Мэдээ

Жүжигчин Эрдэнэцэцэг: Зариг сайтыг хаа!!!

Жүжигчин Эрдэнэцэцэг ийнхүү бухимджээ.

“АНХААР! Зариг.мн гэж мөнгөний сайтыг хуулийн дагуу хааж арга хэмжээ авбал таарна

Иргэдэд дан худлаа мэдээлэл түгээнэ сэтгүүлчийн эрхийг нь хас олон удаа худлаа мэдээлэл цацлаа ш дээ

Сэтгүүл зүйн тухай хууль гэж байдаг биз дээ

Үзэл бодол дуу хоолойгоо илэрхийлж байгаа хүмүүсийг хүн гүтгэсэн нэрийн дор барьж хориод байдаг мөртлөө улаан цайм худал мэдээлэл мөнгөний төлөө мэдээлж байгаа энэ мэт мэдээлэлийн сайтууд сэтгүүлчид яагаад зүгээр явж байна Энэ бол гэмт хэрэг шүү Залилан!” хэмээн бухимджээ.

Яг юу болоод Зариг мн сайт жүжигчнийг гомдоосон нь мэдэгдэхгүй байгаа ч ямартай ч хатуухан бухимдлаа илэрхийлээд авсан нь энэ юм.

УДЭТ-ын жvжигчин СТА Б.Эрдэнэцэцэгийг “Сайн єдєр”-ийнхєє зочноор уръж ярилцлаа. Тэрбээр тус театрт 18 жил ажнллаж, 30 гаруй жvжгийн гол ба туслах дvрд тогложээ.

-Та Улаанбаатар хотын уугуул уу. Нутаг усныхаа тухай тэр бvр яриад байдаггvй санагдана. Энэ сэдвээс яриагаа эхэлье?

-За тэгье, сайхан санал байна. Би Улаанбаатарынх биш. Завхан аймгийн Тэс сумынх. Энэ зун амралтаараа орон нутгаар нэлээд аялж, олон аймгаар явлаа. Тєрсєн нутаг Завханаас гадна Архангай, Хєвсгєл, Сэлэнгэ, Булган зэрэг аймгаар явж байгалийн сайхныг биширсэн. Єнгєрсєн жилийн амралтаар гэр бvлтэйгээ далайд амраад ирсэн болохоор энэ зун зориуд аймгуудаар аялсан юм. Яагаад ч юм би их нутгархаг. Завханы хун гэвэл ярих гээд л сvйд болдог зантай.

-Завханы хvvхнvvд сайхан тєрдєг гэдэг?
-Миний бодлоор Архангай бvсгvйчvvд сайхан тєрдєг болов уу. Харин манай Завхан хурдан хvлгээрээ алдартай.

-Ингэхэд сэтгэлдээ хvртэл бvтээсэн ямар дvр байдаг вэ?
-Бvх дvрийг уран бvтээлч хvн зовж байж бvтээдэг. Жvжгийн сэдэв болгон єєр болохоор тухайн жvжигчнээс тэр хэмжээгээрээ авъяас, чадвар шаарддаг. Жvжиг болгонд ур чадвар гаргахгvй, нєгєє л Эрдэнэцэцэгээрээ тоглоод байвал хvмvvсийн сэтгэлд хvрч чадахгvй.

Хэрэв єєрчлєгдєхгvй тоглоод байвал тухайн жvжигчний уран чадвар муу байгаагийн шинж. Тиймээс нэг жvжгийн дvрийг нєгєє жvжгээс єєрчилж хvмvvсийн сэтгэлд хvрэхээр тоглох ёстой. Ийм шаардлага уран бvтээлч бидэнд єдєр бvр тулгардаг.

-Хувийн амьдрал тань нэлээд нууцагдмал байдаг. Хэдэн хvvхэдтэй вэ?
-Би хоёр хvvхэдтэй. Хvv, охин хоёртой.

-Дахиж маамуулах уу?
-Дахиж хvvхэд гаргах бодол бий. Хvvхэд vнэхээр хєєрхєн шvv дээ.

-Яг одоо ямар жvжигт тоглох гээд бэлтгэл хийгээд завгvй байгаа юм бэ?
-Театрын маань vзвэрийн 80 жилийн ой энэ онд тохиож буй. Ойдоо зориулж vзэгчиддээ тvvхэн жvжгvvдээр бэлэг барьж байна. Яг одоо “Тамгагvй тєр” жvжиг дахин тоглогдох гэж байна. Б.Лхагвасvрэнгийн “Атга нєж” жvжигт Сосорбарам, Н.Сувдаа нарын алдартнуудтай хамтарч тоглох болсондоо єєрийгєє хэмжээлшгvй азтайд тооцдог.

Мєн УДЭТ-ын хамт олон “Красногоров-7” тєслийг амжилттай хэрэгжvvлж єнгєрсєн хавар “Солиотой жvжиг”, “Яаж амьдрах юм бэ”, “Хунгийн дуу”, “Би ч гэсэн жаргамаар байна”, “Хvний хєнжлийг битгий сєх”, “Хайрын домог”, “Диваажингийн хаалга” зэрэг жvжгvvдийг театрын таваннайруулагч найруулан тавьж Монголын театрт урлагийн тvvхэнд шуугиан дэгдээж байсныг vзэгчид андахгvй болов уу.

Одоо миний бие “Хvний хєнжлийг битгий сєх” жvжигт дахин тоглохоор бэлтгэлээ базааж байгаа маань энэ.

-Та дандаа л сайхан харагддаг. Энэ нууцаасаа хуваалцаач. Толины ємнє хэдэн цаг эргэлддэг вэ?

-Баярлалаа. Би толины ємнє эргэлдээд байдаггvй. Завч байхгvй. Єглєє хальт мулт нvvрээ уугаагаад л шууд ажил дээрээ ирдэг. Харин тоглолтын будалтаа хийхдээ сайн будаж авдаг юм. Эмэгтэй хvн сайхан харагдахад vнэтэй будаг, гоё ганган хувцас хэрэггvй. Гол нь ажил, амралтаа сайн зохицуулах хэрэгтэй.

Тиймээс би ажил багатай vедээ их унтаж амардаг Жаахан ч гэсэн завсарлага гарвал гэртээ хариад хєгжилдєє ороод унтаад єгдєг юм. Тvvнчлэн гэр бvлийнхэнтэйгээ агаар салхинд их явдаг. Ер нь сэтгэл санаа амгалан тайван, оюун санаа саруул байх тусам эмэгтэй хvн єєдрєг сайхан харагдахын зэрэгцээ тэмvvлэлтэй амьдардаг. Єєрєєр хэлбэл, сэтгэл сайхан байвал хvний гаднах тєрх, дотоод сэтгэл аяндаа єєдрєг байна.

-Таны тоглолтыг vзээд дvv залуу болзоонд уривал яах вэ?
-Гэр бvтэй учраас би зєвшєєрєхгvй.

-Та нєхрєє харддаг уу?
-Харгvй хvн гэж байхгvй шvv дээ. Хар гэдэг зvйл бага хэмжээгээр байх ёстой. Гэхдээ тун нь хэтэрвэл зохимжгvй. Нєгєєтэйгvvр vнэхээр хайр сэтгэлтэй бол хардаад байх нь дэмий зvйл.

-Та Гэр бvлээ танилцуулахгvй юу. Урлагийн хvн vv?
-Манай хvн урлагийн хvн биш. Бизнесийн салбарт ажилладаг юм.

-Таныг хvмvvс яагаад ч юм ганц бие гэж боддог?
-Би анхны амьдралаасаа хойш олон жил ганцаараа явсан. Энэ хугацаанд єєрийнхєє бvх л зvйлийг уран бvтээлдээ зориулсан. Амьдралаа хоёрдугаарт тавьж байлаа. Одоо гэр бvлтэй болсон болохоор ажлаасаа гадна хань, ээжийн vvргийг сайн гvйцэтгэх гэж зvтгэж явна. Энэ нь эмэгтэй хvн болгоны vvрэг л дээ.

-Тэгвэл Таны бодлоор хайр гэж юу вэ?
-Хайр бол итгэл. Агуу зvйл, харьцангуй том ойлголт гэхчилэн хvмvvс янз янзаар ярьдаг. Тэгээд ч зарим хvмvvс хайрыг их том юмнаас хайдаг. Харин миний хувьд хайр жижигхэн юман дээр ч байж л байдаг. Єчvvхэн зvйлээс ч хайр илэрдэг.

-Та энэ урлагийн гэгээн сvмдээ хэдэн цагийг єнгєрєєдєг вэ?
-Олон цагийг єнгєрєєдєг. Гэгээн сvм учраас хvн болгоны сэтгэлийг татдаг шигээ ажиллаж байгаа хvмvvс нь гэрэлтэж байх ёстой гэдэгт итгэдэг. Хvмvvс ярьдаг л даа. Урлагийн хvмvvс сайхан энергитэй гэж. Бидний дунд таван минут байж байгаад гарахдаа их сайхан боллоо гэдэг. Зам тvгжрээд гудамжинд ууртай явж байгаад л театртаа ирэхэд сэтгэл сэргээд л ирдэгсэн.

-Бурхан Таныг арван насаар залуужуулж єгье гэвэл зєвшєєрєх vv?
-Иим зvйл тохиолдвол арай єєр зvйл гуйна.

-Нууц биш бол юу вэ?
-Энэ нь одоогоор нууц vлдэг. Залуужуулна гэхээс ирээд буцдаг энэ хорвоод хvн жам ёсоороо амьдарвал сайхан.

-Таны аманд байнга жижvvрлэдэг ямар vг байдаг вэ?
-Амьдрал сайхан гэдэг vгийг л би хэлэх дуртайдаа.

-Таныг нvд, хємсєг, уруулын тань аль их чимдэг вэ?
-Намайг vс маань их чимдэг байж. Єнгєрсєн жил vсээ гэмтэхээр нь хусуулчихсан юм. Єтгєн урт хар vс намайг сайхан харагдуулдаг байсныг сvvлийн vед бvр сайн мэдэрч байна. Гэхдээ удахгvй сайхан эрvvл урт vс ургах байх.

-Та хатны дvр нэлээд амилуулсан. Бvтээхсэн гэж зорьж явдаг дvр бий юу?
-Тийм шvv, би хатны дvрд их тоглосон байдаг. Vvнээс гадна дандаа эерэг дvр бvтээсэн. Б Лхагвасvрэн гуайн “Гэгээн тамлан” жvжгийг манай Энхтуул бид хоёр хувиараа “Чимээгvй шєнє” нэртэй болгож тайзнаа амилуулж байв. Эл жvжигт л єєрийгєє єєрчилж эсрэг талын дvр бvтээсэн дээ.

Тvvнчлэн “Харц хатан” жvжгийн Сэржмядагийн дvрээр 2007 онд “Гэгээн муза” наадмаас дуулалт жvжгийн тєрєлд нэр дэвшиж шилдэг жvжигчин болж байсан. Энэ дvрийг бvтээх гэж олон cap зvтгэсэн. Тав, зургаан cap сургуулилт хийсэн. Тиймээс энэ жvжигт миний хєлс хvч ихээр шингэж сайн тоглосон гэж бардам хэлдэг юм.

-Б.Эрдэнэцэцэг гэдэг жvжигчин хамгийи сvvлд хэзээ тэсэртлээ уурлаж бас сэтгэлээ барьж чадахгvй болтлоо баярласан бол?

-Би нэг их уурлаад байдаггvй. Тайван, зєєлєн талдаа л даа. Гэхдаэ хvн болсон хойно уурлах зvйл гаралгvй яахав. Ийм тохиолдолд хашгирч дуугаа єндєрсгєж байсангvй. Бясалгалд явж байсан маань vvнтэй холбоотой байх. Хvний бие, хэл, сэтгэл гурав их цагаан байх ёстой.

Хvн амнаасаа аль болохоор буруу зєрvv vг унагахгvй, муу муухай зvйл бодож тээхгvй байх хэрэгтэй юм билээ. Энэ бvхнийг би сайн эрхэмлэж явдаг. Харин баярлах зvйл зєндєє тохиолддог. Гэр бvл, хань ижил маань цаг vргэлж л баярлуулж байна шvv дээ.

Драмын эрдмийн театрын жvжигчин Б.Эрдэнэцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр “Гэгээн муза-2007” наадмаас шилдэг дvрийн хоёр ч шагнал хvртсэн билээ.

-Ямар шинэ уран бvтээл дээр ажиллаж байна вэ?
-Сvvлийн vед хvvхдэд зориулсан бvтээл гарахаа больсон. Иймээс бяцхан vзэгчиддээ зориулж Людмила Разускаягийн “Миний охин дvv лусын дагина” жvжгийг тоглохоор бэлтгэж байна. Эл жvжгийн лусын дагины гурван эгчийн нэгэнд нь тоглох юм.

-Саяхан болж єнгєрсєн “Гэгээн муза” наадмаас хоёр ч Муза хvртлээ. Энэ талаар Таны сэтгэгдлийг сонсмоор байна?

-Энэ жилийн наадам сайхан боллоо. Анх удаа улаан хивсэн дээр алхаж, анх удаа Муза гардлаа. Наадамд єрсєлдсєн гурван жvжгийн дvрvvдээс “Манайд амьдаръя” жvжгийн Машадаа илvv горьдлого тээж байсан.

Харин “Харц хатан”-ы Сэржмядагтаа итгэл тєгс байгаагvй. Яагаад гэвэл жvжигтэй єрсєлдєхvйц бvтээл буюу Дархан-Уул аймгийн ХДТ-ын “Єvлэн эх” жvжиг нэр дэвшсэн. Тэгээд ч жvжгийг мэргэжлийн дуучид амилуулсан болохоор дотроо эмээж л байлаа.

Гэтэл санаанд оромгvй явдал болж хоёр ч шагнал хvртлээ. Ємнєх наадмуудад нэг уран бvтээлч хоёр Муза гардаж байсан тохиолдол vгvй юм билээ. Иймээс хийсэн ажлынхаа vр шимийг хvртлээ гэж бодож байна. Нєгєє талаар энэ шагнал маань цаашаа ажиллах урмыг надад єгч, мєн илvv ихийг vзэгчид хvлээж байгаа шvv гэдэг хариуцлага оноолоо гэж ойлгосон.

-Драмын жvжигчин дуурийн хоолойгоор дуулж дvр бvтээх хэцvv байсан уу?
-Yнэхээр хэцvv санагдаж байсан. Ялангуяа тєгсгєлийн ари. Долоон минут шахам vргэлжлэх ариг дуула¬хад амьсгаа, vгийн хуваарилалтаа зохицуулах, дээр нь жvжиглэх хvнд санагдсан. Гэхдээ театрын хамт олон, дуулахад тусалсан багш нар урам єгсний хvчинд хоолойны чадал шаардсан ариг дуулах гэж чадан ядан оролдсон.

-Зєвхєн vзэгчид ч биш мэргэжлийн хvмvvс ч “сайн дууллаа” гэж Таныг магтаж байсан?
-Мэргэжлийн хvмvvс Эрдэнэцэцэг дуучин болох байж гэж хэлэхэд єєрийгєє бяцхан тоосон. Тэгээд ч жvжигчин хvн урмаар хєглєгдєн ажиллаж, амьдардаг. Энэ урмын ачаар дvрээ ч сайн гаргасан болов уу гэж бодож байна.

Гэхдээ сандарч, айж байсан. Ер нь ямар ч жvжигт тоглохдоо би анхны тоглолт шиг санагдаж сандардаг. Ямар сайндаа “Гэгээн Муза” наамдын хоёр дахь шатны шалгаруулалтын vеэр “Харц хатан” жvжгийг тоглох vеэр сандраад байхаар нь сууж, босч дасгал хийх вэ дээ.

-Найруулагчийнхаа vгнээс зєрмєєр санагдах vе гарч байв уу?
-Жvжигчид найруулагчийн тавьсан шаардлагын дагуу л бэлэн байх ёстой. Хэрвээ найруулагч болохгvй, бvтэхгvй байна гэвэл юунаас болов гэдгийг бодож, сургуулилт бvрт дvрээ янз бvрээр бvтээхийг оролддог.

Дvрийн шугамаа олох гэж эрэл хайгуул багагvй хийнэ. Ер нь жvжигчид тоглох жvжигтээ ухаанаа гарган, найруулагчийн юу хvсээд байгааг мэдэрч, тэр мэдрэмжийнхээ дагуу л ажиллах ёстой.

