Categories
Uncategorized

Лаазалсан мах авахдаа E тэмдэглэгээг ЗААВАЛ ХАРЖ БАЙ. ТУХАЙЛБАЛ Е 330 БАЙВАЛ ЭЛЭГ ХОДООДНЫ ХОРТ ХАВДАР ҮҮСГЭДЭГ. ТҮГЭЭГЭЭРЭЙ

Сүүлийн жилүүдэд манай орны хувьд хүнсний аюулгүй байдлын асуудал чухлаар тавигдах болсон. Учир нь хоол хүнс нь хүний суурь анхдагч материаллаг хэрэгцээ болж улмаар эрүүл аж төрөх, урт удаан наслах үндэс болдог гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрдөг.

Иймээс хүнсний аюулгүй байдлыг хангах асуудлыг зөв, зохистой шийдвэрлэхэд бизнесийн байгууллагууд нухацтай хандвал зохих юм. Тухайлбал, лаазалсан мах, авахдаа чанарын тэмдэгт дээр “Е” 330 тоо байвал бүү ав. Элэг, ходоодны хорт хавдрыг үүсгэх аюултай бодис нуугдаж байгаа гэдгийг анхааруулах хэрэгтэй.

Хөгжилтэй орны зах зээлээс шахагдах болсон хүнсний бүтээгдэхүүн хөгжингүй орны лангуун дээр залрах болсныг надаар хэлүүлтгүй мэдэж буй биз.

Тэр дундаа манай орны хувьд өдөр шутмын хүнсний бүтээгдэхүүнийхээ 80 хувийг гадаадаас хангадаг болсоор удаж байгаа. Тиймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас олгодог “Е” тэмдэгтийн тухай танилцуулж байна.

Хэрвээ таны худалдан авах гэж буй хүнсний бүтээгдэхүүнд “Е”102 тэмдэгт байвал бүү ав гэж зөвлөе. Ийм кодтой бүтээгдэхүүн хэдий сайхан амттай ч эрүүл мэндэд хортой болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагынхан хэдийнэ тогтоосон байна.

Тийм ч учраас ОХУ, АНУ-д ийм кодтой бүтээгдэхүүнийг худалдахыг хатуу хориглодог аж. “Е” тэмдэгт дотроо зургаан төрөл аж. Учир нь хүнсний бүтээгдэхүүнд химийн бодисыг их хэмжээгээр хэрэглэх болсноос хүний биед аажимдаа хортой нөлөө үзүүлэх болсон учраас ийнхүү ангилжээ.


Эрүүл мэндэд хоргүй: Е” 100, 101, 103, 104, 105, 111, 121, 126, 161, 162, 200, 201, 261, 262, 290, 301, 308, 309, 332, 333, 400-406, 420, 421, 130, 132, 163, 170, 202, 203, 263, 270, 303, 304, 322, 325, 334, 335, 408, 410, 422, 440, 140, 152, 160, 174, 180, 181, 237, 238, 260, 280, 281, 282, 305, 306, 307, 326, 327, 331, 336, 337, 382, 411, 413, 414, 471-475, 480

Сэжиг бүхий орц:“Е”125, 141, 150, 153, 171, 172, 175, 240, 241, 477.

Эрүүл мэндэд хортой нь нотлогдсон орц:“Е”102, 110, 120, 122, 123

АНУ болон ОХУ-д хориглосон/ 124, 151

Эд эрхтнийг гэмтээгч орц:Хоол боловсруулах эрхтнийг хамгийн ихээр гэмтээдэг болох нь судалгааны явцад баталгаажжээ.

Үүнд “Е” 338, 339, 340, 341,450, 451, 453, 455, 466, 407 тэмдэгтүүд орох аж. Ийм тэмдэгтийг та гол төлөв мөхөөлдсөнд байгаа эсэхийг нягтлаарай.

Нарийн, бүдүүн гэдэс гэмтээгч нь “Е” 220, 221, 222, 223, 224.

Арьсны өвчлөл үүсгэгч нь “Е” 230, 231, 232, 233,

Судасны өвчлөл үүсгэдэг нь “Е” 250, 251, 252 кодтойгоор утсанд маханд буй.

Холестерол үүсгэгч нь “Е”320, 321.

Мэдрэлд нөлөөлөгч нь “Е”311, 312

Хамгийн хүчтэй орц Янз бүрийн хэлбэртэй резинэн чихэрт хүүхдүүд тэр тусмаа амтархан идэх дуртай байдаг.

Гэтэл нүд хужирласан тэр гайхалд хавдар үүсгэх бодис хамгийн их хэмжээгээр агуулагдаж байдаг юм байна. Тухайлбал, Мамва, TREETS, SMARTIES, HARRIBO, SCHOKОLINZEN ZOTT зэрэг бүтээгдэхүүнд бий. Бас “IGLO” загасны бэлэн хоолонд ч орсон байдаг аж.

ҮНДЭСТЭН.МН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *