Мэдээ

Австралид очоод би өөрөөсөө ичих шиг болсон. Би тэнд хамгийн ядуу нь юм байж нүүр амаа өдөр бүр будаад…

Нэгэн Монгол бүсгүй Австрали яваад туулсан амьдралын туршлагаа өөрийн цахим хуудсанд бичсэн нь олон хүмүүсд таалагдаж, өндөр хандалт аваад байгаа билээ. Түүний бичвэрийг хүргэж байна.

– Нээх ганган охин Австрали яваад Монголдоо буцаад ирэхдээ эго, чамирхал, дэмий мөнгө зарцуулалт гд өөрт хэрэггүй бүхнээ орхиод ирж билээ. Гадаад явж юм үзэж нүд тайлна гдг нь угтаа

нээх юм хараад үзээд бхдаа биш өөрийн бгаа хайрцагнаасаа гарч, бусад соёл иргэншил, үзэл бодол, аж амьдралтай танилцах нь гол нь бсан юм бна лээшд.

Монголоос явахдаа бүх чемоданаараа дүүрэн хувцас, гутал, цүнх чихээд л онгоцны кг-аа хэтрүүлээд, 10кг цүнх ачааны мөнгө ч төлөх чадваргүйн бж тэрийгээ гар ачаандаа нуруундаа

үүрээд очиж байж билээ. Монголд бхдаа өдөр бүр хувцасныхаа өнгийг бодож, хумсаа тааруулж будаад, аксессуар тааруулж өмсөөд л, өдөрт 2 удаа усанд ордог, ганган завтай оюутан байжээ.

Австралид очоод би өөрөөсөө ичих шиг болсоон. Би тэнд бараг хамгийн ядуу нь юм байж нүүр амаа өдөр бүр будаад нэг л их ганган амьтан. Яг яах гэж бгаан? За тгд эхний сарын цахилгааны төлбөр хараад шууд шок. Усанд их ороод, их хувцас угаагаад, а/с ээ дураараа асаагаад л, хоол хийж идээд л бсан чинь сарын 1400$.

Шууд дараа сараас нь 5мин-д усанд орж сурсан. Мөн усанд орж бхдаа гялс норгочихоод усаа хаагаад үс биеээ савандчихаад гялс зайлаад л болоо. Болж л бгаа бхгүй юу. Өмнө нь дуу аялаад 20-30мин зогсдог байж.

Нэг удаадаа хоолоо хийхдээ аль болох бүтэн өдрйинхөө хоолоо хийхийг хичээдэг болсон. Будаа агшаах гэж бгаа бол ахиухан 2-3 хоолныхыг нэг дор г.мэтчилэн.

За тгд нэг сарын дараа нөгөө олон арьсан цүнх, гуталнууд, бүснүүд гэх мэтчилэн бүх олон аксессуарууд бүгд хөгз болчихсон. Эхлээд хөгзийг нь цэвэрлэж сууснаа шууд зэвүү хүрээд заавал ийм олон юм өөртөө хурааж тгд өөрийнхөө цагаа ингэж үрж суугаадаа дургүй хүрсээн. Чийгтэй халуун оронд юм хөгзөрчихдөг.

Тгд л хажуу хөршүүдээ анзаарсан. Тэдэнд хувцас гэж ачаа бараг бхгүй. Намайг амьдардаг бхад Австралид лав бүх эмэгтэйчүүд нь хар ретуз, дээгүүрээ майк, тгд доогуураа эрхий хурууны завсараар ордог резинан тавчиг өмсдөг бсан. Тгд л болоо. Өөр тэдэнд нээх их юм бхгүй. Нүүрээ ч бараг буддаггүй, хөнгөн нарны тос түрхлээ, foundation хальт түрхвэл их юм. Үнэхээр ямар хөнгөн сайхан амьдарч бнаа. Тгд л би өөрийнхөө заваан их эд хогшлыг хараад ой гутсан.

Хэтийдсэн гоёл надад л лай болдог юм бна лээ. Монголд бхдаа түцнээс элдэв ундаа, бохь, чихэр авч иддэг байснаа Австралид очоод шууд больсон. 1 кола 3$, бохь 3$, чихэр 3$ гд л бхаар ер нь шууд больж бгаан. Тийм санхүү ч бхгүй.

За тгд автобус 10 удаа явах нь 15$. Ингэхээр нь шууд дугуй авч уная гэж бодсон. Манай сургууль 4км орчим зайтай манай гэрээс. Тгд 50$ оор хуучин зэвэрсэн дугуй олж аваад л шууд дугуйчин болсондоо. За тгд алхалт бол найгүй. Анх удаагаа пүүзний ул цоолж үзсэн бдгын. Их алхахаар пүүзний ул элэгдээд цоордог юм бна лээшд. Юун такси макси. Таксинд 1 удаа суугаад 15мин болоод 6км газар явсан чинь 60$. Улаан гэрлэн дээр зогсохоор мөнгө нь аймар хурдан гүйхийг нь яана. Хотын төвд зогсоол хэзээ ч олддоггүй, олдсон ч 15мин л тавьж болно бас 5$ оор. Тгхр чинь хүн алхдаг юм бгааздээ.

