Чихрийн шижин нь бөөрөнд хэрхэн нөлөөлдөг вэ?

Чихрийн шижингийн 1-р хэлбэр: 20 жилийн дараа чихрийн шижингийн бөөрний хүндрэл үүсэх магадлал 30-40%
Чихрийн шижингийн 2-р хэлбэр: 20 жилийн дараа чихрийн шижингийн бөөрний хүндрэл үүсэх магадлал 15-20%
Чихрийн шижингийн үед цусан дахь сахар ихэсэж улмаар бөөрний цус шүүдэг өвөрмөц судасны багц болох түүдгэнцэрт үрэвсэл үүсгэдэг үүнийг чихрийн шижингийн бөөрний хүндрэл гэнэ.
Чихрийн шижингийн бөөрний хүндрэлд хүргэхэд нөлөөлөх хүчин зүйлс:
Цусан дах сахарын архаг ихдэлт
Судасны хана хатуурах буюу Атеросклероз
Цусны даралт ихсэх эмгэг
Цус багадалт
Тамхи
Чихрийн шижингийн нефропати нь эхний үед маш удаан хугацаанд 10-20 жил ямар ч зовиургүй явагддаг. Бөөрний түүдгэнцрийн түвшинд үрэвсэл улам даамжирахад, хортой бодисууд хүний биеэс гадагшлахаа больж бөөрний дутагдалд орж эхэлсний дараа л зовиуртай болдог. Тийм учраас чихрийн шижинтэй хүмүүс жил бүр бөөрний шинжилгээ өгч байх ёстой.
Чихрийн шижингийн үед бөөр хамгаалах аргууд
Цусан дахь сахарын түвшинг тогтмол хэвийн түвшинг байлгаж барих
Эрүүл хоолны дэглэм барьж, дасгал хөдөлгөөн тогтмол хийх
Өдөрт 8-10 аяга ус бүлээнээр уух
3 сар тутам бөөрний эмчид үзүүлж, хянуулах
Артерын даралтыг 120/80 байлгахыг хичээх, эсвэл нэг түвшинд барих
Бөөр хамгаалах эм уух
Сахарын эмийг тогтмол хэрэглэх