-Гол дvрээс илvv туслах дvрийг vзэгчдийн сэтгэлд хvртэл бvтээнэ гэдэг хэцvv гэдэг. Таны хувьд ямар байдаг вэ?
-Аливаа жvжгийн чимэг нь туслах дvр. Энэ дvрийг сайн амилуулж, vзэгчдийн сэтгэлд хоногшуулж чаддаг жvжигчинг чадварлаг гэдэг. Харин зарим жvжигчид гол дvрд л тогловол мундаг, олны танил болно гэж бодоод байх шиг. Ингэж зvтгэн олон жvжгийн гол дvрийг бvтээдэг ч бvгдээс нь нэг л ижил хэв загварын дvр vнэртдэг.

Уг нь час хийсэн дvрийг vзэгчид, уран бvтээлчид мартдаггvй. Ер нь мэргэжил эзэмшинэ гэдэг нэг єєр. Мэргэжилдээ мэргэшинэ гэдэг чухал юм. Гэхдээ миний хувьд ч ялгаагvй хараахан ийм дvрийг бvтээж чадаагvй явна. Гол дvр дээр ч ялгаагvй. Магадгvй хvн сэтгэл ханана гэж байдаггvйтэй адил vvнээс илvv хийх юмсан гэж хvсдэг байх.

Найруулагч С.Доржсамбуу агсан “Олон тийш салбаганах биш нэг дvрийг чадварлаг бvтээж чадвал сая чи жvжигчин болно” гэж захидаг байсан. Энэ захиасыг биелvvлэхээр олон зvйл рvv хувиралгvй драмын урлагтаа vнэнч зvтгэхийг хичээдэг.

-Драмын театрын уран бvтээлчдэд єрсєлдєх талбар байхгvй гэдэгтэй санал нийлэх vv?
-Єнєєдєр чадвартай мэргэжилтэн олохын тєлєєх єрсєлдєєн аль ч байгууллагад бий. Yvнтэй адил манайхан ажилладаг. Гэхдээ нийслэл ганц драмын театртай. Иймээс жvжигчдийг ирлэх, єрсєлдvvлэх талбар олон байсан ч болоосой гэж заримдаа боддог.

-Yзэл суртлын зааварлагч ажилтай байсан гэсэн. Энэ талаар сонирхуулахгvй юу?
-Жvжигчин болох зам маань нэлээд адал явдалтай. Кино драмын хуваарь ирээгvй тул Анагаах ухааны дунд сургуульд орсон. Гэхдээ энэ мэргэжилдээ дургvй ч сургуулиа улаан дипломтой тєгсч байсан.

Тєгсєєд хєдєє сувилагчаар ажилласан юм. Гэхдээ энэ мэргэжлээр ажиллахаасаа илvv аймгийн театр дээр єнждєг байлаа. Эмнэлгээс гаргалаа гэсэн тушаал гараагvй байхад театрын дагалдан жvжигчнээр ажиллаад л. Цалин ч vгvй. Урлагийн мэргэжил эзэмшихийн тулд шvv дээ.

Ингэж цалингvй ажиллаад байхаар аав санаа нь зовоод “Эвлэлийн хорооны шугамаар соёлын сургуулийн хуваарь ирдэг гэсэн. Чи эвлэлийн хороонд хэсэг хугацаанд ажилла” гэхээр нь эвлэлийн хорооны vзэл суртлын зааварлагчаар ажилласан. Тэгж байж Багшийн дээд сургуулийн кино драмын ангид суралцсан.

-Yзэл суртлын зааварлагч юу хийдэг байв?
-Янз бvрийн ажил хийнэ. Харин энэ vед зохион байгуулах, элдэв тєлєвлєгєє боловсруулах авъяастай болсон. Мєн шатар, даам, уйгаржин монгол бичиг, цэнгээнт бvжиг, аэробикийн дугуйлан хичээллvvлдэг байлаа. Гэхдээ аэробик, цэнгээнт бvжгээ єєрєє заадаг байсан.

-Жvжгийн дараа шvvмжлэл, магтаалд хэр дарагддаг вэ?
-Yзэгчдээс цєєнгvй ирдэг. Гэхдээ дотны найз болох Анхтуяа, хуурай эгч Оюунцэцэг нар маань миний vнэнч шvvгчид. Тоглосон бvх жvжгийг vзнэ. Тэгээд л энд ингэж алдсан, тэр хувцас зохихгvй юм, ингэж тогло гээд л халуухан яриа эхэлнэ дээ. Бас хvv байна. Ганц жvжиг биш нvvр будалт, хувцаслалт, vсээ ингэж янзал гээд тал бvрийн зєвлєгєє єгнє.

-Дэлхий дахинаа аюулын харанга дэлдсэн асуудлыг хєндсєн “Манайд амьдаръя” жvжиг олон vзэгчийн сэтгэлд хvрч чадсан. Энэ жvжгээ дахин тоглох уу?

-Дахин тоглооч гэсэн саналыг хvмvvс тавьж байсан. Гэхдээ яг хэзээ тоглохыг одоогоор хэлж мэдэх¬гvй байна. Yнэхээр энэ асуудлыг хєндєж тавихгvй байхын аргагvй. Найруулагч энэ vvднээс санал тавьсан. Єнєєдєр зєвхєн бэлгэвч, зурагт хуудас тарааснаар vр дvн гарахгvй. Иймээс урлагаар хvмvvсийн сэтгэлд энэ аюулыг ойлгуулж мэдрvvлэхийн тєлєє ажилласан.

