Мэдээ

Өргөө амаржих газар ажиллаж байсан эмч нарын гашуун ярианаас……

Өргөө амаржих газар ажиллаж байсан эмч нарын ярианаас……
😓Анх эх барих резидент эмч байхдаа хэвийн төрөх эмэгтэйчүүдийн хярзанг хайчилж оёж дадлага хийдэг байсан. Ер нь ажлын байран дээр гараад оёдолоор их мөнгө олдог. Хиймэл арьс жинхэнэ 2 шал өөр дадлага хийх боломж.

Ер нь бүх л эмч нар ингэж л дадлага хийдэг. Эмэгтэйчүүдийн эрэгтэй эмч багш нэг удаа та нар энэ эмэгтэйчүүдийн амьдралаар тоглож байна даа гэж хэлэхэд нь маш их гайхаж байсан. Одоо танайд суралцаад үнэндээ асар их нүгэл хийж байснаа ойлгож байна.Гэхдээ үнэхээр булчин маш их гэмтдэгийг хичээлээр нэг ч үзэж байгаагүй тул мэдээгүй

.( маш олон хярзангаа хайчлуулсан бүсгүйчүүд гомдолтой амьдардаг. Франц улсаас авсан хичээл дээр төрөөгүй эмэгтэйчүүдэд ч маш их булчин алдагдал буруу рефлекс бий. Үүнээс үүдэн булчин агшилт

тэлэлч үүсэхгүй хярзан маш их гэмтэж төрдөг. Хэвлийн таргалалт харшил өтгөн хаталт ихтэй үед эрсдэл их гээд. Франц улсын төрөх эрүүл мэндийн чанар стандарт яаж нэг ширхэг оёдолгүй төрүүлэх вэ гэх тал дээр судалж анхаарч ажилладаг. 2017 онд очсон сургалтанд бөгс түрүүлэгтэй төрөлтийг ч хярзан хайчилхаа больсон гэж байсан.

Би урьд нь хярзангаа хайчлуулсан гээд эмчид гомддог бүсгүйчүүдэд эмч буруугүй ээ. Учир нь танд ийм буруу хэвшил байсан уу гээд тайлбарладаг байсан. ) Үүнийг сонсоод гарч ирээд өөрсдийнхөө

эмч гараас асуусан тиймээ захирал аа тийм зүйл их байдаг гэж байсан. Одоо эргээд олон зүйл бүсгүйчүүдийг авардаг ажил хийгээд тэр олон асуудлыг сэргээгээд өгч байгаа баяртай байна гэж билээ.
😓Анх төрсөн ээжүүдийг хараад маш их өрөвддөг байсан. Төрөөд хүйтэн орон дээр хэвтэж байгаа ээжүүдэд хөнжил авч өгөөд халамжилхаар зарим эмч нарт загнуулдаг. Юм өгөөгүй өгөхөөр нь бол гээд. Заримдаа чи бид нартай хуваахгүй ганцаараа авчихсан юмуу эсвэл гэж элдвээр хэлнэ. Сүүлдээ бүр нүдээ аниад өнгөрдөг болсон. За сүүлдээ яг тийм хүйтэн гар харсан болоод сурчихдаг юм билээ.
😓Анх резидент эмч байхад нэг кесаров хагалгаа орох гэтэл хийх эмч уучихсан байсан. Тэгээд намайг шууд зүс гэсэн би угаасаа зүсэж чадаагүй багш уурлаад яаж ийж байгаад зүс гээд загнаад ангийнхаа охиныг( бас резидент эмч) дуудаад зүсүүлсэн. Ургийн толгой Х зураастай гарч байсан. Дахиад жаахан гүн байсан бол балрах байсан. Тэгээд багш чи оёорой гээд яваад өгсөн. Би анх удаа оёж байгаа. Удаад эвээ олохгүй сувилагч нар хурддаачээ хурдан явмаар байна гээд загнаад айгаад аймаар оёсон. Тэр хүнийг олж болдог бол ядаж эмчилгээндээ оруулах эрх өгөх юмсаан. Насан туршдаа муухай гэдэстэй болсон байх
😓Шөнө хонох ээлжтэй байсан бид нар эмч нарын өрөөнд 21+ онигоо яриад инээлдээд. Эрэгтэй эмч нар угаасаа шалиг. Ер нь тэгээд анагаахад байхаасаа л элдэв юм тоохгүй ярьдаг болчихдог. Яаралтайгаар цус алдалттай хүн орж ирсэн. Эмч нар огт тоохгүй онигоогоо дуусгаад гарая гэдэг байсан.
😓Энгийн иргэд байтугай өөрсдөө дотроо байгаа эмч байж л ойр дотны хүмүүсээ хагалгаанд оруулах гэж угаасаа хахууль өгч байгаа юм чинь. Тэгэхгүй бол өгсөн өгөөгүй ялгаа ямар билээ мэддэг болохоор ер нь тэгээд л дэмийштээ.
😓Анх резидент эмч байхдаа сурч байна гэсэн нэрээр олон эх ураг дээр зөв буруу их л ажиллаж байж билээ. Бөөн бөөнөөрөө ороод л гараа оруулаад татаад л. Эсвэл янз бүрийн асуудал үүснэ умайг нь авчихна. Сүүлд өөрөө төрсөн аймаар санагдсан. Өмнө нь төрж үзээгүй оюутан байхдаа юу ч боддоггүй байсан. Одоо бол ёстой харамсдаг. Тэгээл резидентүүд алдаа гаргана. Эмч багш нар ингэж байж л эмч болно зүгээр гэдэг байсан. Одоо эргээд бодохоор аймаар.
😓Багш нар дадлага гэж шахаж дүнгээр боож хувийн эмнэлэгтээ цалингүй их ажиллуулна. Ээлжтэй үед бас эмнэлэгрүү нь хүн явуул гэж шахна.
😓Үр хөндөлт онош эдэр бол угаасаа маш сул. Үнэн худал нь мэдэгдэхгүй нэг эмч нэг юм бичээд л эм эсвэл цэвэрлэгээ. Үнэндээ цаана нь цэвэрхэн мөнгө аваад л үр хөндөлт хийдэг. Заримдаа гэж онош тавь энэ тэр гэж шахна. Үгүй би дараа нь хариуцлага хүлээнэ гэхээр шахна хавчина. Тэгээд тийм тийм шинж тэмдэг нэмээд тэг ингэ гээд зааварлана. Угаасаа хүний ямар ч өвчинд шинж тэмдэгүүд ижил шахуу. Толгой эргэнэ дотор муухайрна бөөлжис цутгана халуурна гэх мэт
😓Өөртөө хэзээч хийхгүй. Өрөөлд байнга хийдэг гэж байгааншдээ.
😓😓😓😓😓😓😓😓😓😓😓😓😓😓😓😓
Миний анхны төрөлт:
Ямар азаар зогсолтгүй савсаргүй өвдвөл төрөх болсон гэсэн үг шүү гэдэг мэдээлэл авсан байсан юм. Олон хуруу нээгдсэн төрөх гээд эмнэлгэт очсон байсан.Шөнө 01:00 цагийн үед зогсоо зайгүй өвдөөд эмчдээ очоод хэлсэн. Шууд загнуулсан. Хаа байсан юм.Өглөө эсвэл маргааш өдөр төрнө. Битгий маяглаад бай гээд үзээч үгүй. Арай хийж таньдаг эмчээ дуудаад орон дээрээ очиж чадахгүй хаалган дээрээ босч чадахгүй шалан дээр хэвтсэн. Таньдаг эмч ирээд өргөөд өндөр орон дээр гаргасан. Хүүеээ төрөөд эхэлсэн байна гээд шууд төрсөн. Гэхдээ их л оёдолтой урагдалтай их л хүнд төрсөн дөө. Дахиад хэдхэн минут алдсан бол үр минь амьгүй аарцагтаа хавчсан хөв хөх нүүртэй. Эсвэл эрүүл бус толгой тархи нь асуудалтай гарах байжээ гээд бөөн юм болж билээ.
Дараагийн төрөлт дээр арай дутуу төрсөн. Өмнө нь эмнэлэгт хэвтсэн. Манай өрөөнд 6 сартай жирэмсэн анхны төрөлт залуухан хүүхэн байсан. Яагаад хэвтсэн гэсэн тонус өгөөд ядраад нөхөр оюу-толгой ажилладаг. Ээлж нь болоод явах гээд намайг гэрт асрах хүн байхгүй яриад нэг мөсөн хэвтээд хэд хоног эмчлүүлье гээд хэвтсэн гэсэн. Нэг өдөр эмч дотуур үзлэг хийсэн тэрнээс хойш доошоо жаахан ус гараад байх шиг гэж байсан.Эмчид хэлсэн зүгээр гэсэн гэхдээ л гээд байсан. 2,3 хоногийн дараа эмчид үзүүлээд орилоод уйлаад орж ирээд нөхөрлүүгээ ярьсан. Ус нь бага багаар шүүрээд гарчихсан. Ураг нь ногоорсон бүтсэн амьгүй. Хурдан цэвэрүүлэхгүй бол болохгүй гэж байна гээд орилоод уйлаад бөөн юм болсон. Тэр жаахан охин саваа авхуулсан. Зүгээр л гэртээ хэвтдэг байж яах гэж энд ирэвээ алуурчид гээд л уйлаад. Гомдол гарга гэсэн. Угаасаа анхнаасаа ирэхдээ ус гарч ирсэн гэж бичсэн байна. Би мэднэ шүү дээ өмнө нь огт ус гараагүй. Тэр дотуур үзлэгээс хойш гарсан. Усгүй болсон гэж хэлсэн эмч яагаад дотуур үзлэг хийж байгаа юм гээд загнаж байсан анх. Одоо бол тайлбар байхгүй дүлэгнэж байна гэсэн.
😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥😥
Яагаад бид ийм юм бээ. Би энэ салбарт ороод заримдаа үнэхээр гомддог.
Манай эмнэлэг дээр хүртэл 2018 онд ажиллаж байсан эмч 100% алдаа гаргасан( гэхдээ уг нь нээх том биш) Над шиг 2 хүүхэдтэй ээж бидэнд итгэж ирээд хэрвээ тэр эмч алдаа үнэхээр гаргасан бол үхэлд хүрэх ч аюултай( хүний цустай холбоотой тариа тарилга, зүү тариур солигдох юм бол ядаж л ямарч өвчтэй болж болзошгүй эрсдэлтэй) Би шууд уучлал гуйж бүрэн шинжилгээнд нэг жил хамруулсан. Хамгийн муухай нь тухайн үед ажиллаж байсан эмч нар намайг буруутгаж та монгол улсад анагаахад сураагүй мэргэжлийн хүн биш ийм л байна гэж хэдэн нөхөд бухимдсан. Нэг ёсондоо бол өөрсдийгөө арьсаа хамгаалах ёстой байсан гэнэ. Би хажууд нь зогсоогүй байж үгүй гэж гүрийх ёстой гэнэ.Би та нар энэ хүний оронд өарийгөө тавиад үздээ гэсэн. Та дандаа өөрийгөө тавь гэх юм анагаахад өөрийгөө тавьж үздэггүй юм. Шал өөр алдаа гаргаж болдог төгс хүн байхгүй гэж уурласан. Бүх эмнэлэг ингэж ажилладаг гэсэн. Надад тэр үед үнэхээр муухай байсан. Би өөрийнхөөрөө зүтгэсэн. Бурхан миний талд учир зүү тариур солигдоогүй нь батлагдсан. Гэхдээ л одоо бодох төдийд л гомдол дүүрдэг. Өчнөөн ийм алдаа гардаг гэнэ. Тэр битгий хэл хүн нь ч мэддэггүй гэнэ. Тэртээ тэргүй маникюр шивээснээс ч элдэв халдвар авдаг гэнэ. Эмнэлэгийн хүн биш болохоор элдэв юм зоргоороо нэмж шаарддаг гэнэ.
Ийм болохоор би бүхнийг стандартчилах гэж хичээдэг. Робот шиг өдөрт 50 байна уу 100 байна уу хамаагүй. Нэг удахгийн зүү задласан бол он сар үзүүл, үзсэн бол давхар сонсого, сонссон үзсэн бол баталж гарын үсэг зуруул гараад ирэхээр нь судалгаа ав гэж шаарддаг. Заримдаа дарамталдаг. Сайн хүмүүс нь үлдээд муу нар нь арилаад өгдөг.Алдаа гарахгүй байх боломж үнэхээр байдаг. Бүх эрсдэлүүдээ бодит үнэлээд л чин сэтгэлээсээ ажилла. Бусдын оронд өөрийгөө тавьж өөртөө хүсдэг сайхныг бусдад хүс!
Эцэст нь багш нь жаахаан зөвлөгөө өгье🙏🙏
Зүгээр л эрүүл мэндийн анхан шатны боловсролоо дээшлүүл. Бас эрх үүргээ мэд!
Бидний эрүүл мэнд бидний гарт. Эргэлзсэн бол зогс! Шаардлага тавьж гомдол гаргаж сур!
Урьдчилан сэргийл зөв дадалтай бол.
Их сонин шүү. Зарим хүмүүс ядаргаатай юм. Энэ тавчигийг яах гэж ингэж уутладаг юм гэж загнана. Арьс салстаар дамжих өвчнөөс таныг хамгаалах гэж. Цэвэр бохирыг ангилах гэж. Хөл нэг мөөгөнцөртвөл их л юм болно доо.
Ядаргаатай юм дахин дахин бүх юмаа харуулах гэж завгүй байхад гэнэ. Олон дунд ганцхан алдаа гарах вий гэж сэргийлж байгаа юм. 25 удаа орж ирэхэд 25 удаа миний мэдээллийг үзүүллээ танай эмч нар орон гаран юмуу хүнээ таньдаггүй юмуу гэнэ. Стандарт бол стандарт. Хэн хэдэн удаа хэзээ орж ирнэ хамаагүй. Үйлдэл бол үйлдэх ингэх ёстой бол ёстой. Асар олон алдаа үүсэхээс сэргийлж байгаа юм. Хошууг нь нүдэн дээр нь ариутгаад яг тэр үед нь харсан хянасан гээд гарын үсэг зуруул гэхээр тэгж байгаад нэг бөөнөөр нь зурая гэнэ. Үгүй ээ сорри та манай журамд захирагдан эмчилгээнд орно гээд гарын үсэг зурсаан. Угаасаа гоё байхад судалгаа байнга авна. Ажилчиддаа итгэдэггүй юм уу гэнэ. Уучлаарай нэг ч сэтгэл хангалуун бус хүнийг босгоор давуулахыг хориглодог юм. Тэгээд гомдол тээгээд гарчихвий гээд илрүүлж байгаа юм. Энэ мэтчилэн эрүүл мэндийн боловсрол дутуу хүмүүс хаа нэг бухимдана.
Гэхдээ юу гээч харинч шалга! Шах! Шаард! Эрх нь танд бий. Хэрвээ нэг удаагийн хэрэсгсэлээ халдвар хамгааллаа мөрдөхгүй бол шаард!
Эмэгтэйчүүдийн нэг удаагийн толь угааж хэрэглэдэг газар байна гэнэ арайчдээ. Үзлэгийн ариун бээлий өгөхгүй хүнсний бээлий өгдөг гэнэ арайчдээ. Дээр үед хяналт шалгалтаар бээлий хүртэл буцаад савладаг газар байдаг гээд вааавлдааа танайх нөөцөө ямар аймаар бэлддэг юм бээ гээд бахархаж билээ. Зарим хямд газруудыг их хямдарсан газруудаас үнэхээр айдаг. Гэхдээ бид өөрсдөө ухаалаг байх бүрэн боломжтой. Багш нь чин сэтгэлээсээ хүссэн хүмүүст ажлаа сайжруулах зөвлөгөө өгч болно шүү. Эмнэлэгийн гоо сайхны газрын халдвар хяналт дотоод аудит хийгээд өгч болно шүү. Би чинь Ай Со аудит эрхтэй хүн шүү. Бид зүгээр л дор бүрнээ хүнлэг байхад л болчихно.
Жич: маш олон мянган сайхан алтан гарт эмч нар бий. Бүгд ийм биш шүү. Асар их хэцүү ааштай аягтай дээрэнгүй хүмүүс ч эмч нарыг зовоож төрдөг. Ухаангүй ухамсаргүй. Жирэмсний хяналтандаа хугацаандаа ордоггүй хүмүүс байна. Олон олон эмнэлзүйн хүндрэлээс эсрэгээрээ аварсан алтан гартнууд ч бий. Тэднийг зүгээр л шүтдэг хайрлан хүндэлдэг. Гэхдээ уг нь анагаах салбар бүгд хүнлэг хүмүүнлэг алтан гартай баых ёстой юм байгаан😓

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү