Тулайд тохиромжтой (болон хорьдог) хоол хүнс

- Зайлсхийх хүнс: Дотор мах
Элэг, хэл зэрэг махнууд нь пуринаар дүүрэн байдаг ба энэ нь таны биеийг шээсний хүчлээр дүүргэдэг тул дээрх хүнсийг хоолны дэглэмээс хасах хэрэгтэй.
- Зайлсхийх хүнс: Тослог ихтэй тараг
Тулай өвчний үед өглөөний цайндаа зориулж жимс жимсгэнээр баяжуулсан, энгийн өөх тос багатай тараг идээрэй. Сүүнд агуулагдах зарим уураг нь таны биеийн шээсний хүчлийг арилгахад тусалдаг
- Зайлсхийх хүнс: Зарим далайн хоол
Далайн эргийн бүх хоол тулай өвчинд муу биш ч дун, хясаа, далайн амьтан, сам хорхой, хавч зэргээр хаяа хооллох нь зүгээр. Хэт их хэрэглэх нь шээсний хүчлийн түвшин нэмэгдүүлж, тулайн шинж тэмдгийг улам дордуулдаг.
- Хэрэглэхэд асуудалгүй хүнс: Цитрус жимс
Усан үзэм, жүрж, хан боргоцой, гүзээлзгэнэ зэрэг нь витамин С-ийн агуу эх үүсвэр бөгөөд таны шээсний хүчлийн түвшин бууруулж, тулай өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тусалдаг. Харин тулайндаа колхицин (эм) ууж байгаа тохиолдолд бэрсүүт жүржийг хүнснээсээ хасах хэрэгтэй. Энэ нь таны эмтэй харилцан үйлчилж болно.
- Хэрэглэхэд асуудалгүй хүнс: Авокадо
Авокадо нь биеэс хор гадагшлуулахаас гадна, эрүүл өөх тос агуулсан байдаг. Авокадо нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй Е витаминаар баялаг тул тулай өвчнийг дарахад тусалдаг.
- Зайлсхийх хүнс: Улаан мах
Улаан мах нь дотор мах шиг их хэмжээний пурин (шээсний хүчил ихээр агуулсан талст) агуулдаггүй ч гэсэн тодорхой хэмжээнд пуринтэй байдаг тул шээсний хүчлийн түвшин бууруулахын тулд аль болох үхрийн мах, бугын махыг хаяа идэх нь зүйтэй. Махны хувьд хамгийн найдвартай сонголт бол гахайн болон тахиа гэх мэт цагаан мах юм.
- Хэрэглэхэд асуудалгүй хүнс: Интоор
Интоор жимсэнд гүн улаан өнгө өгдөг пигментүүдийг антоцианин гэж нэрлэдэг. Энэхүү пигмент нь биеэс хор гадагшлуулах үйлчилгээтэй бөгөөд бие дэх үрэвслийг багасгахад тусалдаг.
- Зайлсхийх хүнс: Цагаан талх
Хоол хүнс цусан дахь сахрын хэмжээг өсгөх тусам шээсний хүчлийн түвшин улам бүр дорддог. Цагаан талх, жигнэмэг, бялуу зэрэг цэвэршүүлсэн нүүрс ус нь таны цусан дахь сахрын хэмжээг ихэсгэдэг бөгөөд тулайд тийм ч сайн биш.
- Хэрэглэхэд асуудалгүй хүнс: Шош
Та уургаа вандуй, шош, сэвэг зэрэг ургамлаас авч болно. Эдгээр нь шээсний хүчилгүй бөгөөд тулай өвчнөөс зайлсхийхэд тусалдаг.
- Зайлсхийх хүнс: Зөгийн бал
Зөгийн бал нь фруктозоор баялаг байдаг бөгөөд биед задрах үед пурин (шээсний хүчил ихээр агуулсан талст) ялгаруулдаг байгалийн амтлагч юм. Хаа нэгтээ талсажсан зөгийн бал хэрэглэхэд гэмгүй ч, фруктозоор баялаг хүнсний хэрэглээг аль болох бага хэрэглэх хэрэгтэй.
- Хэрэглэхэд асуудалгүй хүнс: Ус, кофе
Шээсний хүчлийг биеэсээ гадагшлуулахын тулд усаа сайн уух хэрэгтэй. Өдөрт 8 аяга ус уух шаардлагатай байдаг бөгөөд тулайтай тохиолдолд 16 аяга ус уухыг зөвлөж байна. Мөн кофе ч бас сайн нөлөө үзүүлдэг. Тогтмол, кофейн агуулсан кофе хэрэглэх нь тулай өвчний эрсдэлийг бууруулахад тусалдаг байна.
- Зайлсхийх хүнс: Архи, шар айраг тулай өвчлөлд маш муу.
Шар айраг нь шээсний хүчлийг 6.5% -иар нэмэгдүүлдэг. Согтууруулах ундаагүй 0% тай шар айраг ч мөн адил 4.4 хувиар ихсэгдэг.