Гэхдээ энэ жvжгийн продюссерээр ажиллаж байхдаа холбогдох олон байгууллагаас туслахыг хvссэн. Гэвч тоотой хэдэн байгууллага жvжигт маань дэмжлэг vзvvлсэн. Уг нь бид энэ аюулаас сэргийлэх сэрэмжийг олон хvнд хvргэхийг хvсч байлаа. Тэгээд ч зєвхєн ДОХ-ын тухай дуугарах биш хvний мєн чанар, дотоод ертєнц, хайрлах хайрлуулах, хайрласны тєлєє ямар бэлэг авч байгаа гээд амьдралын алаг цоог, алдаа оноо бvгдийг л харуулахыг зорьсон.

Энэ жvжгийн гол дvрээр Муза гардсандаа баяртай байгаа. Хэзээ ч, хэнийг ч хайрлаагvй, бие сэтгэлээ хуваалцаагvй ариухан охин хайр гэгч амттай мєртлєє гашуун зvйлийг амталснаас болж аюулт євчин тусдаг. Тэгсэн ч нєгєє хvнээ хайрлан, яаж шаналж зовдог гээч. Хонгорхон, сэтгэл сайтай сайхан бvсгvйн энэ дvрдээ би хайртай.

-Театр, жvжигчдээр бахархах vе олон тохиолдож байсан биз?
-Манай театр босго єндєртэй. Иймээс ирж буй жvжигчид нь чадварлаг шvv. Ахмад vеэ хvндлэх, уран бvтээлдээ хандах хандлага нь тєлєвшсєн сайхан хамт олон. Миний амьдралын баяр, гуниг учирсан мєч бvхэнд надтай хамт байдаг.

Ер нь хамт олонтой байх сайхан. Энэ далимд театрынхаа бvх хvмvvст баярлаж явдгаа илэрхийлснийг минь дамжуулж єгєєрэй.

ОХУ-д болсон наадамд С.Жаргалсайханы “Би эрчvvдийг хvснэ” жvжгээрээ оролцсон. Энэ vед л жинхэнэ утгаар нь уран бvтээлчид, театраараа бахархах сэтгэл эрхгvй тєрж байсан. Учир нь, Оросын театрууд барууны урсгалд хэт автан дотроосоо амьдарч тоглодог тэр систем нь бараг єєрчлєгдєх шахсан байсан юм билээ.

Иймээс манай жvжигчдийг “Та нар яг нэ системээр тоглож байна. Хаана сурсан бэ” гэж гайхаж байсан. Тэгээд болоогvй “Монголдоо сурсан” гэхэд бvр биширч байсан шvv.

-Ярилцлагынхаа тєгсгєлд хувийн чанартай асуулт асуусанд уучлаарай. Гэхдээ таныг хэзээ нєхєртэй болох бол гэж олон vзэгч хvлээж байгаа даа?
-Хувийн амьдралд тєлєвлєсєн зvйл бий. Гэхдээ одоохондоо нууцаа задлахгvй vлдээчих vv.

Бидний энэ удаагийн зочин УДЭТ-ын жvжигчин Б.Эрдэнэцэцэг. Тvvнтэй ярилцлаа.

-Энэ жил та их одтой байна шvv?

-Харин тийм ээ. “Алтан гадас” авлаа, “Гэгээн муза” гардлаа. -Єнгєрсєн хугацаанд нэг дор хоёр “Муза” гардсан уран бvтээлч танаас єєр бий билvv?
-Байхгvй.

-Тэгвэл бvр ч олзуурхууштай хэрэг болж ээ?
-Тайз руу дахин алхахдаа єєртєє итгэж ядаж байлаа. Бємбєгєр ногооноос хойш манайд дуулалт жvжиг ер тавиагvй. Дарханы “Залуучууд” театрын “Их хааны хатад”-ыг их сайн бvтээл болсон гэж сонсч байсан тул Сэржмядагийн дvрээрээ “Гэгээн муза” гардана гэдэгтээ итгэл муутай байсан юм.

Харин “Манайд амьдаръя” жvжгийн Машадаа найдаж байсаан. “Гэгээн муза”-гийн эзэн болно гэдэг нэр тєрийн хэрэг. Ємнє нь тухайн жvжгийн продюссер, найруулагч нь жvжигчдээ нэр дэвшvvлдэг байсан бол энэ удаа шvvгчид хоёр vе шаттай, нэлээд єндєр шалгуур тавьж байж тодруулсан.

-”Гэгээн муза-2007″ наадмын vеэр гоёсон даашинз чинь танд их зохисон байна лээ…
-CHIC салоноор хийлгэсэн юм.

-Дизайнер Б.Лхамцэрэн загварыг нь гаргасан уу?
-Тэгсэн. Даашинзтай ямар vсний засалт тохирох, ямар туфль, ээмэг зvvхийг хvртэл Лхамаа зєвлєсєн. Харин миний vсийг “WAW” салоны Хишгээ янзалсан. Мастер vсчин. Манай урлагийнхны ихэнх нь тvvгээр vйлчлvvлдэг юм.

-”Харц хатан”-д тоглосноор дууны урлагтай илvv танилцав уу? СУИС-ийн Жvжигчний ангид дууны хичээл ордог билvv?
-Хоёрдугаар дамжаанд хэсэг хугацаанд ордог. Энэ жvжгийг тавихаас ємнє жvжигчид маань єглєє бvр сопран, бартон, басс гэхчлэн хуваагдан хоолойны дасгал хийж байсан юм. СУИС-аас багш нар ирж, єнгєє яаж гаргах, vгээ хэрхэн хvргэхийг зааж бидэнтэй нэлээд сайн ажилласан.

Эцэст нь шалгалт авч дvрээ хуваарилсан юм. Манайд сопран хоолойтой сайн дуулдаг жvжигчин олон бий. Гэхдээ би Сэржмядагийн дvрийг бvтээх юмсан гэж эртнээс бодож байлаа. Мєрєєдєл маань биелсэнд баяртай байна.

-Соёлын тэргvvний ажилтан болж, “Алтан гадас” энгэртээ зvvн, хоёр ч “Муза” гардлаа. Зvгээр суух эрхгvй боллоо доо, та?
– Намайг урагшаа л гээд байх шиг. Ер нь шагнал гэдэг чинь хvнд их зvйл єгдєг юм байна. Єнгєрсєн хавар “Алтангадас” авчихаад найруулагч О.Найманжаргалын “Манайд амьдаръя” жvжгийн гол дvрд тоглож, продюссерээр ажиллаа.

Их хvнд жvжиг ч богино хугацаанд амжуулж, 12 дугаар сарын 1-нд “ДОХ-той тэмцэх єдєр”-єєр олны хvртээл болгосон. Энэ vеэр найз нар, театрынхан маань их тусалсан.

-Сvvлийн vед юу хийж байна даа?
-Манай театрынхан “Лусын дагина” жvжиг тавьж байгаа. Хvvхдэд зориулсан бvтээл. Цааш их юм хийнэ ээ. Олон л юм бодогдож байна. Театрын хувьд бvтээл тавина гэдэг санхvvтэй холбоотой байдаг. Хувь хvнд ч мєн адил. Шальдар булдар бvтээл хийчихгvй юмсан гэж бодож байна. Удахгvй том бvтээл рvv орно.

-Нэг vеэ бодвол театрынхаа сайн жvжигчдийн нэгд тооцогдох боллоо. Бєхєєр бол бяр амтагдаж байна уу?

– УДЭТ-т анх орчихоод дасч єгєхгvй, бэргээд, зориг зvрх муутайхан явдаг байлаа. Дvр єгчихвєл тоглочихоод, єєрийгєє харуулах ямар нэг юм хийхгvй. Харин хvvгээ тєрvvлчихээд нэг удаа зориглосон, “Буудлын авхай” жvжигт тоглоод ємнєхєєс их єєр болсон. Yvнээс хойш жvжиг, кинонд тоглож тэгж ингэсхийж байгаад 2000 онд “Єргєс”, “Ааваа намайг уучил” кино бие дааж хийсэн.

-”Єргєс” киноныхоо зохиолыг єєрєє бичсэн гэдэг байх аа?
-Тэгсэн. Хvмvvс ч их урам єгсєн. Эргээд бодоход яаж тэгж их ажилладаг байсан юм. Одоо кино хийвэл тэр vеийнх шигээ эрч хvчтэй байх болов уу гэж санадаг юм. Нэг кино хийх гээд хоёр жил бодлоо. Яаж ийгээд бvтээлээ гэхэд болов уу, “Тэнгис” кино театрын тvрээс их єндєр шvv дээ, мєнгєний проблемд очих болов уу гээд санаа зовж, айх зvйл их л байлаа.

Харин “Алтан гадас” авснаас хойш энэ тухай бодохоо больсон. Ийм мэдрэмж єєрийн эрхгvй тєрдєг юм билээ. Бас номоо гаргах бодолтой байгаа ч амжихгvй л явна.

-Яруу найргийн уу?
-Тийм. Дунд нь “Єргєс”, одоо бичиж байгаа “Алган дээр хайлсан цас” киноныхоо зохиолыг оруулна. Зохиолынхоо тєгсгєл хэсэг дээр сууж байна. Надад бас тав зургаан дууны шvлэг байдаг юм. Тvvнийгээ багтаана.

-“Намайг битгий уучил”, “Оюутан охидод єрєє хєлслvvлнэ” жvжгийн дуу, харин Т.Ариунаагийн дуулдаг чинь…
– “Чимээгvй шєнє” жvжгийнх.

-Б.Эрдэнэцэцэг гэдэг нэрийг жvжигчнээс гадна найруулагч, продюссер, кино зохиолч, яруу найрагч гэсэн vгс тодотгох болж. Энэ жагсаалт цааш vргэлжлэх vv. Тухайлбал Холливудын одод шиг хувцасны загвар зохион бvтээх, бизнес хийх зэрэг єєр салбарт хvчээ vзье гэсэн бодол байна уу?

-“Харц хатан”-д тоглосноос хойш дуулах хообийтой болсон. Ємнє “Манайд амьдаръя” жvжгийн дууг жvжигчин М.Тvвшинхvvтэй хамт дуулсан. Жvжгийнхээ хувьд наалдацтай болсон байх. Надад нэг шинэ дуу бий.

Амьдралдаа анх удаа ая зохиолоо. Шvлэг нь Сосорбарам ахынх. Єєрєє дуулах уу, єєр хvнээр дуулуулах уу гэдгээ шийдээгvй л байна. Сvvлийн vед найз нар маань “Дуулбал яасан юм” гэж зєвлєх болсон. Ямар ч байсан хэдэн сайхан дууны шvлэг бичье гэсэн бодол байна.

-Урлагаас єєр юу таны сэтгэлийг татдаг вэ?

-Таалагддаг зvйл их дээ. Ер нь жvжигчин хvн олон юмд дурлах хэрэгтэй болов уу. Жишээ нь би унших, яруу найргийн болон манай мундаг мундаг зохиолчдын гаргасан ном худалдаж авах, цуглуулах дуртай. Зvгээр суумааргvй л байдаг юм. Аль болох завгvй л байхгvй бол уйтгарт автчих гээд байх шиг санагддаг.

Фитнессээр хичээллэхийг илvvд vздэг, Будда шvтдэг. Хvн ер нь ямар нэг юманд итгэж, биширч шvтэж явах хэрэгтэй юм. Наад зах нь, стресст орохгvй. Шаналж, гутарснаар эмэгтэй хvн єнгє зvсээ алдаж, биеэ гаргуунд нь хаяхын нэмэр.

