Мэдээ

Өргөө амаржих газрын сувилагч: Манай эмнэлэгт тэтгэвэртээ гарсан 4-5 цагдаа ажиллаж дарамталж байна

“Өргөө” амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг ёс зүйн алдаа гаргасан гэх үндэслэлээр өчигдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.

Тэгвэл тус эмнэлгийн асуудал олны анхаарлын төвд байна. Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор тус эмнэлгийн дэд захирлаар цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүн томилогдсон байсан нь мөн анхаарал татаж эхлэв.

Тодруулбал, “Өргөө” амаржих газрын дэд захирлаар өнгөрсөн долдугаар сарын нэгний өдөр П.Эрдэнэцэцэг гэх хүнийг томилсон байжээ. П.Энхцэцэг нь Нийслэлийн цагдаагийн газрын Гэр бүлийн хү.чир.хий.лэл, х.үүх.дийн эс.рэг гэм.т хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа цолтой нэгэн байсан бөгөөд өнгөрсөн онд тэтгэвэртээ гарсан нэгэн аж.

“Өргөө” амаржих газарт болоод буй үйл явдал нь ажлаасаа чөлөөлөгдсөн Ж.Энхцэцэгтэй холбоотой бус харин дэд захирал П.Эрдэнэцэцэгтэй холбоотой байсан гэдгийг ч зарим эх сурвалж хэлээд байгаа юм.

Энэ талаар тус эмнэлэгийн эрчимт эмчилгээний тасгын сувилагч ингэж ярив.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү