Мэдээ

10 минутын влогоо 30 сая төгрөгөөр үнэлсэн А.Урангоо гэж хэн бэ

Захиалгаар 10 минутын влог хийж, өөрөө нүүр царай болох хамтран ажиллах саналаа 30 сая төгрөгөөр үнэлсэн А.Урангоо гэж хэн бэ.

Тэрбээр АНУ-д Колорадогийн их сургуулийн төгсөгч юм байна. Улс төр судлалын чиглэлээр төгссөн ч мэргэжлээрээ биш үл хөдлөх хөрөнгө, хүний нөөцийн зах зээлд идэвхийлэн ажиллажээ. “UA Консалтинг” ХХК-ийн хүний нөөц, үл хөдлөх компанийн захирлаар ажилладаг.

А.Урангоо 2019 оны есдүгээр сараас #LifeStyleOfUrangoo цуврал влогоо хийж эхэлсэн ба нийт 28 удаагийн vlog хийжээ. Дундаж үзэлт 320.000-1.000.000 байдаг байна.

Тэр өөрийн нүүр хуудастаа:

Бизнес эрхлэгчээс гадна борлуулалтын суурь чадвар, мэдрэмж, нөлөөлөлд 94 хувийн
Бизнес эрхлэгчээс гадна борлуулалтын суурь чадвар, мэдрэмж, нөлөөлөлд 96 хувийн
Ярианы ур чадвар. Бүх влогууд англи & монгол хэл дээр явагддаг гэдэгтээ 100 хувийн сэтгэл ханамжийн баталгаа өгсөн байна.
А.Урангоо хамтран ажиллах санал бэлтгэхдээ:

1 минутын влогоо 3 сая төгрөг
5 минутын влогоо 15 сая төгрөг
10 минутын бүтэн влогоо 30 сая төгрөг
Үл хөдлөх хөрөнгийн чиглэлд Branding нүүр царай болоход 50 сая төгрөг зэргээр үнэлгээ тогтоожээ.

Сошиал нөлөөллийн ертөнц хүчээ авч буй өнөө цагт А.Урангоогийн хамтран ажиллах саналын үнэлгээ сошиал орчинд анхаарал татаж эхлээд байгаа юм.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү