Categories
Uncategorized

Нүдний доод зовхины үрчлээ, хаван, хөхрөлтийг 15 минутанд арилгах арга ХАДГАЛААД АВААРАЙ

Нүдний доод зовхи хөхрөх, унжих, үрчлээтэх асуудал хэн бүхэнд түгээмэл байдаг. Тэгвэл энэ асуудлаас гэрийн нөхцөлд амархаан салж болно.

Нойргүйдэл, стресс, ядаргаанаас болоод хүний нүдний доод зовхи хөхрөн харлах, хавагнах, улмаар суларч үрчлээтэх асуудал элбэг тохиолддог.

Энэ нь хүний нүүрний арьсны хамгийн нимгэн, эмзэг арьстай хэсэг ба гоо сайхан харагдахад ч ихээхэн нөлөөлнө. Тиймээс гэрийн нөхцөлд гарын доорх бүтээгдэхүүнээр хэрхэн доод зовхио арчлах энгийн хялбар аргыг хүргэж байна.

Үүний тулд танд бага зэргийн хүнсний сода, бүлээн ус байхад л хангалттай.

1 цайны халбага хүнсний содыг 150 мл халуун бүлээн ус эсвэл баахуу цайнд сайтар хутгаж уусгаад хөвөнд шингээж нүдний доод зовхин дээр бүлээн жин тавих маягаар 15 минут болгоод бүлээн усаар угаагаарай.

Та үр дүнг мэдрэх болно. Энэхүү аргыг 7 хоногт 2-3 удаа орой унтахаасаа өмнө хэрэгжүүлбэл үр дүнтэй. Мэдээж эрт унтаж амрахыг хичээгээрэй. Ингэснээр таны зовхины хөх өнгийг арилгаж, зовхи суларч унжихаас сэргийлж, арьсийг чангалдаг байна.

Ядаргаа эсвэл бусад шалтгааны улмаас нүдний доогуур хөхөрдөг. Нүдний доогуурх хөхрөлтийг арилгах аргаас “www.wikihow.com” сайт нийтэлжээ.

Алхам №1

Орон дээр хэвтээд хүйтэн алчуураар 10 минут жин тавих. Энэ арга нүдний хөхрөлтийг багасгахаас гадна нүдний даралтыг бууруулдаг.

Алхам №2

Өглөө босоод сүүгээр харалж, хөхөрсөн хэсгээ арч. Үр дүнгийг нь харахыг хүсч буй бол гурван өдөр хангалттай.

Алхам №3

Нүднийхээ дор шүдний оог нимгэн түрх. Таван минутын дараа бүлээн усаар угаа.

Алхам №4

Нимгэн хэрчсэн сонгиныг нүднийхээ дор тавь. 2-3 минутын дараа нүдээ зөөлхөн алчуураар арчаад тэжээлийн тос түрхээрэй.

Алхам №5

Нэг ширхэг жүржийн хальсыг хэрчиж, жижиглэ. Дараа нь сүү хийгээд сайтар холь. Жүржийн хальстай шүүгээр нүднийхээ дор 10 минут орчим тавиад бүлээн усаар угаа.

Алхам №6

Оливын тосыг халаагаад нүднийхээ дор түрх. 2-3 өдрийн дараа үр дүнгийг нь харах болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *