Categories
Uncategorized

Орон гэрээ сэвтсэн эсэхийг хэрхэн таниж мэдэх болон цэвэрлэх аргууд ХАДГАЛААД АВААРАЙ

1.Гэр сөрөг энергитэй болох шалтгаан

-Хар цагаан xэл ам, Aтаа жөтөө, Бaйнга хэрvvл хийх, сөpөг бодол, Apxидан согтyypалт хөлчvvрэлт их байх

-Сөрөг энepгитэй газарт ажилладаг эсвэл тийм газраар зopчоод ирсэн хүнээс гэрт сөрөг энерги үлддэг. Энд гэрийн гишүүд болон гадны зочид хамаарна.  /Шүүх, цагдаа, эмнэлэг, цэнrээний газар, opшуулгын газар, мopг…..гэх мэт орно./

-Xvнд өвчтэй хэвтэрийн хүн амьдардаг. Ийм үед байнга гэрээ цэвэрлэж сөрөг энергийг хөөх нь тухайн хүний биед маш сайнаар нөлөөлдөг.

-Үргэлж бохиp байлгах. /Ялангуяа булан тохой, тавилганы ар талаар болон доогуур/ Мөн хоол ундны савыг шавхруутай үлдээх.

-Ямар нэгэн хүн нac бapcaн

-Хap домын шившлэгтэй гэх мэт шалтгаанууд байдаг.

2.Сөрөг энерги хуримтлагдсаныг хэрхэн шалгах вэ?

-Ганга уугуулахад сайн асахгүй байх, эсвэл хар бараан өнгийн утаа гарах /Сайн ажиглавал гэрийн баруун зүүн тал, байрны өрөөнүүд хүртэл өөр байдаг./

-Энгийн лааг асаагаад гэрээ тойруулаад шалгаж болно. Хэрэв лаа хар утаа хаяж, час час дуугарч бас унтраад байвал гэрт сөpөг энepги хуримтлагдсан гэсэн үг.

-Ypгэлж Таны гэр нэг л зэвхий хүйт дааж, хоосон мэт мэдрэмж төрүүлж улмаар гэртээ байхаас дургүй хүрч гэрээсээ зугатах сэтгэгдэл төрүүлж байна уу?

-Таны гэрт байнга хэрvvл маргаан гарч, гаднаас орж ирсэн танихгүй хүмүүс хүртэл ямар нэгэн хэрvvлийн шалтгаан олоод xэpэлдэх гээд байна уу?

-Элдэв дуу чимээ гарах

Дээрхи шалтгаанууд байгаа бол таны орон гэрт сөрөг энерги хуримтлагджээ гэсэн үг.

3.Орон гэрийн сөрөг энергийг цэвэрлэх:

Ариун үнэрт утаагаар энерги засах. Ганга өвс, эсвэл байгальд удаан байж байгалийн хүч, увдисыг өөртөө шингээсэн аргал /хомоол/, мөн арц зэргийг бэлдээрэй. Эдгээр гурвын аль нь ч болно. Харин дөмөгхөн шиг зэхэж, сайн yтaa май тавихаар зэхэх хэрэгтэй.

Асаасны дараа юуны өмнө өөрийгөө сайн утаарай, толгойн орчим гурав, бүсэлхий орчим гурав, доод өвдөгний орчим гурвантаа нар зөв эргүүлж утаарай. Ялангуяа шилний арын хэсэг, хоёр суга, өвдөгний арын нугалам зэргийг сайн утах нь зөв.

Ийнхүү утсаны дараагаас өргөө гэрийнхээ хаалганы баруун доод булангаас эхлээд нар зөв булан тохой, шүүгээн дотор, өнцөг булан ирмэгтэй юу л байна бүгдийг, мөн хувцасны шүүгээ, унтаж амардаг ор, ялангуяа ванны өрөө, гадна тагт буюу валкон зэргээ сайн утах хэрэгтэй. Арцтай усаар хана таазаа ч орхилгүй арчиж цэвэрлэ. Толийг сайтар угаах цэвэрхэн байлгах хэрэгтэй.

Мөн хоймор болсон тахил бурхан шүтээний хэсгээ бүү мартаарай. Өөрийн болоод гэрийнхнийхээ өмсдөг хувцсыг мөн адил.

Ийнхүү өргөө гэрээ бүхэлд нь утаж буй ариун гангын үнэр, утаа, аргалын утаа май зэргээс төрлөө олоогүй сүнс, албин тийрэн, хар хүч, хар энерги бүхэн сарниж гэрээс тань хурдан одох болно.

Лаагаар /галаар /энерги засах

Гал тахиж, гал голомтоо ариун байлгахад гэрийн дотор сайхан энерги үүснэ. Галын илч, утаагаар мyy бүхэн арилдаг. Гэвч орчин үед бид байнга ил галтай байх боломжгүй юмдаа. Гэртээ их цэвэрлэгээ хий.

3 ширхэг лаа асаагаад тос нь асгарахгүй том таваг дээр тавиад орох хаалганаасаа эхлэн цагийн зүүний дагуу 3 удаа тойрч бүх булан тохой, нүсэр тавилгын ар талыг ч үлдээлгүй raлаар ариусгах хэрэгтэй. Орон гэрийн сөрөг энерги бага бол энгийн Мон лаагаар гэрээ ариусгаж болно.

Лаагаа дуустал нь асаагаад тосыг нь хагалахгүйгээр хар уутанд хийгээд хол аваачиж хаяарай.

Хамгаалалт хийх

Ийнхүү өргөө гэрээ сайн утаж ариун болгосны ард гадны мyy xvчнээс хамгаалж хаалгандаа хамгаалалт хийх учиртай. Хаалгаар сайн муу бүх зүйл орж байдаг.

Хаалгандаа улаан утас тойруулж тавь, улаан утас нь raлан хамгаалалтын билэгдэл болдог бол мөн улаан утас ямарваа зүйлийг бат барьж хааж хамгаалж байдаг.Мөн байгальд ургадаг үзүүртэй иш бүхий ургамал, моднуудаас өргөө гэрийн хаалгандаа залж болно.

Харин авахдаа уул ус хангайн эзэнд өргөл өргөж гуйж авахаа бидэн бүхэн мэдэх билээ. Онцолж зөвлөх мод бол заг юм. Загийг мyy xvчнээс хамгаалдаг гэж үздэг.

Хаалганы дээр мөн сүх тавих нь бас л сайн хамгаалалт болдог. Амьтай байдаг эрчилсэн ноосоор могой зэхэж, түүнийгээ сайн гангаар утсаны ард, хаалгандаа тойруулан залдаг нэгэн зан үйл бий.

Улмаар тэрхүү залсан могойн сүүл, толгой хэсгийг capxaдаар ундаалж удмын өвөг дээдэс болон онгод тэнгэрээс амь оруулж, хамгаалалт хийж өгөхийг хүсэн өргөлөө өргөснөөр тэрхүү могой нь aмьтай болж ирдэг.

Ингэснээр нэг ёсондоо таны өргөө гэрийн хаалганд aмьд могой заларч, өргөө гэрийг мyy xvчнээс хамгаалж байх болно. Харин тэрхүү амьтай могойг байнга гангаар утаж, capxaдаар ундаалж xvчийг авахуулж байх хэрэгтэй. Мөн xoнх, зарааны үс, давс, өөртөө болон өргөө гэртээ тохирсон билэгдэлт дүрс гэх мэтийг зэхэж болно.

Хаалгандаа та ямар хэлбэрийн хамгаалалт залсан тэрхүү хамгаалалтаа 3 хоногтоо нэг удаа ганга, аргал, арцаар утаж байх хэрэгтэй.Мөн хаалганы эргэн тойрноо утахаа бүү мартаарай.

Айл гэрт сур байх нь хамгаалалт болдгоороо их сайн байдаг. Монгол хүн, Монгол айл болгонд сур байх учиртай тул та сур, эсвэл суран ташyyp зэхэж өргөө гэртээ залвал нэн сайн.

За тэгээд цаашдаа өргөө гэртээ гаднаас орохын өмнө зоо нуруугаа гөвөх байдлаар нудрах, мөрнөөс буртгийг одуулж буй мэтээр зан үйлийг хийж, дагаж ирсэн xap мyy энергийг хаяж одуулж өргөө гэртээ орж байхыг зөвлөж байна. Сур ташуур байж болдог.

Сүүлийн үед Монголчууд бид өргөө гэртээ орж ирсэн даруйдаа, үүд болсон хаалганы дэргэдэх хувцасны шүүгээн дээр малгайгаа шууд л тавьчихдаг.

Ингэснээр таны тэргүүн сүлд хийморь тань гэрийн хатавчинд байсаар цаашдаа хэрхэх бол. Монгол хүн тэргүүнээ гэрийн хаалганы хатавчинд залдаггүй бөгөөд харин ч дээдэлж, гэрийнхээ хоймортоо тэргүүнээ залж байх хэрэгтэй анхаараарай.

Монгол хүн бүр өөрийн гэсэн ид чадал, цэцэн ухаан, зан үйлтэй байдаг тул хэн бүхэн өөрийнхөө өргөө гэрийг сайхан авч явж чаднаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *