Мэдээ

Найруулагч, жүжигчин С.Баттулга: Хадав аав нь “Миний хүү зовно доо зовно” гэж хэлснийг нь хожим ойлгосон

Найруулагч, жүжигчин С.Баттулга:

“Жонни Депп, Амбер Хөрд нарын шүүх хурлын шийдвэр маргааш гарна гэж байх шиг. Дуулиантай гэр бүлийн шүүхийн явцыг уншжээ байхад найзын маань түүх санаанд буув.

Найз маань нэг бүсгүйтэй танилцан айл болон амьдараад 2жил хэртэй болсон юм. Эхнэр болох бүсгүй нь хартай ааштай гэж жигтэйхэн тэдний амьдрал хэрүүлтэй уруултай, нус нулимстай

бужигнаж түжгэнэж өгнө. Бүр хадам ээж нь амьдралд нь оролцож фронт өрөгжиж тэсэлгүй найз маань салсан юм.

-Үнхээр болсонгүй юу хө?

Найз маань нэлээн цөхөрсөн янзтай.

-Манай хүн хадам ээжийн аашийг хуулчихсан хүн. Тийм ааштай 2 хүнийг яаж бархав дээ. Анх хадамын босго алхан орход хадам аав гал тогооныхоо мухарт нэлээн бүлэмцүү сууж байсан юм. Би шинэ хүргэн бишүүрхэн мэндэлхэд уугаад талимаарсан ус гүйсэн нүдээр намайг харж байсанаа

“Миний хүү зовно доо, зовно”гэж хэлсэн юм. Хадам аав ягаад тэгэж хэлснийг одоо л ойлгож байна гэж билээ.

Тэр хадам аавыг хэрхэн амьдарсан бол гэж өрөвдөх юм” хэмээн бичжээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү