Дутуу уугаад машинд орхисон цэвэр усыг дахин хэрэглэхгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Учир нь ус хийсэн хуванцар саван дахь химийн бодис нарны гэрэлд урвалд орж, хорт бодис үүсгэдэг аж. Улмаар тэр усыг уувал хорт хавдар үүсдэг байна.
Хүнд чухал хэрэгтэй зүйлсийн хувьд “УС” хүчилтөрөгчийн дараа хоёрдугаарт ордог. Хүний биеийн 70%-ийг ус эзэлдэг ба хүний бие нь дундажаар 43 л ус агуулдаг байна.
Хүн өдөр бүр амьсгалах, хөлрөх, өтгөн шингэнээ гадагшлуулахтай хамт ойролцоогоор 3.5 литр шингэн алдаж байдаг байна. Хүний цусны ерөнхий агууламжийн 92%, ходоод, гэдэс, нойр булчирхай болон шүлсний бараг бүх хувийг ус эзэлдэг.
Усны нэгэн чухал зүйл бол хүний биеэс давс болон бусад хорт бодисыг угаан зайлуулдаг. Мөн тохирсон хэмжээтэй, бүрэлдэхүүнтэй ус нь цусан дахь холестерины хэмжээг бууруулж өгдөг байна.
Үүнээс гадна усны солилцооны алдагдлаас болж арьс хуурайших, ингэснээр нүүр нүдний эргэн тойронд олон тооны үрчлээс үүсэж үхмэл сулбагар царайтай харагдах, хөгшрөх, цонхийх зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг байна.
Хүн өдөрт дор хаяж 1.5-2 литр цэвэр ус тогтмол уух хэрэгтэй гэдэг. Харин та өдөрт хэдий хэмжээний ус ууж байна вэ? Таны ууж байгаа ус эрүүл ахуйн шаардлага хангаж байна уу? Та жинхэнэ цэвэр ус ууж чадаж байна уу.
Эсвэл машиндаа хонуулсан цэвэр усаа уудаг юм биш биз. Тэгвэл дутуу уугаад машинд орхисон цэвэр усыг дахин хэрэглэхгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Учир нь ус хийсэн хуванцар саван дахь химийн бодис нарны гэрэлд урвалд орж, хорт бодис үүсгэдэг аж. Улмаар тэр усыг уувал хорт хавдар үүсгэдгийг анхааруулж байна.