Огцом уурлаад байвал ходоод, зүрх өвдөнө

Юм бүхнийг болж бүтэхгүй талаас хараад гутраад байвал уушиг гэмтэнэ
Нэг зүйд удаан шаналаад стрессдээд байвал элэг гэмтэнэ
Байнга мөнгө бодоод байвал нуруу өвдөнө
Айдастай амьдраад байвал бөөр өвдөнө
Эргэн тойрноо шүүмжлээд байвал үе мөч өвдөнө
Бодол хэтэрвэл дэлүү гэмтээнэ
Хүнтэй муудалцаж хэрэлдэх, аливаад уурлаж бухимдах нь элэг болон бамбай булчирхайг гэмтээнэ
Нэр төрөө хамгаалах гэж хэтэрхий улайран тэмцэх нь бөөр болоод булчирхайд нөлөөлнө.
Хардах нь сэтгэл зүйн өвчин боловч бөөрийг илүү гэмтээж, атаа жөтөө нь улаан хоолойн өвчин болно.
Хүчтэй уй гашуу нь бодисын солилцоог алдагдуулдаг, гэрлэн биеийг гэмтээдэг.
Буруу бодол санаа нь тархины хэвийн жигд био гүйдлийг алдагдуулдаг.
Гомдол нь хоолой, зүрхний үйл ажиллагааг гэмтээдэг, ирээдүйд сайн сайхан явах замыг хаадаг
Заль мэх гаргах нь ходоодны шарх үүсгэх зэрэг өвчний шалтгаан болдог байна.
“Бие эрүүл бол сэтгэл тайван, сэтгэл эрүүл бол бие амгалан” гэдэг.
What Should I Do After Meditation? – About Meditation
Хүний хүйснээс доош хоёр ямхын зайнд Хятадын уламжлалт эмчилгээний зүү төөнүүрийн “Шиа дан тиан” хэмээх нэгэн чухал цэг байдаг. Нэгэн зүйлийн бие сэтгэлээ чөлөөлж сурах аргуудын нэг нь хүн өдөр бүр хоёр алгаа зөрүүлэн энэ газарт дарж, 30-40 минутын турш амьдралын аливаа бүхнээс бодлоо чөлөөлж, байгаль дэлхийн хамгийн цэвэр агаар энэ газарт хуримтлагдаж байна хэмээн бодох дасгал юм. Энэ дасгалыг тогтмол удаан хугацаанд хийж чадвал эрүүл мэндэд асар их ач холбогдолтой гэдэг. Зүү төөнүүрийг энэ цэгт тавих нь хүний биеийн цог золбоо, бие чийрэгжихэд их ач холбогдолтой хэмээн үздэг.
Эртний йогийн дасгалаар чадлыг олсон хүмүүсийн ихэнх нь тус бэлчиртээ хий бөмбөлгийг бүтээсэн гэж үздэг. Шаардлагатай үед энэхүү хий бөмбөлгөө зөв ашигласнаар юунд ч автагддаггүй буюу бүхнийг ялж чаддаг гэсэн түүхэн уламжлал бий.
Бас нэгэн сэтгэл засах арга бол эрхи тоолох. Бурхны сургаалд эрхи тоолох нь сэтгэлийг зөөлрүүлэх, засахын нэгэн сайн арга гэдэг. Ер нь хүн ертөнцийн хэрэгтэй, хэрэггүй зүйлд энерги, сэтгэлээ самууруулж байснаас нэгэн зүйл дээр төвлөрүүлэн сурах нь юу юунаас чухал юм шиг санагдана.
Эртний Хятад эмнэлгийн “Дотор өвчний судар”- т уурлаваас элэг гэмтэнэ, бодол санаа хэтэрвээс дэлүү гэмтэнэ, гуньж гутарваас уушиг гэмтэнэ, айж цочвоос бөөр гэмтэнэ гэж бичсэн байдаг. Сүүлийн жилүүдэд анагаах ухаан хөдөлгөөний дүнд сэтгэцийн сургуулилалтыг хийж амжилт олж байгаа нь бие, сэтгэл хоёр нягт холбоотой гэдгийг баталж байна. Нийгмийн хөгжлийг даган хүмүүс чөлөөт цагаараа хөдөлгөөний арга барилаар биеэ чийрэгжүүлж, биеийн тамирын уралдаан тэмцээнийг сонирхож хүүхэд залуус нийгэмд идэвхтэй оролцож ямар нэгэн төрлийн спортоор хичээллэж байгаа нь сайшаалтай.
Хүмүүс биеэ чийрэгжүүлэхийн тулд дасгал хөдөлгөөнөөр идэвхтэй хичээллэх нь эрүүл байхын үндэс юм.
Х.Алтангэрэл