Мэдээ

Өнөрчимэг: Энэ хоёр миний хаана ч хүрэхгүй шдээ Хүрэлсүх ээ!

Гоц авьяастан зураач Өнөрчимэг ерөнхийлөгч Хүрэлсүхэд ханджээ.

“Өнөрчимэг бибээр зөвхөн бүжгийн спохтоороо эд нараас хамгийн хэцүү бүхнийг хийж Монголд цэнгээнт бүжгийн суурийг тавилцсан анхдагчдын нэгэн бмлээ!!!

Ингээд л ганцхан надаас л зугтаадаг гавьяат цолоо хэнд ч өгөхөө больчихоо ч дээ!!! Энэ хоёр чинь бүжгээрээ миний хажууд миний хаана ч хүрч амжмлт гаргаагүй шүү дээ!!! Үнэн үг хатуу!!!

Миний бүжгийн амжилтыг эд нартай дахин нэг жишиж тулнад үзээрэй???” хэмээн хэлжээ.

Авьяаслаг зураач маань 3 жилийн өмнө гавьяат цолоо нэхэж байсан юм. Тухайн үед:

“Баяр наадмын үеэр олон хүн энгэрээ цоолсондоо төр засагтаа баярласан бол зарим нэг нь хоосон үлдсэндээ Төрийн тэргүүндээ гомдож уйлсан бололтой. Тэдний нэг нь зураач Л.Өнөрчимэг.

Нэгэн цагт хөл, гараараа зурж олныг гайхашруулж явсан зураач Л.Өнөрчимэг үндэсний их баяр наадмаар багагүй бухимдаж, шагналгүй үлдсэндээ шаралхсан гэнэ. Тэрбээр баяр наадмын шагналд багтаж чадаагүйдээ Ерөнхийлөгчид гомдсон гомдлоо нүүр номдоо дэлгэжээ.

Зураач “гавьяатын шагналаа зүүж өгөхгүй юмаа гэхэд чулуудаад өгчих” хэмээн хатуурхаж, ” Г.Уянга, Ц.Хулан, Л.Эрдэнэчимэг нараас хэнийг шагнахыг асуух хэрэггүй, тэднийг шоронд явуул” хэмээн Төрийн тэргүүнийг буруутгасан байна.

Л.Өнөрчимэг зураачийн хувьд өвөрмөц нэгэн. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулгыг дэмжиж байгаагаа үг, үйлдлээрээ илэрхийлж байсан юм.” хэмээн мэдээлэл гарч байлаа.

Мөн тэр Соёлын сайдад хандаж:

“Хамгийн гол нь Монголчууд бид Дэлхийд байхгүй оюуны бүтээлүүдийг сэдэж бүтээж хийчихээд гадныханд оюуны өмчөө алдаж хойноос нь эзэн бид нар өөрсдөө тэр дэвжээнд нь хүрч очиж өөрсдийнхөө өв дээр тэмцэж тэмцэлдэж ирчихээд Монголчуудынхаа биет бус өвөөсөө медаль хүртэж ирцгээдэг!!!

Би Дэлхийн уран зургийн түүхэнд аrt sport урсгал төрлийг үндэслэсэн ба онол арга зүйг нь боловсруулж спортлог зураач мэргэжлийг бий болгосон өв юм.

Дэвжээ ба багаж хэрэгслийн технологийг боловсруулан Дэлхийн нээлт хийсэн юм!!!

Үйлдлээр батлах бүхий л хэлбэр болох үзүүлбэр уралдаан тэмцээн ном альбом CD DVD ярилцлага нэвтрүүлэг баримтат кино гээд бүхий л патент оюуны өмчийг баталгаажуулж нөр их хөдөлмөр зардал цагаа зарцуулсан!!!

Анхдагчид нь миний яс цусны өвөг дээдэс минь билээ. Бибээр Өв-Өг Дээд-Эсээсээ Уламжлан үлдээж буй бодит цорын ганц оюун ухаан нь биет үлгэр дууриалал нь юмаа!!!

тиймд элсээр зурах, хоёр гараар зурах, усан дотор зурах, моллу цаас хийх, малын түүхий арьсаар зурах зэрэг авьяас билэг, зан чанар, ухаан мэдлэг, онол арга зүй, үйлдвэрлэлийн технологи бүхэн минь цэвэр өөрийн нөр их туршилт сонирхолын үйлдэл хийгээд оюун санаа, хэл нэр томьёо, удам судар удам дамжсан үл хөдлөх ба хөдлөх томоохон уран бүтээлүүд түүхэн үйл явдлууд болон үлдсэн бөлгөө… үүгээрээ Монголын түүхийн нэгэн хэсгийг сэргээж уламжлан бүтээсэн гэсэн үгээ!!!

Ялангуяа Монголын ард түмний оюуны чадавхыг дан ганц өөрийн хичээл зүтгэл, уйгагүй судалгаа, иргэдийн дэмжлэг, эрдэмтдийн зөвлөгөөн дээр төрөн гаргаж, маш их зовлон зүдгүүр, бэрхшээл гүтгэлэг атаархалыг, эдийн засгийн хохиролыг даван туулсан явдал бол өв үнэт зүйлс асар их үнээр ирдэгийг өөрийн туулсан амьдралаар нотолж байна!!!

Дурсгалт үйл явдлууд бодит бүтээлүүд үйлдэл бүр минь бүгд байгаа ба би бол биет бус өв тээгч болон биет өв бүтээн үлдээгч мөн болно!!!

МОНГОЛД ДЭЛХИЙД БАЙХГҮЙ ЗҮЙЛИЙГ ХИЙЖ БҮТЭЭЖ, ЗӨВХӨН МОНГОЛДОО БҮХНЭЭ ХАМГААЛЖ ЗОРИУЛСАН ЭХ ОРОНЧ ҮЗЛИЙНХЭЭ ХАРИУД ОЮУНЫ ДЭЭД ЗЭРГИЙН ХЭЛМЭГДЛИЙГ ҮЗЭЖ ЯВНА!!!

Иймд Эрхэм Ч.Номин та энэ цаг үед хүнд хэцүү амьдарч байгаа надад амьдралд минь гүн туслалцаа үзүүлж нөхөн урамшуулалыг хуулийн дагуу олгоно уу.” хэмээн мэдэгдэл гаргаж байсан билээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү