сүр ял өгөөд байсан яалаа. ЖДҮ. Шүүхийг хүлээгээд сэтгүүлчид ангайгаад сууж байх юм гэнээ. Жастын Батхүүгийн хурал 5 жил хойшилж байна. Хүлээх үү тэгээд…

Мань чинь одоо шууд шорон *аах уу? Бүгд мөрдөн байцаалтын нууц задалсан гээд гомдол гаргасан. Ч. Лодойсамбуу

Ер нь хэрэг хийсэн болгон нь ингээд сошиалаар өөрийгөө өмөөрөөд, орилоод байх юм бол шоронд байгаа бүх хүмүүсээ гаргаад яриулаач!!!

Ийм хүмүүсийг битгий өөгшүүл, битгий сурвалжил гэж хэвлэлийнхэнээсээ уриалсан. Хэрэгтнүүдийн хэвлэлийн хурлыг 3 хэвлэл авсан нь миний буруу бишээ

Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ дэ. Мөрuйтэй тоглоомонд залуус амьдралаа алдаж байна, хориотой бодисын хэрэглээ ч үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах том аюул нүүрлэсэн. Бид сэрэмжлүүлж, харицлагажуулж өшөө ч сайн мэдээлнэ. Өөрсдөө үүнтэй холбогдчихоод, биднийг мэдээллээ гээд уйлаад байх юм.

Хэвлэл сэрэмжлүүлэг болгож мэдээлэл түгээдэг, эдгээр нөхдөд хуульд ноогдох хариуцлагыг нь үүрүүлэхийг шаардаж байна. Хууль бусаар мөрuйтэй тоглож, тэндээс нь хориотой төрлийн бодис илэрч цагдаад саатуулагдсан нь үнэн.

Дээр нь нээх хүний эрх яригч баатрууд. Өмнө нь гадны дуучин авчраад, гаж бuчлэг хийж монгол охины эрхэд ноцтой халдсанаа мартаж болохгүй!!!” гэжээ.

Харин Улаан Бал-ын Лодойсамбуу:

Дарга нар гүтгэлэгтэй тэмцэнэ гэхээр хэвлэлийн эрх чөлөө яриад айлгачихдаг. Тэгвэл дотроос нь үзэлцнээ.

Үзэлцэх ч гэж, уг нь эх сурвалжаа нягтлах, хүчин төгөлдөр хуулийг мөрдөх, хүний эрхийг дээдэлж ажиллах нь сэтгүүлчийн хамгийн эхний үндсэн даалгавар. Суурь зарчимаа бариад гоё ажиллаач ээ гэхээр л уурлаад байх юм.

Энэ салбар бүр харанхуй ангалд орчихсоных нь шинж биз дээ. Сэтгүүлчдийнхээ, салбарынхаа нэр хүндийг унагалаа энэ тэр гэж битгий ярь. Юм унахын тулд өндөрт байх шаардлагатай байдаг.

СЭТГҮҮЛЧ гэж хуулиас гадуур бэлчээсэн сэтэртэй амьтан биш. Хууль зөрчсөн бол хариуцлагаа хүлээх ёстой. Заавал!

Сэтгүүлчид мөрдөх ажиллагааны нууц задруулсан мөрдөгч, цагдаа хуулийн хариуцлага хүлээх ёстой.

Мөрдөх ажиллагааг хянах эрх, үүрэгтэй прокурор хуулийн хариуцлага хүлээх ёстой.

Одоо бугшсан энэ асуудалд онцгой анхаарал хандуулж засч залруулахгүй бол шударга ёсны горьдлого нь үндсэндээ тасарсан нийгэм задарч Үндэсний аюулгүй байдалд аюул нүүрлэлээ. Хүнийхээ байгалиас заяасан, хуулиар олгогдсон эрхийг хамгаалах гэж л төр, хууль, сэтгүүл зүй байдаг юм шүү.

Бидний бөөнөөрөө нийлээд дайраад байгаа хүн гэм хийсэн, хууль зөрчсөн, алдаа гаргасан, эсвэл огт буруугүй аль нь ч байж болох талтай. Тиймээс л мөрдөгч шалгаж гэмтэй, гэмгүйн аль нь болохыг нотлох баримт бүрдүүлж шүүх тэдгээрийг нь харгалзаж, талуудыг байлцуулан хэлэлцүүлж хуралдаж байж шийдвэр гаргадаг. Гэмтэн мөн эсэхийг шүүх хуралдаж шийдэхээс нааш хэн ч гэмтэн биш.

Ядаж одоо сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд эхлээд үүнийг ойлгоод мэдрэмжтэй ханддаг болж жаахан хөгжиж урагшаа алхмаар байна аа. Хэдий болтол ийм тархигүй ам байх гэсэн юм бэ!

Ямар ч зорилготой юм билээ нэг “эх сурвалж” нь хоёр өгүүлбэр зурган доор бичээд өгөнгүүт л уралдаад сэвчих юм. Аливаа мэдээлэлд дархлаагүй, хэрсүүжиж амжаагүй нийгэм эцэслэж нотлогдоогүй тэр мэдээгээр чинь гэм зэм нь тогтоогдоогүй хүмүүсийг давхар яллаж хүчирхийлж байна шүү дээ.

Энэ нийгмийг оюун санааны дархлаатай хүмүүсээр дүүргэж улс орны хөгжилд түүчээлэх нь сэтгүүл зүй, сэтгүүлчийн үндсэн үүрэг, зорилго. Түүний тулд л мэдээ дамжуулдаг.

Ер нь манайд гэмт хэрэг хийсэн, холбогдсон ер нь хэн ч шүүхээр орохын өмнө заавал энд “есөн эрүү” давдаг жам тогтлоо. Төр нь иргэнээ ингэж эрүүдэн шүүдэг болоод удлаа.

Аль ч үеийн хуулийн сайд нар, Засгийн газар мэдээлэлд ойр давуу байдал, эрх мэдлээ ашиглаж гэмтэй, гэмгүй хүмүүсийг улс төрийн зорилгоор ингэж нийтэд хаяж уруулдаг байдал бүр хэвийн үзэгдэл болчихлоо. Ерөнхийлөгч байсан Х.Баттулга шиг Х.Нямбаатар сайд одоо ийм сошл эрүүдэн шүүлтээр бүр мэргэшиж байгаа юм даг уу даа.

Үүнийг нь хөөргөдөх биш бүр эсэргүүцэх нь сэтгүүлчийн ажлын зарчимд нийцнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар эцэслэгдээгүй хэргийн материал задлаад, түүнийг нь эцсийнх мэтээр дамжуулахыг маш тодорхой хориглосон байдаг.

Жоохон боддог баймаар байна. Мэдээллийн энэ их түйрэн дунд редакцууд бодлоготой ажилламаар байна. Үр хүүхдүүд маань үлдэж амьдрах улс, нийгэм шүү дээ. Хэргийн материал задалж тараагаад байгаа рецедивүүдийг олж хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Цаад эзэдтэй нь хамт!

Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрдүүлсэн хэргийн материал нууц байх шаардлагатай байдаг юм. Тиймээс хориглож хуульчилсан. Нотлогдоогүй хэрэг дээр мөрдөгчийн бүрдүүлсэн материалыг задлах нь Эрүүгийн хуулиар хориотой. Тэрийг л яриад байна. Харьцуулалт буруу байна” гэсэн юм.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү