Мэдээ

1-р хорооллын арын дэнжид ээж охин дүү 2тойгоо ядруухан өссөн бөгөөд хоосон хоносон өдөр хоног цөөнгүй байсан

Энэ залуу нэг барилгын компанид ажилладаг бөгөөд энэ жилийн Март 8-ний өдрийг угтан сүүлийн 2 жилийн НДШ-ээ хувиараа цуглуулан хуучин амьдардаг байсан гудамныхаа өрх толгойлсон 4 хүүхэдтэй эмэгтэйд иж бүрэн тавилгатай 5 ханатай өргөө цагаан гэр өгч бэлэг барьжээ.

Учир нь түүний бага нас 1-р хорооллын арын дэнжид ээж охин дүү 2тойгоо ядруухан өссөн бөгөөд хоосон хоносон өдөр хоног цөөнгүй байжээ. Ээж дүү хоёроо галтай байлгахын тулд хичээлийнхээ хажуугаар Хүчит шонхор зах дээр гурил үүрдэг байсан гэнэ. Энэ үед дээрхи хамар хашааных нь залуухан бүсгүй ажиллаж байсан цэцэрлэгийнхээ хүүхдийн хоолноос илүү гарсан каш, шар будаа авчирч өгөн гэртээ үлдсэн ээж дүү хоёрт нь өгч гол оруулдаг байсан гэж ярьж байна.

Хүний тусыг мэдэж, санаж амьдарна гэдэг ёстой л энэ дээ, ухаантай хүүд бурхан үргэлж тусалнаа.

Ээж маань энэ бүхнийг яаж давж туулж гарсан юм бол доо. Гурван хүүхдийнхээ төлөө дэндүү их зүтэгсэн дээ…

Би аавын охин байлаа. Аавтайгаа ээжээсээ илүү дотно. Аавдаа сургууль дээр болж буй нандин нарийн бүх зүйлээ л аавдаа хэлдэг байсан юм. Ээж аав хоёр маань хоёулаа Өвөрхангайнх хар багаасаа хамар хашааны тэд тоглож дэрвэж явсаар найзалж нөхөрлөж сүүлдээ эхнэр нөхөр болсон юм байн лээ.

Тэд маань хотод сайхан амьдарна гээд хот бараадан ирцгээсэн ба ирээд ээж аав хоёр маань Чингэлтэйд хашаа байшин авж удалгүй Ганбатын том охин болж би мэндэлсэн. Бидний хувьд бусад айлын хүүхэд шиг баян цатгалан өсөөгүй ч аав маань хэрэндээ л хичээж бид хэдийгээ гэдэс цатгалан явуулах гээд хийгээгүй ажил гэж байгаагүй ээ. Ээж маань харин дахин дүүг маань төрүүлж гэртэй дүү бид хоёрыг хардаг байлаа. Ээж аав хоёрын маань хувьд хоёр хүүхэдтэй, ганц аавын олсон мөнгөөр л амьдардаг хотод хамаатан садан гэх хүнгүй байсан тул нилээн хүнд байсан.

Тэгэхдээ тэд дүү бид хоёрыг хайраар бөмбөрүүлж өсөгсөн. Аавын хувьд архи ууж, тамхи татдаггүй жинхэнэ гэр бүлээ л гэсэн хүн байсан. Ингэж явсаар 2 жил өнгөрсөн. Дахин бас хөөрхөн дүүтэй болж гэр маань аз жаргалаар бялхаж байлаа. Аавын маань түрээсэлж байсан дугуй засвар нь газарт орж аав ажилгүй боллоо. Жолооны курст суун такси баазад ажилд орсон. Тухайн үед урьдчилгаа мөнгө өгөөд үлдсэнг нь таксигаа барьж явангаа мөнгөө төлсөөр өөрийнх нь болох байсын байн лээ. Таксинд жолооч хийдэг болсноос хойш аав маань өглөөнөөс орой болтол мөнгө олж ээж дүү бид дөрвийг тэжээх гэж хэрэндээ зүтгэнэ. Тэгсэн ч бид идэх хоолгүй хонож үзээгүй.

Аав ирхэд гэр минь дүүрээд үнэхээр жаргалтай сайхан амьдарч байлаа. Гэвч жаргалтай байсан миний гэр бүлд нэг л өдөр аймшигт дуудлага ирснээр бидний амьдрал орвонгоороо эрэгсэн. Такси баазад ороод танилцаж хамтдаа таксинд явдаг байсан найз гэх хүн ээж рүү залгаад аавыг осолд ороод нас барсан гэж хэлсэн.. Ээж маань уйлаад л надад хэллээ. Миний хувьд тэнгэр хөмрөх шиг л бослон….. одоо яанаа яах юм бэ? Ааваа би одоо таньгүй яах юм бэ? Аав маань налайх руу хүн хүргэж өгөөд буцах замдаа осолд орсон юм байн лээ. Тухайн аваар гаргасан нөгөө машины жолооч нь согтуу байсан гэсэн.

Тэр хүний буруутай үйлдлээс болж 3-ын 3 хүүхэд аавгүй болж, нэг эмэгтэй нөхөргүй болж тухайн гэрийг уй гашууд автуулсан.

Ээж маань тухайн үед яаж тэсэж гарсныг би одоо болтол гайхдаг. Бага дүү маань гараад удаагүй нэгхэн настай дунд дүү маань 3-тай би харин 12 настай байсан. Бидний хувьд аав өөд болсноор амьдрал маань үнэхээр хэцүү болсон. Ээж маань 2 дүүг маань надад даатгаад өөрөө зах дээр энгэртээ хайрцаг зүүгээд дотор нь чихэр, печень, тамхи, бохь гээд зарахгүй юм байгаагүй. Хүмүүс дундуур явж зардаг болсон. Тухайн үед хоолтой үедээ хоолтой хоолгүй үедээ хоолгүй хонож байсан өдрүүд их бий. Харин тухайн үед хамар хашааны эгч цэцэрлэгийн багш хийдэг байсан дүү бид 3-ыг өрөвдөж их тус болсон доо. Бид 3-т цэцэрлэгээсээ илүү гарсан хоол, каш гээд л авчирч өгдөг байсан.

Ээж маань аавыг өөд болсноос хойш бид гурвын төлөө л зүтгэж өөрийгөө гаргуунд нь гаргасан. Зундаа наранд наршиж, өвөлдөө голдоо ортлоо даарч зах дээр жижиглэнгээр юм зарсаар нилээдгүй хугацаа өнгөрсөн дөө. Ингэж явсаар ээж маань лангуу түрээсэлж юм зардаг боллоо. Бага багаар амьдрал маань ч сайжирч эхэлсэн. Харин би 10 жилээ төгсөж МУИС-д орж чадсан. Тухайн үед сургалтын төлбөртөө маш их санаа зовж байсан ч ээж маань аав чинь өөд болхоосоо өмнө чиний нэр дээр хадгаламж нээгээд мөнгө хийж байсан юм байн лээ гэсэн. Би тухайн үед асгартлаа уйлсан аав минь үргэлж үр хүүхдийнхээ төлөө, миний ирээдүйн их сургуулийн төлбөрийг хүртэл бэлдэж байсан, алсыг харсан хүн байж дээ.

Одоо охин нь эзэмшсэн мэргэжилтэй Японд эзэмшсэн мэргэжлээрэй ажиллаж амьдарч байна. Ээж дүү нараа бүгдийг нь хажуудаа авсан. Дэндүү сайн ээж аавтай би азтай хүн. Аав минь та бол миний бахархал. Би таныгаа үргэлж дурсан санаж явах болно.

YESSY.MN-Д илгээсэн захидал бусад сайт хуулахыг хориглоно!

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү