Categories
Uncategorized

СЭТГЭЛ ГУТРАЛ НЬ ХОРТ ХАВДРААР ӨВЧЛӨХ, ХОРТ ХАВДАР ДААМЖРАХ ШАЛТГААН БОЛДОГ. СЭТГЭЛ ГУТРАЛААС ГАРАХ АРГА ХАДГАЛААД АВААРАЙ

Анхны тусламжгүйгээр сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулж чадахгүй. Хүмүүс сэтгэцийн эрүүл мэндийнхээ талаар анхны тусламжийн газруудад эхлэн ханддаг тул сэтгэцийн өвчтэй буюу бэрхшээлтэй хүмүүсийг олж илрүүлдэг чухал газар юм.

Сэтгэлийн гутрал, архринд донтох, нойргүйдэл, ахрхаг мульдаа, биеийн талаас онцлох шалтгаангүй зовиур илрэх мэтийн олон шалтгаанаар хүмүүс эрүүл мэндийн анхны тусламжийн газруудад олноор ханддаг.

Тусламж эндээс эхлэх ёстой. Гэвч тэнд сэтгэцийн эмгэгүүдийг анхны шинж тэмдгүүдийг илрүүлж чадахгйү эмчилгээний чанар муу байх нь элбэг байдаг байна. дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцож байгаагаар ерөнхий мэргэжлийн эмч нарт үзүүлж байгаа хүмүүсийн 3-4 өвчтний нэг нь сэтгэцийн ямар нэг өвчтэй байдаг байна.

Гэвч сэтгэцийн олон өвчнүүдийн амар хялбар, үр дүнтэй эмчлэх боломжтой байдаг ба заримыг нь цусны даралт ихсэх өвчин, зүрхний архаг өвчнүүдээс ч амархан эдгээж болдог байна.

Сүүлийн үед дэлхий нийтийн хэмжээнд гарч буй нэгэн чиг хандлага бол сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг эмнэлэгийн анхан шатны үйлчилгээний хүрээнд нийгэм хамт олны нь дунд эмчилж үйлчлэх ажлыг тэргүүн зэрэгт тавьдаг болоод байгаа юм байна.

Сүүлийн 30 гаруй жилийн дотор ихэнхи улс орнуудын сэтгэцийн эмгэгт зориулсан ор цөөрсөөр байгаа боловч ерөнхий мэргэжлийн эмч нар ба сэтгэцийн эмгэгийн эмч нарын тоо өссөөр байна. Энэ байдал нь эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэгчид сэтгэцийн эрүүл мэндийн албаныхантай нягт хамтран ажиллах боломж олгоод байгаа юм байна.

Бие сэтгэцийн хоорондын холбоо нь ерөнхий мэргэжлийн эмнэлэгт хэвтэж байгаа болон эмчид ирж үзүүлж байгаа архаг өвчтэй хүмүүсийн ихэнх нь сэтгэлийн түгшүүр, сэтгэл гутралтай явдаг байна.

Сэтгэл гутралын эмгэгтэй хүмүүс эмчийн зааврыг биелүүлж, эмчилгээ хийлгэхдээ хойрго байдаг байна. бие сэтгэцийн өвчний талаар янз бүрийн жишээ зөндөө байдаг байна. Зүрх судасны хурц өвчтэй хүмүүсийн 35-45 хувь нь сэтгэл гутралын эмгэгтэй болсон байдаг байна.

Мөн хорт хавдраар өвдсөн хүмүүсийн 50 хувьд сэтгэцийн өвчин, түүний дотор сэтгэл гутралын эмгэг илрэдэг байна. Бас зарим судалгаа сэтгэл гутралаар удаан өвдсөн хүн янз бүрийн хорт хавдруудад өртөмхий байдгийг нотолсон байна. эрүүл мэндийн анхны тусламж үзүүлдэг газруудад сэтгэцийн өвчтэй ба завсрын эмгэгтэй хүмүүс олноор ирж үзүүлдэг боловч тэр нь оношлогдож илрэх нь муу, үүнээсээ үүдээд эмчилгээ авах ёстой хүмүүсийн 33 орчим хувь нь л зохих эмчилгээг авсан байдаг байна.

үүнээс гадна эрдэм шинжилгээний нэгэн судалгаа эрүүл мэндийн анхны тусламжийн ажилчид товчхон зөвлөж тусалснаараа хүмүүсийн архидалтыг мэдэгдэхүйц бууруулдгийг харуулсан байна. Юутай ч эмч нар нь цагаа олсон ч олоогүй ч зөвлөгөөг хүмүүст хүргэсэнээр хожим нэг өдөр тэр хүн өөр нэг хүнд зөвлөгөөг дагаж байсан бол гээд өөрийн амьдралаас сурсан сургамжыг хэлэх байх. Тиймээс бие биендээ сэтгэлийн дэм хайрлан амьдарцгаая!.

Сэтгэл гутралд орсон үед өөртөө хэрхэн туслах вэ?

Туслалцаа авах шийдвэр гаргах нь ихэнхидээ сэтгэл заслын эхний бөгөөд хамгийн чухал алхам байдаг.Үүнд өрхийн эмч, сувилагчтай ярилцах, сэтгэл зүйчтэй уулзах, эсвэл дэмжих бүлэг болон харилцан өөртөө дэмжлэг үзүүлэх бүлэгт элсэх зэрэг юм.

Өөртөө туслах

Таны өөрөө өөртөө санаа тавих хамгийн зөв арга зам бол юуны өмнө та өөрийнхөө төлөө л байх явдал юм. Энд та өөртөө туслахын тулд хийх хэдэн энгийн бөгөөд хэрэгтэй зөвлөгөөг санал болгож байна. /та дагахгүй ч байж болно/ Та өөрийнхөө итгэлтэй болон таныг шүүмжлэн буруутгахгүй хүнтэйгээ ярилц, тэдэнд өөрийнхөө юу бодож байгаагаа хэл. Чимээгүй нам гүм байдалд ганцаараа шаналах хэрэггүй.

Эрүүл мэндийн байдалдаа анхаарах

Өдөр тутмын байдалдаа зохицох, чанарлаг хоол хүнс хэрэглэх
Архи, эм, мансууруулах бодисоос зайлсхийх

Дасгал хийх ялангуяа сэтгэл гутралын шинж тэмдгийг багасгахад эерэг нөлөө үзүүлэх дасгал хийх

Өөрийнхөө “улигт бодол”-оосоо сатаарах сонирхол татсан үйл ажиллагааг эрж хайх

Өдөр бүр өөртөө жижиг, хүрч болохуйц зорилго тавь

Өөрийнхөө хамгийн сонирхолтой буюу дуртай зүйлээ хийгээд үз /нэг удаа бус нэг хэсэгтээ /

Хэдийгээр та үүнийг хийх дургүй ч гэсэн таньд анхаарал тавих найз нөхдийг эрж хай.

Хэрвээ таньд өөрийнхөө төлөө хийх эдгээр сайн зүйлсийн дор хаяж аль нэгийг нь хийх сонирхол төрөхгүй байх эсвэл тэдэнтэй харьцаагаа үргэлжлүүлэх боломжгүй санагдвал сэтгэлзүйчид хандах хэрэгтэй.

Сэтгэл заслын эмчилгээ буюу мэргэжлийн зөвлөгөө

Энэхүү сэтгэл хямралыг даван туулахад амаргүй санагдах хэдий ч сэтгэл зүйчтэй эсвэл бусад сэтгэцийн эмчид хандах нь таны сэтгэл гутралыг ихэсгэж байгаа тэрхүү ярвигтай шалтгааныг олоход үнэхээр тустай байх болно. Учир шалтгааныг нь тодорхойлохоор таньтай хэдий чинээ сайн ажиллахын хэрээр таны зан төлөв болон бодол санааны сөрөг хэв маягийг өөрчлөхөд туслах шинэ ур чадварыг сэтгэл зүйч таньд санал болгох болно.

Тодорхой нөхцөл байдал болон хүмүүст таны зүгээс хариу үзүүлэх арга замын тухай илүү ихийг мэдэх болон зөрчилдөөн, хүндрэл бэрхшээлээ ангилж цэгцлэхэд суралцах нь сэтгэл гутралаас гарах үйл явцад чухал байдаг.

Эмэн эмчилгээ

Танай өрхийн эмч эсхүл сэтгэцийн эмч таныг гутрангуй байдлаас гарахад туслахын тулд сэтгэл гутралыг эмчлэх эм хэрэглэхийг санал болгож болно. Сэтгэл гутралыг эмчлэх эмнүүд нь аюулгүй, үр дүнтэй бөгөөд мансууруулах нөлөөгүй (дасал болохооргүй) байх шаардлагатай учир эмчийнхээ зөвлөгөөг сайтар дагах хэрэгтэй.

Хэдий тийм ч эдгээр эмнүүд таньд тохирох тун, төрөл мөн эсэхэд анхаарал болгоомжтой хандах хэрэгтэй. Ерөнхийдөө эмэн эмчилгээ нь таны бие сэтгэлд илэрч байгаа шинж тэмдгийг намжаахад хэрэглэдэг бол таны сэтгэлийг зовоож буй асуудлаа даван туулах боломжийг өгч чадахгүй бөгөөд сэтгэл заслын эмийн бус эмчилгээтэй хавсруулан хэрэглэвэл илүү сайн үйлчлэх болно.

Дэмжих бүлэг

Таньтай төстэй нөхцөлд орж байсан хүмүүстэй харилцан ярилцаж, сэтгэл санаагаа хуваалцах нь их үр дүнтэй байдаг. Үүнд таны асуудлын хувьд та ганцаараа биш гэдгээ мэдэх, бусдаас сэтгэл санааны дэмжлэг авах нь их тус болдог. Энэ бүлэгтээ / дээд тал нь 12 хүнтэй байдаг / долоо хоногт ирж, нэг удаа 1-2 цаг харилцан ярилцаж, сэтгэлээ онгойлгож болох юм.

Мөн та сэтгэл гутралд орсон бол хуучин найзтайгаа эргэн уулзах, шинэ хүмүүстэй танилцаж харилцаа холбоогоо өргөтгөх, өөрт таатай жижиг зорилгууд тавьж түүндээ хүрэхийн тулд завгүй ажиллах зэрэг алхамуудыг хийж болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *