Recetas

10-р Богдыг өргөмжлөх нь баттай болж байх шиг байна. Ц.Гарамжавын АНУ-д амьдардаг зээ хүү тодорсон уу?

Монгол Улсад 10-р Богд тодрох нь баттай болж байх шиг байна. Гэхдээ цахим орчинд шуураад байсан шиг Монголын хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг Ц.Гарамжавын АНУ-д амьдардаг зээ хүү X Богдоор тодорсон уу? Тэрээр энэ тухай өөрийн фэйсбүүк хуудаснаа мэдэгдлээ.

Маргааш болох гэж байгаа Тэргүүн хамба лам Бат оршил өргөх хурал номын үйл ажиллагааг зориудаар гуйвуулан элдэв янзын шашны холбогдолтой мэдээлэл гарган миний болон манай хүүхдүүдийн зургийг тавьж, нэр усыг будлиантуулан маш тодорхой асуудалд илт гүтгэжээ.

Бидэнд хэмжээлшгүй үнэ цэнэтэй, утга учиртай, дэг жаягтай, эрхэмлэх зүйлс гэж байдаг. Олон мянган жилийн түүхтэй бурхны шашны гүн ухааны өндөр дээд дэг, жаяг, нарийн шалгуураар явагддаг үйл явцад эгэл бидний оролцоо огтхон ч байхгүй. Байх ч ёсгүй. Энэ бидний мэдэх асуудал биш ээ.

Хүний эрхийг дээдэлсэн нийгмийг бүтээе гэж бүгд хүсч, ярьдаг боловч цахим орчинд зарим этгээдүүд цадигаа алдаж, бусдыг зүй бусаар хараан доромжилж, түүнийгээ эрх чөлөө гэгчээр халхлан зэрлэгшиж байгаа сэтгэхүйгээс бид салж чадахгүй явсаар л…

Гэр бүл, хүүхдийн эрх, хувь хүний халдашгүй байдал, шашин шүтэх, эс шүтэх эрхийг манай улс Үндсэн хуулиараа дархалсан байдаг. Бичиж, нийтэлсэн нийтлэлээ нотолж эс чадваас хэн ч бай Монгол Улсын хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой.

Санаа зорилготойгоор ард иргэдийг төөрөгдүүлэх, өөр ашиг сонирхлын төлөө гэр бүлийн маань нэр хүндэд халдаж байгаа явуургүй үйлдлээ зогсоохгүй бол бид холбогдох байгууллагуудад хандах болно.

Цахим орчин хэдий хувь хүний чөлөөт индэр боловч аливаа мэдээллийн үнэн мөнийг нягтлан шалгаж, тархиндаа шүүн тунгаасны дараа ярьж, бичихгүй бол энэ мэт худал мэдээг түгээж, дэвэргэх санаархал агуулсан хэн нэгний зорилгоо биелүүлэх арга хэрэгсэл нь болж байгаагаа бид ухамсарлах цаг болжээ гэсэн байна.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү