Мэдээ

“Өргөө” амаржих газар “Эхчүүдийн эхэсийг” Хятад компанид өгч буй зураг бичлэг ил боллоо

“Өргөө” амаржих газар “Эхчүүдийн эхэсийг” Хятад компанид өгч буй зураг бичлэг ил боллоо
“Өргөө” амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг ёс зүйн алдаа гаргасан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.

МҮЭХ болон Эрүүл мэндийн салбарын ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хамтарсан мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ “Өргөө” амаржих газар буюу Нэгдүгээр төрөх эмнэлгийн захирал Ж.Энхцэцэгийн ажлын байрны дарамт шахалтын талаар маш олон өргөдөл гомдол иржээ.

Түүнчлэн нийт 487 ажилтантай тус эмнэлгийн 138 ажилтныг Ж.Энхцэцэг захирал ажлаас нь халсан тухай мэдээлсэн. Улмаар ажилчдыг хохироож буй эмнэлгийн удирдлагад хариуцлага тооцож чадахгүй бол өөрөө огцрохыг Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос шаардаж байгаагаа мэдэгдсэн юм.

“Өргөө амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн удирдлага Ж.Энхцэцэг, эмч, эмнэлгийн ажилтнуудад ажлын байрны дарамт үзүүлж, олноор нь ажлаас чөлөөлж байгаа асуудлыг МҮЭ-ийн холбоо, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос хөндөж, “Өргөө” амаржих газраас 2021, 2022 оны байдлаар нийт 138 ажилтан халагдсан, ЭМЯ-ны Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооноос Ж.Энхцэцэг захирлыг ёс зүйн дүрмийн зургаан заалт зөрчсөн гэх дүгнэлт гаргасан тухай хөндөж байв.

Салбарын сайдад энэ талаар мэдээлээд ямар ч үр дүн гарсангүй. Ж.Энхцэцэг захирал Эрүүл мэндийн сайд С.Энхболдын гэр бүлийн хүнтэй дотно харилцаатай тул сайдын хамгаалалтад орсон юм байна хэмээн тус амаржих газруудын ажилтнууд ярьцгааж байв.

Тэгвэл түүний талаар УИХ-ын гишүүн асан сэтгүүлч Г.Уянга нэгэн ноцтой мэдэгдэл өөрийн сошиал хуудаснаа оруулжээ.

Тэрээр: Ж.Энхцэцэг эмч орлогч даргатайгаа хамтран төрсөн эхчүүдийн эхэсийг Хятад эмнэлэгт зардаг наймааны сүлжээг илрүүлэхээр ажиллаж байв! гэсэн нэлээд ноцтой мэдэгдэл олон дэлгэлээ. Энэ талаар бид цааш үргэлжлүүлэн тодруулах болно.

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн асан Г.Уянга дахин ноцтой гэж хэлж болохуйц мэдээлэл сошиал дээр тавьлаа. Тэрээр төрсөн эхчүүдийн эхэсийг Хятад эмнэлэгт өгч буй фото зургуудыг олонд дэлгээд байна.

Төрсөн эхчүүдийн эхэсийг Хятад эмнэлэгт худалддаг асуудлыг цагдаа шалгаж эхэлжээ. Тэр эмнэлэг нь Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдож байсан Хятад Ян Жин Гуан эзэнтэй Ли Жин Жи эмнэлэг байж болзошгүй тухай мэдээлэл байна!

..

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү