Мэдээ

Өргөж авсан Америк ээж нь Монгол хүүхдүүдийг маань сайхан өсгөжээ

Эгч дүү хоёрыг өргөж авсан Америк ээж болох Бэтти Андерсон хүүхдүүдийг сайхан өсгөжээ. Олон жилийн дараа тэднийг төрсөн эх оронд нь авчран эх орныг нь үзүүлжээ.

Орцноос олдсон хүү Киоми Андерсон төрсөн ээжийнхээ тухай хэлэхдээ: “Ээж минь надад хайртай байсан болохоор л аюулгүй газар үлдээсэн гэж боддог” гэжээ. Үзэн ядалт , хорсолгүй уужуу ухаантай болгон хүмүүжүүлжээ.

Хүмүүс энэхүү мэдээлэлд дараах сэтгэгдэлтэй байна.

Сэтгэгдэл: Хүний сайн сайхны төлөө өгөөмөр зүрх сэтгэлээ зориулсан тэр ээжээр бахархаж бна. Ухаантай хүү болгон хүмүүжүүлжээ.

Дараагийн сэтгэгдэл: Өсгөсөн ээж зөв бодол санаатай өсгөсөнд баярлаж байна.Хоёр хүүхэд ухаантай сайн хүмүүжиж өссөн байна. Баяр хүргэе.

Дараагийн сэтгэгдэл: Энэ хүүг төрүүлсэн ээж нь орцонд үлдээсэн байсан. Тэгээд л намайг гадаа биш аюулгүй газар үлдээжээ гээд хэзээ ч хараагүй ээждээ талархсан байдаг. Хүүхдийг хүмүүжүүлж зөв хүн болгоно гэдэг энэ юмдаа.

Дараагийн сэтгэгдэл: Эвий дээ. Ээжийгээ хүн насан туршдаа хайрладаг. Төрсөн ээжийнхээ уучлашгүй алдааг хүртэл уучилсан ухаантай хүү байна. Монгол хүүг ухаантай хүн болгон өсгөн хүмүүжүүлсэн америк ээжид баярлалаа. Төөрч будилж уулзсан жинхэнэ ээж нь бна.

Дараагийн сэтгэгдэл: Энэ бол америк сэтгэлгээ гэхүү дээ. Төрсөн ээжийг нь зөв өнцгөөс харж ойлгуулж, үзэн ядалт хорсол гэдэг муу зүйлээс холуур өсгөсөний сайн тал юм. Тэгэхдээ миний хувьд төрсөн ээж нь муу хүн юм. Орцонд хүүгээ хаяж явсан мөн хатуу зүрх шүү.

Дараагийн сэтгэгдэл: Хүнийг төрүүлэхээс өсгөх нь маш их цаг хугацаа хайр халамж бүх эд эс зориулагдана. Ээжийгээ хайрлаарай ! Сайхан сэтгэлт ээжид нь урт наслахыг ерөөе!

Дараагийн сэтгэгдэл: Хүүхэд эцэг эхээ сонгож төрдөггүй гэж айхтар үг байна. Үр хүүхэд сайн сайхан ухаалаг явах эцэг эхийн сэтгэлийн жаргал юмдаа. Тээж төрүүлсэн ижийгээ сайнаар дурсан хүндлэх нь өсгөж тэтгэсэн ижийгээ сэтгэлийн жаргал эдлүүлж яваа сайн хүүхдүүдэд аз жаргал эрүүл энх сайн сайхныг хүсье. Буян үржиг ээ.

Дараагийн сэтгэгдэл: Ухаантай хүү байна. Тэр цагт ядарж зовж аргаа барж явсан муу эхээ өрөвдөж мэдэж байна гэдэг сайн шүү. Хөөрхий эх нь хөлдөж , өлсөж үхээсэй гэж бодоогүй болоод дулаан газар хүн бараадуулж тавьж дээ. Өөрөө авч байж чадахааргүй бие нь муу ч байсан байж болно.

Дараагийн сэтгэгдэл: Сэтгэл зөвтэй , амьдралд сөхөрсөн, удам сайтын үрс байж дээ. Муу ,дээр нь удам муутай хүний үрсийг яаж ч дээдээр өсгөөд , зуунги, өсөрхөг болдогыг хүн судлаачид олноор нь баримттай дурьддаг.

Дараагийн сэтгэгдэл: Хөөрхий дөө. Азтай л хүүхдүүд юм даа . Зөөлөн сэтгэлтэй сайн ээжтэй учирдаг , эгчтэйгээ хамт байгаа нь сайхан байна аа, хүний итгэлийг дааж илүү сайн хүмүүс болоорой.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү