Хүмүүс өлөн элгээ өглөөгүүр заавал тайлах ёстойг НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны ажилтан Б.Лхагважав зөвлөлөө.

Тэрбээр “Хүний хоол боловсруулах систем нь ходоод, нойр булчирхай, цөс зэргийн шүүрлүүд ялгарч хоолыг ходоодонд дулааны аргаар боловсруулдаг.
Иймд өглөө заавал өлөн элгээ тайлахыг зөвлөж байна. Учир нь 07:40-09:40 цагийн хооронд цөсний шүүрэл, нойр булчирхайн хоол боловсруулах шүүрлүүд нь идэвхтэйгээр ялгарч, ходоод руу орж байдаг.
Өөрөөр хэлбэл, ходоод хүчиллэг болоод хоол хүнсийг хүлээж авахад бэлдээд болдог гэсэн үг. Тийм үед нь заавал хүнд хоол хүнс хэрэглэх шаардлагагүй бөгөөд аяга цай, талх эсвэл өндөг зэрэг хөнгөхөн зүйл идэхэд хангалттай. Ингэхээр хоол боловсруулалтдаа бэлэн болсон ходоод хэвийн ажиллаад эхэлнэ.
Гэтэл бид тэр их хүчил ялгарсан ходоодонд ямар нэг байдлаар ус ч уухгүй, цай ч уухгүй явахаар сүүлдээ бүр огиулах зэрэг мэдрэмж төрдөг. Энэ нь өөрөө ходоодны шарх зэрэг бусад өвчлөлүүд үүсдэг гэсэн үг. Тиймээс өлөн элгээ заавал тайлах нь зүйтэй” гэсэн юм.
Тодорхой шалтгааны улмаас ходоодны хүчил ихсэн шархлаа үүсч өвчлөхийг ходоодны шархлаа гэнэ. Хэвлийн дээд хэсгээр хүчтэй өвдөх нь ходоодны шархлааны хамгийн нийтлэг шинж тэмдэг юм.
Шалтгаан
Янз бүрийн шалтгаанаар ихэвчлэн хелико бактерийн улмаас ходоодны хүчил нь ихсэж ходоодны дотор ханыг түлж гэмтээснээс шархлаа үүсдэг. Ходоодны хүчил нь маш хүчиллэг тул шархыг улам түлж цус шүүрэхэд хүргэнэ. Энгийн нөхцөлд ходоодны хүчлээс хамгаалсан бүрхүүл байдаг боловч ходоодны хүчлийн хэмжээ ихсэхэд эсвэл хамгаалагч бүрхүүлийн хэмжээ багасахад ходоодны шархлаа үүсдэг байна. Ихэвчлэн дараах шалтгаануудаас ходоодны шарх үүсдэг.
Хеликобактерийн гаралтай – 12 нугалаа гэдэс болон ходоодны дотор ханыг хүчилд түлэгдэхээс сэргийлдэг бүрхүүлд амьдардаг хеликобактер нь олширч ходоод гэдсийг үрэвсүүлэн ходоодны шарх үүсгэдэг.
Өвчин намдаагч эм ойр ойрхон хэрэглэх нь ходоодны дотор ханыг гэмтээх аюултай. Ибопруфен, Напроксен, Кетопруфен, Аспирин зэрэг хүчтэй эмүүд нь илүү шархлаа үүсгэх магадлалтай байдаг.
Удамшлын шалтгаанаар
Байнгын стресс
Шинж тэмдэг
Шинж тэмдэг нь шархлааны байрлал болон явц зэргээс хамааран дараах нийтлэг болон нийтлэг бус шинж тэмдгүүдээр илэрдэг.
Нийтлэг шинж тэмдгүүд:
Хүйснээс цээжний хэсэг хүртэл хүрэхэд өвдөх
Юм идээгүй байхад илүү их өвдөх
Шөнөдөө хурц хатгуулж өвдөх
Ямар нэгэн юм идсэний дараа өвчин намдах
Хэдэн долоо хоног эсвэл хэд хоногийн турш намжиж байснаа дахин өвдөх
Нийтлэг бус шинж тэмдгүүдэд
Цусаар бөөлжих
Цусархаг нөжөөр бөөлжих
Дотор эвгүйрхэж бөөлжих
Хоолны дуршил өөрчлөгдөх зэрэг орно.
Өтгөн хөр өнгөтэй болох
Хэвлийн урд ханаар өвдөх
Жин хаях
Хүндрэл
Хэрэв ходоодны шархыг эмчлэхгүй хүндрүүлбэл дараах хүндрэлүүд үүсч болзошгүй.
Дотуур цус алдалт – бага зэргийн цус алдалт нь толгой эргэхэд хүргэдэг бол их хэмжээний цус алдалт нь цустай бие засах, цустай бөөлжих, байнга дотор муухайрч толгой эргэх зэрэг хүндрэлүүдийг үүсгэнэ.
Халдварлах – ходоодны шарх нь томорч ходоодонд нүх үүсгэн бусад хэсгүүдэд халдварлан шарх үүсгэх магадлалтай. Мөн зэргэлдээх эд, бусад эрхтэнрүү дамжин шархлаа үүсгэх аюултай байдаг.
Ходоодны хорт хавдар – ходоодны шархлаа даамжирснаар ходоодны хорт хавдар луу шилжих магадлал маш өндөр.