-Энэ бvхнийг яаж амжуулж байна аа?
– Зав гаргах л хэрэгтэй. Хvмvvс зав гарахаараа ингэнэ, тэгнэ гээд хойш тавьдаг.

-Хэр сайн эзэгтэй, халамжтай ээж вэ?
-Сvvлийн vед хvvдээ анхаарал бага тавьж байгаадаа сэтгэл зовдог болсон. Сайн эзэгтэйд тооцогдох байх аа. Найз нар маань ингэж vнэлдэг юм. Хоол зохиож хийх дуртай.

-Хvмvvс таныг сайхан бvсгvй, сайн жvжигчин гэж vнэлдэг. Ийм магтаал сонссоны хэрээр тэдэнд vргэлж єєгvй харагдана гэдэг таны зvгээс багагvй хичээл зvтгэл шаарддаг биз?

-Би онцгойрох дургvй. Дулмаа, Цэцгээгийн адил жирийн нэг эмэгтэй. Мэргэжил маань л олны танил болоход хvргэсэн.

Єєрийгєє, мэргэжлээ хvндлэх vvднээс биеэ сайхан авч явах ёстой, анхаарлаа хандуулахгvй ч байж болохгvй. Би эрvvл мэндээ бодож явган алхах дуртай. Заримдаа биеийн тамирын хувцас, хvрэм ємсчихсєн харагдвал зарим нэг нь их л гайхаж хvлээж авдаг юм. Хvvхнvvд “Эрдэнэцэцэг байна ” гэж шивнэлдээд, “Бидэн шиг энгийн л нэгэн байна шvv дээ” гэж ярилцах нь сонстдог.

Олны танил жvжигчин гээд дандаа л инээж явна гэж юу байхав. Євчин зовлон, хагацал, баяр гунигтай таарна. Энэ бvхнийг бусад эмэгтэйн адил зохицуулах гээд л гvйж явна. Уран бvтээл маань хvрэх хэрээр vзэгчид хvндлэх нь бий. Таалахгvй нь ч бий. Заавал бvх хvнд таалагдах албагvй.

Намайг таалахгvй байж болно. Хvмvvсийн зарим нь бусдын дотоод сэтгэл рvv єнгийхєєс илvv гадна байдлаар дvгнэдэг. Нэг хэсэг уран бvтээлээрээ дамжуулан би чинь “эро” гэсэн тодотголтой байлаа.

Хааяа найз нартайгаа хаа нэг газар суух хэрэг гарна. Хєгшрєєгvй байна шvv дээ, дисконд стрессээ тайлтал бvжиглэнэ. Энэ бvхнээс хvмvvс янз бvрийн л дvгнэлт хийдэг байх. Гэхдээ би дуулсан, сонссон болгоноо хvнд тусгаж авдаггvй. Єєрийгєє чагнаж, дотроосоо мэдэрч, юу хvсч, юу хиймээр байна, тэр бvхэндээ сэтгэл хангалуун байвал аз жаргалтай. Ер нь хvн бусдыг дvгнэх хэрэггvй.

Би ч заримдаа хэн нэгнийг шvvмжилдэг л дээ. Энэ буруу. Єєрийгєє хєгжvvлж, зорьсондоо хvрч, хvмvvсийн хvсээд байгааг vзvvлж чаддаг, мэргэжлийн хувьд чадвартай, сайн ээж, эхнэр байж, єєрт байгаа бvхэндээ сэтгэл ханаад явбал болох нь тэр. Манайхан бие биеэ “хайрцаг”-т оруулах сонирхолтой. Заавал ингэж яв, эс бол бусад чинь чамайг тэгж дvгнэнэ гэдэг ч юм уу.

Мэдээж, хэмжээ хязгаар гэж байх ёстой. Гэхдээ болох ёстой юм болоод л єнгєрнє. Єнєєдрєєрєє амьдар гэдэг дээ. Єнгєрсєн зvйлийн хойноос харуусаад байвал хvний уураг тархи урагшлах биш ухардаг. Тиймээс хийх юм аа тєлєвлєнє vv гэхээс амьдралаа “хайрцаг”-лаж болохгvй юм шиг надад санагддаг юм.

-Сvvлийн vед ганц бие бvсгvйчvvд илт анзаарагдам олширч байна …
-Энэ тухай би боддог. Гэхдээ бусдын амьдрал руу єнгийх дургvй. Явж явж бvгд адилхан. Надтай л адил гуньж, уйтгарлаж, ганцаардаж, амьдралаа vvрч, vр хvvхдээ тэжээх гээд л явцгааж байна. Тэдний дунд хэний ч дор орохгvй, чадалтай хvvхнvvд ч бий. Гэтэл бvсгvйчvvдийн нєгєє хэсэг нь бийлэгжvv нєхєртэй, бvх юм нь бэлэн.

Энэ хэрээр зорилгогvй, тэмцэлгvй. Нэг л их гоо сайхандаа анхаарсан ганган хvvхнvvд. Гэтэл ярилцаад суухад ихэнх нь сэтгэлдээ аз жаргалгvй. Хvн чинь ямар нэг юм тєлєвлєчихєєд, биелvvлэхийн тєлєє тэмцэнэ, босно, унана, баярлана, гунина гэвч мацсаар ард нь гарахаар аз жаргалтай байдаг биз дээ. Заримдаа санасандаа хvрье гэхээр мєнгє дутах vе гарна.

Гэвч бусдын гар харж, амаа ангайж хvлээж сууснаас яаж ийгээд єєрєє л зvтгээд болгочихсон нь дээр. Энэ бvхнийг би биеэрээ мэдэрсэн. Хvvхнvvдийн бас нэг хэсэг нь ингэж зовж байхаар нєхрєєсєє салж эрх чєлєєтэй, санаснаараа амьдаръя гэсэн бодолтой байх юм. Тиймээс эмэгтэй хvнийг ийм, тийм гэж шууд тодорхойлох амаргvй. Би хvмvvстэй уулзахдаа юуны тvрvvнд сайн талыг нь олж харж, болж єгвєл тусалж дэмжин, сэтгэлийг нь сонсох юмсан гэж боддог юм.

Мууг нь vзье гэж хvн танилцдаггvй шvv дээ. Танилцаад, нєхєрлєєд явж байх зуураа энэ хvн ийм юм бодож явдаг юм байна, энэ тал дээр нь дэмжих юмсан, vгvй ядахад сэтгэлийн зєв энерги єгєх юмсан гэж санадаг. Зарим vед бусдаас зєвлєгєє авах vе ч гарна. Гэхдээ хvн эцсийн эцэст, єєрийгєє л чагнах чухал юм билээ.

-Нас ахих тусам “Ухаан сууж байна даа, би” гэж бодогдох юм уу?
-Хорин хэдтэй байхад юу ч боддоггvй байж. Харин нєхрєєсєє салчихаад амьдралаа ганцаараа vvрэх болоход бvх зvйлийг ухаанаараа шийдэх хэрэгтэй болсон. Нас явах тусам ухаажиж байна. Эмэгтэй хvн хатуу байх хэрэггvй. Уян хатан байж, уучилж, уучлалт гуйж, баярласан, гомдсоноо илэрхийлж чаддаг байх ёстой. Дотогшоо хvн их хэцvv, єєрийгєє зовоогоод л.

Таны буруу биш ч байсан найз, эхнэр, нєхєр, vр хvvхдvvдтэйгээ сайн ярилцаж, сэтгэлээ нээж байх хэрэгтэй. Амьдрал тэртээ тэргvй хатуу. Хатуу дээр нэмж хатуурхаад байвал сэтгэл нь улам л хєлдvv болно. Хатуужих тусмаа бусдад хатуу хандаад эхлэвэл єєрєєсєє хvмvvсийг холдуулна, ганцаардана.

-Найз нєхєд таны хувьд хамгийн эрхэм хvмvvс vv?
-Найз дотроо олон янз байдаг шvv дээ. Хvнээ л их зєв сонгож нєхєрлєх хэрэгтэй. Ойр дотно нєхєрлєдєг цєєн хэдэн хvvхэн бий.

– Олон найзтай, энэ хэрээр тэдэнд цаг зав, сэтгэлээ зориулах нь заримдаа хvнийг ядраадаг, бас залхаадаг…
-Чи бид хоёр найз нєхдийн тал дээр адилхан бодолтой явдаг юм байна. Хvн ер нь царайныхаа тєрхєєс л сайн, муу нь мэдэгддэг шиг санагддаг юм. Нэг их сайхан царайлаг биш ч гэсэн нvдэнд дулаахан хvнтэй уулзаж ярилцахад ааш зан нь яг л гадаад тєрх шигээ байх нь олонтаа. Манай хvvхнvvд єнєєдєр энэ сэдвээр ярилцаж байлаа, эсрэг дvрд ихэвчлэн нvдэнд хvйтэн, хурц, муухай царайтай хvн тоглуулдаг гээд.

-Жvжигчин хvнд сайхан царай хэрэгтэй юv. Амжилтаа єсгєхєд нєлєєлєх нэг хvчин зvйл гэдэгтэй та санаа нийлж байна уу?
-Зєвшєєрнє.

-Хvмvvсийн сэтгэлийг танихад мэргэжил чинь хэрэг болж байна уу?
-Ер нь л танина шvv. СУИС-д сурч байхад бидэнд ажиглалт хийх даалгавар єгдєг байсан. Жишээ нь, муур гэхэд ямар араншин гаргадаг, цадах, уурлах, єлсєх vедээ ямар тєрхтэй болох нь уу гэдгийг ажиглаж дуурайдаг байсан. Тvvнчлэн бид дэлхийн янз бvрийн зохиолчдын бvтээл дээр ажилладаг. Дvрээ судална. Энэ бvхэн нэг талаар хvн судлал.

-Найруулагчаасаа зєрж дvрээ тэс єєр маягаар гаргах тохиолдол байсан уу?
-Би ингэж бодсон юм, энэ талаас нь гаргаад vзвэл ямар байна гэхчлэн ярилцах, зєвлєх vе бий.

-Бодит амьдрал дээр жvжиглэх шаардлага гарч байв уу?
-Бараг vгvй дээ. Тайзан дээр жvжиглэнэ, дээр нь тайзнаас буугаад жvжиглэвэл амьдрал ёстой утгагvй болно гэж манайхан ярилцдаг юм.

-Хvмvvс жvжигчдийг бvтээсэн дvрээр нь хvлээж авах нь олонтаа…
-Тэгдэг шvv. Эргээд харахад би ихэвчлэн уянгын дvр бvтээсэн байдаг. Ер нь найруулагч нар жvжигчдийнхээ дvр тєрх, зан аашыг харж дvрээ хуваарилдаг л даа. Нэг л удаа эсрэг дvр бvтээсэн маань “Чимээгvй шєнє” жvжгийн Дэрхэм хатан. Харин намайг хошин шог дvр бvтээвэл vзэгчид хvлээж авахгvй, инээх ч vгvй биз.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү