Categories
Uncategorized

Хонины гэдсийг чанаж идэхэд учир бий. ЗӨВ ЧАНАВАЛ ЦУЛ АМИН ДЭМ ШҮҮ

Ихэнхи айлууд хонины гэдсээ нэг тогоонд бүгдийг нь хийгээд л чанадаг. Хоол лугаа хүртэх бол нэгтгэн чанах буруугүй ч тан мэт хүртэх бол учир бий тухай домч хүний хэлсэнийг доор дурдвал.

– Та таван цулын шөл ууя гэвэл 5 цул эрхтэнг тусад нь чанах ёстой. Зургаан сав эрхтэнтэй нь хольж чанахгүй байхад анхаарна уу.

– 5 цулын шөл ядаргаанд сайн, халуун чанартай. Сав эрхтний шөл хий дардаг, эмнэх чадвар сайн.

Тиймээс элэг бөөр, зүрх уушиг, дэлүүг тусад нь нэг савандчанаад хош, ходоод, гүзээ, чацархай тэргүүтэнг тусад нь өөр саванд чанах нь зөв юм.

Малын дотор гэдэс таны биед ямар ашигтай вэ?

Малын дотор гэдэс буюу цувдай нь төмөр, уураг, кали, кальци зэрэг маш олон эрдэс бодисыг өөртөө агуулдаг байна. Жишээ нь, уураг 15-18 хувь, төмөр 70-80 хувь агуулагддаг учраас долоо хоногт нэг удаа дотор гэдэс идвэл төмөр дутагдлын цус багадалт гэх өвчнөөр өвдөхгүй байх боломжтой гэнэ.

Гэвч “Сүүлийн үед дотор гэдэс тэр дундаа амин дэмийг хамгийн ихээр агуулдаг дэлүү, уушги, сархинаг, элэг зэргийг хүнсэндээ ашиглахаа больсон” гэж ШУТИС-ын доктор (Ph.d) Б.Майзул хэллээ.
Амьтны маханд агуулагдаж байгаа төмөр, кали, магни зэрэг эрдэс бодисууд хүний биед хэрэгцээтэй хэлбэрээрээ байдаг ба 50 хувь нь таны биед шимэгддэг байна.

Харин помидор зэрэг ургамалд агуулагдах төмрийн 3-10 хувь нь л шимэгдэж бусад нь хаягддаг аж. Тиймээс таны биед хэрэгтэй амин дэмүүдийг ихээр агуулдаг дэлүү, уушги гүзээний талаар дэлгэрэнгүй хүргэе.

Дэлүү (Үхэр, хонь, ямаа)

Төмрийн агууламж маш өндөр байдаг. Дэлүүнд агуулагдах төмрийн үйлчилгээг судлах зорилгоор 2007 онд доктор Б.Майзул, анагаахын сургуультай хамтран цагаан хулгана, туулайд зориудаар цус багадалт үүсгэн 28 хоногийн туршилт хийжээ. Ингэхдээ,

• Эрүүл бүлэг буюу зориудаар цус багадалт үүсгээгүй амьтад

• Зориудаар цус багадалт үүсгэж төмрийн бэлдмэл өгсөн

Боловсруулсан дэлүүг хоолтой нь хамт өгсөн*

• Зориудаар цус багадалт үүсгээд энгийн л иддэг хоолыг нь өгч байсан гэж дөрөв ангилсан байна.

Ингээд 28 хоногийн дараа харьцуулж үзэхэд боловсруулсан дэлүүг нэмэлтээр өгсөн амьтан төмрийн хэмжээ нь эрүүл бүлгийнхтэй тэнцэж байжээ. Үүнээс үзэхэд дэлүүнд агуулагдах төмрийн хэмжээ, төмрийн бэлдмэл ууснаас илүү болох нь тогтоогдсон байна.

Тиймээс жирэмсэн эмэгтэйчүүд өдөрт нэг удаа дэлүү чанаж идэхэд цус багадалттай болохгүй ба төмрийн бэлдмэл ууснаас илүү үр дүнтэй.

Уушги

Махны 20% нь уураг байдаг бол, уушгины 18% нь уураг байна. Тэгэхээр уушги нь махнаас ялгаагүй уургийн агууламж өндөртэй.

Мөн төмөр, кали, натри, кальци, зэс, цайр болон A, D, E, K амин дэмүүдийг маш ихээр агуулдаг. Өвөө эмээ нар “уушги идэхээр дуучин болно” гэж хэлдгийн учир нь цаагуураа амин дэм ихтэй зүйлийг идүүлж сургах гэсэн арга юм шиг ээ.

Гүзээ

Холбогч эдийн агууламж өндөртэй (коллаген, редуклин). Хүний арьс нь холбоос эдээс бүрддэг байна. Тиймээс арьсан дахь холбоос эдийн уураг буюу коллагений хэмжээ буурснаар арьс үрчлээтэж, хөгшрөлт хурдан явагддаг гэнэ. Тэгвэл долоо хоногт нэг удаа гүзээ, толгой шийрний хуйх идээд байхад арьс үрчлээтэх, хөгшрөхөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм.

Эдгээрээс гадна дотор гэдэсний шөлийг цус төлжүүлэх, төмөр, иодын дутагдлаас сэргийлэх, ядаргаа тайлах зорилгоор өргөн хэрэглэдэг. Энэ мэтчилэн дотор гэдэсний ид шидийг дурдаад байвал дуусахгүй нь ээ. Тиймээс долоо хоногт нэг удаа, гэдэс дотор, толгой шийр идэж, биеийнхээ эрдэс бодис, амин дэмийг нөхөөрэй.

Эмхэтгэн бэлтгэсэн: О.Болд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *