С-3-1, С-3-4, С-3-9 ангилал үүнд хамаарна. Урилга хэрэггүй, мөнгө байршуулахгүй/

1.Визний анкет
3.5*4.5хэмжээтэй өнгөт зураг 1% /сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх/
- Гадаад паспорт болон гадаад паспорын хуулбар
Дуусах хугацаа 6 сараас доошгүй байх
3.Цагдаагийн газрын тодорхойлолт
Анх удаа БНСУ-д зорчиж буй 18-60 насныханд хамааралтай
4.Гэрлэсэн эсэх лавлагаа
БНСУ-д зорчиж буй 18-аас дээш насны бүх виз мэдүүлэгчид хамааралтай.
5.Төрсний бүргэлийн лавлагаа /гэрчилгээ
25-аас доош насныханд хамааралтай. Эцэг, эхийн регистрийн дугаар тэмдэглэгдээгүй бол эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбарыг хавса
Жич: Дор дурдсан хөнгөлөлттэй нөхцөлөөр виз мэдүүлэх болзлыг хангасан ч гэсэн урьд нь хууль бусаар оршин сууж байсан, цагаачлалын хууль болон аялалын визний хугацаа дуустал Солонгост байсан эсэхээс шалтгаалан виз олгохоос татгалзаж болох бөгөөд визний үндсэн материалаас гадна нэмэлт материал шаардаж болохыг анхаар
ргах.на уу.
А.Төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллага болон засгий газрын харъяа байгууллагаас зохион байгуулж буй арга хэмжээнд уригдсан хүн:
Монгол байгууллагын виз хүссэн албан бичиг /Энэ албан бичигт тухайн виз хүсэж буй байгууллагын танилцуулга, Солонгост зохиогдох арга хэмжээ, Солонгост зорчих унааны болон байх зардал, оролцогчдын овог нэрс зэргийг тодорхой дурдах/
Солонгосын талын урилга буюу виз хүссэн албан бичиг /Үүнд арга хэмжээ, унааны болон Солонгост байх зардал, уригдагчдын нэрсийн жагсаалтыг хавсаргах/
Уригч Солнгосын байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
В.БНСУ-ын засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын байгууллагын урилгаар БНСУ-д зөрчих иргэн .
Монголын байгууллагын виз хүссэн албан бичиг /Энэ албан бичигт өөрийн байгууллагын танилцуулга, Солонгост оролцох арга хэмжээ, Солонгост зөрчих унааны болон байх зардал, оролцогчдын овог нэрс зэргийг тодорхой дурдах/
Ажлын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, лавлагааны хамт
Урилга буюу виз хүссэн албан бичиг /Үүнд арга хэмжээ, унааны болон Солонгост байх зардал, уригдагчдын нэрсийн жагсаалтыг хавсаргах/
Урилга илгээсэн байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
БНСУ-ын Засгийн газраас тэрхүү байгууллагын хүлээн зөвшөөрснийг нотлох баримт бичиг
С.Дипломат ба албан паспорт эзэмшигч нь энгийн Е паспортоор аялал, эмчилгээ, төрөл садныдаа зочлох зэрэг хувийн хэргээр зөрчих тохиолдолд
Хүчинтэй албан ба дипломат паспортын хуулбарыг оруулах
D.Олон удаагийн визний нөхцөл хангасан буюу олон удаагийн визтэй иргэн.
Олон удаагийн визний нөхцөл хангаснаа нотлох материалын болон олон удаагийн визний хуулбарыг хавсаргах
Е.Визгүй зорчигч: /Сүүлийн 2 жилийн дотор 4 удаа, нийт 10-аас дээш зорчсон иргэд/
Визгүй зорчсон Солонгосын хилинй шалган нэвтрүүлэх дардасны хуулбарыг хавсаргах /Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байхдаа зорчсон дардас үүнд хамаарагдахгүй/
F.Сүүлийн 5 жилд OECD /Европ, Австри, Бельги, Чех, Данн, Финлянд, Франц, Герман, Грек, Унгар, Исланд, Ирланд, Итали, Люксембург,Нидерланд, Норвеги, Польш, Португал, Словак, Испани, Швед, Швейцари, Турк Англи
Ази: Япон, Хойд америк, АНУ, Канад, Мексик, Австрали, Шинэ Зеланд/-ын гишүүн орнуудад 2-с дээш оронд зорчсон буюу OECD-ын гишүүн нэг улс руу 3-с дээш удаа зорчсон иргэн.
OECD-ын гишүүн орнуудын виз, хилийн дардасны хуулбарыг хавсаргах
G.Нийгмийн даатгалын дэвтэр дэх бичилтээр сүүлийн нэг жилийн сар тутмын цалингийн хэмжээ 1.400.000 төгрөгөөс дээш иргэн.
Ажлын тодорхойлолт, виз мэдүүлж буй өдрөөс өмнөх 1 жилийн цалингийн бичилттэй нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, лавлагааны хамт оруулах
Н.Монголын тэргүүний татвар төлөгч доорх нэр бүхий 20 компанид 1-ээс дээш жил ажилласан иргэн.
Ажлын газрын тодорхойлолт
Ажиллаж буй байгууллагын сүүлчийн улирлын татварын тодорхойлолт
/1. Эрдэнэт үйлдвэр, 2, Оюутолгой, 3.АПУ, 4.Монголын алт/МАК/ 5.Energy resoureces 6.Таван толгой, 7.Монгол тамхи Со. 8 Эрдэнэс таван толгой, 9.Бороо гоулд, 10. Mobicom, 11.Болд төмөр ерөө гол, 12. FPMM, 13.Цайрт минерал, 14.Хаан банк, 15.RedPath Mongol,
0.Спитр бал бурам 17.ХХБ, 18.Хөгжлийн банк, 19.Мондулаан трэйд, 20.Голмот банк/
I. Сүүлийн 1 жилийн дотор Солонгос улсад 2-оос дээш удаа зорчихдоо бизнесийн нотлох бичиг баримттай иргэн.
Солонгосын компанитай худалдаа, төлбөр тооцоо хийснээ нотлох баримт
Солонгост орж гарсан хилийн дардас бүхий паспортын хуулбар
J.Солонгосын их дээд сургуулийг бакалавраас дээш зэрэгтэй төгсөгч:
Дипломын хуулбар
К.БНСУ-ын иргэнтэй /солонгосын иргэншилтэй болсон гадаадын хүн үүнд мөн хамаарагдана/ гэрлэсэн F-6 визтэй хүн, түүний эцэг, эх, өвөө, эмээ хүүхэд/
Уригчтай холбоотойг нотлох бичиг баримт /Төрөл садан болон гэрлэлтийн лавлагаа. Лавлагааг сүүлийн 3 сарын дотор олгосон байх/
ЭСЯ-ны загвар дээр бичигдсэн урилга эх хувь /Хоёр талд гэрлэлтээ батлуулаад жилээс дээш болсон байх/
Уригч солонгос иргэн Монголд оршин суудаг бол урилгын оронд ЭСЯ-наас гаргасан загвараар батлан даалт бичнэ. Монголд оршин суудаг үнэмлэх, гадаад паспортын хуулбарыг хамт оруулна.
Уригчийн иргэний болон жолоочийн үнэмлэх, гадаадын иргэний оршин суугчийн үнэмлэхийн хуулбар
Уригчийн гэрлэлтийн лавлагаа, ам бүлийн тодорхойлолт /Сүүлийн 3 сард олгосон байх/
Уригч нь БНСУ-ын иргэншилтэй бол өмнө нь гадаадын иргэн байсан тухай лавлагаа
L.F-2 болон байнгын оршин суух эрхтэй /F-5/ иргэний өөрийнх нь болон эхнэр/ нөхрийн гэр бүлийн гишүүд: /эхнэр/нөхөр , өөрийн нь болон хадам аав ээж, өвөө эмээ, 18 хүртэлх насны хүүхэд/
Уригчтэй олбоотой болохыг нотлосон бичиг баримт /Төрөл садангийн болон гэрлэлтийн лавлагаа. Уг лавлагааг сүүлийн 3 сарын дотор олгосон байх/
ЭСЯ-наас тогтоосон загвар дээр бичигдсэн эх хувь урилга
Уригчийн гэрлэлт, ам бүлийн тодорхойлолтын лавлагаа
Уригч нь солонгос иргэн бол иргэний болон жолоочийн үнэмлэхийн хуулбар
Уригч нь өөрөө F-2, F-5 статусаар оршин суугаа монгол иргэн бол тухайн хүнийг урихыг зөвшөөрсөн солонгос нөхөр/эхнэрийнхээ зөвшөөрлийн бичиг
Уригчийн гадаадын иргэний оршин суух үнэмлэхийн хуулбар
Уригч нь БНСУ-ын иргэншилтэй бол өмнө нь гадаадын иргэн байсан тухай лавлагаа
Жич. Солонгосын иргэнтэй гэр бүл болж амьдрахаар виз мэдүүлэгч нь F-6 ангилалаар, F-2, F- 5 статусаар оршин суугчтай хамт амьдрах гэж буй бол F-1, F-2 ангилалаар виз мэдүүлнэ.
М.Гэр бүл, төрөл садныдаа зочлох. Сурвалжлага /D-5/, шашин /D-6/, суурин төлөөлөгч D-7/, хөрөнгө оруулагч /D-8/, гадаад худалдаа эрхлэгч /D-9/, Е төрлийн ангилал /E-9-с бусад/-ын оршин суух үнэмлэхтэй иргэний гэр бүл, өөрийнх нь болон эхнэр/нөхрийнх нь эцэг/эх, өвөө, эмээ, 20 хүртэл насны хүүхэд.
Уригчтай холбоотой болохыг нотолсон бичиг баримт /Төрөл садангийн болон гэрлэлтийн лавлагаа. Уг лавлагааг сүүлийн 3 сарын дотор олгосон байх/.
ЭСЯ-наас тогтоосон загвар дээр бичигдсэн эх хувь урилга /Урилга заавал нотариатаар батлагдсан байх ёстой/
Гадаадын иргэний оршин суух үнэмлэхний хуулбар
N.С–К.Заалтын нөхцлүүдийн аль нэгийг хангасан хүний гэр бүл, өөрийнх нь болон эхнэр/нөхрийн аав/ээж болон хадам аав/ээж, өвөө, эмээ, 18 хүртэл насны хүүхэд.
Нөхцөл хангасан хүнтэй ямар холбоотой болоо нотлох бичиг баримтаа оруулна. Уг бичиг баримт сүүлийн 3 сарын дотор олгогдсон байна.