Хуурайшиж, хагарсан өсгий заримдаа биед тухгүй мэдрэгддэг шүү дээ. Зуны цагт нэн ялангуяа өсгийгөө гаргасан гутал өмсөхөд эвгүй сэтгэгдэл төрүүл санааг тань зовоодог уу?

Тэгвэл үүнийг шийдэх хялбар зөвлөгөөг танд хүргэе. Та гэртээ сүү, хүнсний сод ашиглаж хуурайшсан эвэршсэн арьснаас салаарай. Үүний тулд эхлээд 3 халбага сод 4 аяга сүү байхад хангалттай.
Хийх арга:
Сүүгээ бага зэрэг халаагаад температур нь хөлийн уланд таарч байхаар бүлээвтэр болгоно. Үүний дараа 3 халбага сод нэмж хутгана.
Бэлтгэсэн сүүндээ 10 минутын турш хөлөө дүрнэ. Хөлөө дүрсний дараа алчуураар хуурай болтол нь арчина. Энэ аргыг өдөр бүр хэрэглэвэл танд гайхалтай өөрчлөлтийг өгнө гэдэгт итгэлтэй байна.
Эвэршилт нь арьсны өнгөн хэсэг удаан хугацаагаар дарагдан, үрэгдсэний нөлөөнд үүсдэг гэмтэл юм.
Ихэнхдээ хөл, гарын хуруу болон таараагүй гутал өмссөнөөс хөлийн өсгий, ул зэрэг нь үрэгдэн холгож эвэршдэг. Мөн хөлийн ариун цэврийг сахиагүйгээс эвэрших тохиолдол гардаг.
Заримдаа бээлийгүйгээр ажлын багаж барин удаан хугацаагаар ажиллах, эвгүй цүнхний бариулыг удаанаар барих, зарим төрлийн спортоор хамгаалалтгүй хичээллэх зэргээс гарын алга эвэршдэг. Эвэршилт нь хөнгөн гэмтэл боловч явахад саад болдог ба заримдаа бохир орж халдварласнаас үрэвсдэг талтай.
Эвэр идээ татан шархлах, өвдөх зэрэг зовиуртай байвал эмчид хандах нь зүйтэй.
Иймд юуны өмнө эвэршүүлж буй шалтгааныг илрүүлэн сэргийлэх арга хэмжээ авна. Нэгэнт эвэршиж томорсон бол түүнийг авах хэрэгтэй болдог. Аль болох эмнэлэгт, мэргэжлийн эмч, сувилагчийн тусламжтайгаар авахуулах нь зүйтэй юм. Эвэршилтийг зөөлрүүлэх зорилгоор өдөр бүр саван, содны найрлага бүхий халуун бүлээн усанд дүрнэ.
Үүний дараа эвэршсэн газрыг зөөлрүүлэх үйлчилгээтэй зориулалтын лент наах, эвэршилтэнд зориулсан шингэн болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй уусмал түрхэх зэрэг арга хэмжээ авна. Эврийн эсрэг лент наахын тулд ердийн шархны лентийг урьдчилан тайрч бэлдэн хэд хэдэн газар нүх гаргаж эврийн лентээ наахад дээрээс нь бэлдсэн лентээрээ даруулан наана.
Нэг хоногийн дараа зөөлөрсөн хэсгийн лентийг хуулан, эврийг урьдчилан ариутгасан хайч, хутгаар зүсч авна. Ингэж эвэр авах явцдаа арьсыг гэмтээхээс сэргийлээрэй. Хэрэв санамсаргүй тохиолдлоор арьсыг гэмтээвэл шалбархайг арчилдаг журмаар ариутгана.
Эврийг авсаны дараа тэжээлийн тосоор тосолж өгнө. Хэрэв энэ арчилгаа тус болохгүй, эвэр идээ татан шархлах, өвдөх зэрэг зовиуртай байвал эмчид хандах нь зүйтэй.