Австралиас ирээд найзуудтайгаа уулзсан чинь бүгд шок. Чи яг яацын, ямар гоё охин байлаа, одоо бүр нээх сонин нүүрээ ч будахгүй, юу өмсцийн нтр… Бүр л ганган хүн ирнэ гэж бодсон юм шиг бгаан.

Гэхдээ миний Австралиас олсон хамгийн үнэт зүйлс юу бсан бэ гхр:

1-рт эгогоо хаячихсан. Хэн намайг юу гэж бодох бол гдг бодол. Анх оччихоод 2 залуу автобусанд үнсэлцээд бхаар нь гайхаж харсаар бгаад би 3н буудал хэтрээд буугаад төөрчихсөн. Тгд буцаад уйлаад 1 цаг хэрээтэй алхаж байж олсон бдгын сургуулиа. Уйлаад явж бхдаа би хүний хэрэгт дурлаад эцсийн эцэст чи л өөрөө тэнэгтээд төөрөөд явж бна гэж бодсон хаха. Заримдаа автобусанд бикинитэй хүмүүс явж бна, хөл нүцгэн хотоор алхаж л бдаг, хүүхдүүд нь шороо идээд хөл нүцгэн дэлгүүр дотор бүр гүйж л бдаг. Хэнд ер нь хамаа бнаа? Тэнд тэнэгтрээд тэрийг нь гайхаж бгаа нь яг нөгөө манай азууд л… Ер нь би л өөрөө өөртөө аз жаргалтай бвал тэр миний юу өмсөх, яах, яаж амьдрах ер нь хэнд хамаа бнаа? Монголд нэг л их бусдаас санаа зовсон хүмүүс…

Хүнд муугаа үзүүлэхгүй гд л, баяр болгоноор өр зээл тавин тансаг тэмдэглэж, шинэ дээл хувцас, мөнгөн бүс, яаасан ийсэн даалин, тийм ч үнэт чулуун хөөрөг. Хүнд л гайхуулж бвал өөрт нь тэр нь нүсэр санагдаж тэрэндээ түүртэх, ядрах хамаагүй. Үнэндээ Монголын цаг агаарт 4н улиралтай, асар их зардалтай газар бас энэ 4н улиралд нь бүгдэд нь тохируулж гайхуулах юмсыг цуглуулна гдг бүр хар гай, бас эдийн засгийн хувьд асар их зардалтай. Бүх асуудал өөрт л тархинд, айдсанд л бдаг юм бна лээ. Би тоохгүй бол тгд л болоо. Хүмүүс муу хэлбэл хэлж л байг л дээ. Үхсэннн миний тогны, талхны мөнгийг тэд хуваалцаж бгаамуу?

2-рт. За үргэлжлэлийг нь дараа нь бичье…

За миний Австралиас олж авсан ухаарлууд олон хүнд таалагдсан юм шиг бна. Тиймээс үргэлжлийг нь гялс биччихье.

2-р том ухаарал маань Чи хэн ч биш бсаар бх уу?

МУИС-ЭЗСд сурдаг бхдаа би өөрийгөө 100% дайчилж бгаагүй юм бна лээ. Зунжингаа амарч бгаад 9 сарын 1нд очоод хуваариа харчихна. За тгд лекц дээр юу орно, тэрийг нь хуулаад биччихнэ. Гэртээ даалгавар гэж юм бараг л хийхгүй дээ. Хийсэн ч гялс мялс 20-30мин л нэг юм хийсэн болоод болоо. Хэзээ ч бие дааж ном уншиж бгаагүй! Сурах бичигнүүд нь шинэ шахуу, хэзээ ч тэрийг судлаад ойлгочихье гэж хичээж бгаагүй. Шалгалт дөхөхөөр 7н хоногийн дотор нөгөө бүх лекцээ уншаад аль болох цээжлэх гэж хичээнэ элдэв томъёонуудыг нь. За ингээд шалгалтанд нөгөө богино хугацааны дотор цээжилсэн хэдэн юмнаасаа яаж ийгээд хариулаад тгд л онц сурчихдаг байлаашд. Манай том эгч надаас 7-8н жилийн өмнө яг манай ангийг төгссөн бөгөөд эгчийн бүх дэвтэрийг нь харчихад за тгд бараг үг үсэггүй бүгд таарч бгаам. Голч оноо нтр бол тасархай, онц сурлагатан. Австралид би University of New South Wales гд дэлхийд 44д жагсдаг (2021оны жагсаалтаар, тухайн үедээ бас л 43т ч байлуудаа) сургуульд нөгөө МУИСынхаа сүрхий дүнтэй бакалаврын дипломоороо хүсэлт өгөөд магистрд орж бсан.

За нэгдүгээрт магистр гдг нь бакалаврын ахисан шат огтоос биш бсан бөлгөө! Манайхны сэтгэлгээнд Бакалавр, тгд Магистр, тгд Доктор авчихвал за тгд эрдэм боловсролыг супер эзэмшиж бгаан шинж. Гэтэл тийм биш Магистр гдг нь Бакалаврдаа сонгосон мэргэжлээ солиод өөр мэргэжил эзэмшиж бгаа хүмүүсийн сурдаг хэргэм зэрэг бсан бөлгөө.

За хоёрдугаарт би хичээлдээ очсон анхны өдрөө ангийнхаа бүх оюутнуудаас хоцорчихсон бсан. Бүх оюутнууд мэргэжлээ судлаад, цуглуулах ёстой кредитуудаа тооцоолоод, тэр хичээлүүдийн жагсаалтаас review-уудыг нь уншаад олон оюутны таашаалд нийцсэн эрэлт ихтэй ангиуд бүгд дүүрчихсэн бсан. Тгд хамгийн аймар нь бүгдээрээ тэр хичээлүүдийнхээ сурах бичгийг аваад уншаад судалчихсан, профессууртай зүгээр л асуултуудаа тодруулж, мэдлэгээ улам гүнзгийрүүлж боломжийг тултал ашиглахаар хичээлдээ ирдэг бсан. Бүр зарим нь нэмэлтээр уншиж болох номнуудыг нь уншчихсан ч бх шиг! Би гэтэл төмс царайлаад лекцнээс юм сурах гд хоосон толгойлоод ирж бх шиг. За ингээд өөрийгөө хэн ч биш гдгээ мэдэрч эхэлсэндээ. Би урьд нь өөрийнхөө потенциалыг хэзээ ч 100% тултал нь хичээж, ашиглаж бгаагүйн бналээ. Хичээхгүй бсан ч өндөр үнэлгээ авдаг систем өөрөө хүнийг залхуу болгодог! Би хичээж яах юм. тэртэй тэргүй л авчихаас хойш!!! Энэ нэг бодлын хавтгайрсан халамж хүнийг aлдаг гдгийн тод жишээ.

Ингээд л бүх номоо гялс арай хийж цуглуулж аваад (ном нь аймар үнэтэй 60-100$) ёстой бүх цагаа зарцуулаад уншаад ойлгохыг хичээсэн. Өглөө эрт босч шөнө сууж нөгөөхөө хуудас хуудсаар нь бaлбaна даа.

За анхны шалгалт болсон. Австралид хуулбал шууд сургуулиас хөөгддөг хатуу журамтай тул нэг ч оюутан хуулж эс зүрхлэнэ. Мөн эссэ судалгааны ажлуудыг бүгдийг нь онлайн программаараа урьд өмнөх оюутнуудынхаас болон дэлхий дахины өмнөх хийгдсэн судалгааны ажлуудаас хэр их хуулсан бна гд шалгаад гаргаад ирнэ. Иймээс хуулах талаар бодоод ч хэрэггүй. Чи өөрөө л хичээхгүй бол тгд дуусаа. За ингээд шалгалтандаа авсан дүн маань 60% D, зарим хичээл дээрээ 53% Pass буюу яахав тэнцлээ гсн утгатай. Ёоох шууд уйлчихсан дүнгээ хараад. Амьдралдаа тгж их хичээж үзээгүйгээрээ хичээж бхад амьдралдаа авч бгаагүй гамшгийн дүн.

Гэтэл бүх оюутнуудын 60% нь над шиг л дүн авсын бналээ л. Тэнд хэн ч хэзээ ч А авахгүй! Хамгийн супер оноо авахад л 88% хавьцаа. Нийт оюутнуудын 20-30% нь бүр унана. Тгд дахиад л мөнгөө төлөөд дахиад сууна. 3 улирч бгаа хүмүүс ч бх шиг.

Дараагийн улирлууддаа илүү туршлагжаад би ч сайжирсан.

Миний сургууль надад хүн үргэлж 100% өөрийгөө дайчлах ёстойг, мөн өндөр дүн авахын тулд хэдэн томъёо цээжлэхээсээ илүү ойлгох гэж хичээх ёстойг, амжилт гдг амархан бдаггүйг, мөн эх хэл дээрээ сурч бгаа хүмүүс ямар илүү давуу талтайг, англи хэлийг маш сайн эзэмших ёстойг, би л өөрийгөө хөгжүүлэхгүй бол хэн ч миний өмнөөс юу ч хийхгүйг ягштал ойлгуулсан даа!

Энд бид 3хан сая дотор л өрсөлддөг учраас хичээх шаардлагын талаар ухамсарлах нь бага. Тэнд би дэлхийн суперүүдтэй өрсөлдөнө, ихэнхи нь надаас хэд дахин мундаг! Тиймээс үргэлж өөрийнхөө намгаасаа гарч өөрийгөө жижкэн намагийн мэлхий бснаа ухаарахыг хичээдэг. Энэ нь хийрхэл эгоог давахад тусалдагдаа.

3-р ухаарлыг хүсвэл үргэлжлүүлээд дараа нь оруулья.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү