Categories
Uncategorized

Хүүхэд байнга өвдөх шалтгаан ЗААВАЛ АНХААРААРАЙ

ХҮҮХЭД БАЙНГА ӨВДӨХ ШАЛТГААН

Хүүхэд байнга өвдөөд байна. Ханиад хатгаагаар хэвтэж гараад л дахиад өвдчихлөө гэдгийн гол үүсгүүр гэрт байдаг юм шүү!

Манай охид, бүсгүйчүүд үнэртэй үнэргүй янз бүрийн химийн бодисонд их дуртай.

Үнэртэй гоё лаа асаана. Үнэртэй ус ихээр түрхэнэ. Зарим ээжүүд тамхи дандаа татна. Хумс үсээ байнга л будна аа бас.

Гэрээ ч ёстой зад цэвэрлэнэ дээ. Жавeлин, хлор үнэртүүлж сэнгэнүүлээд хоолойгоо хорсгон байж шалаа зүлгэнэ.

Шил толио шил арчигчаар өдөр бүр өнгө оруулна. Гэр нь цэвэрхэн байтал хүүхэд нь байнга л өвдөнө. Сүүлдээ аргаа барна.

ХАНИАД ЭДГЭХГҮЙ БАЙХ ШАЛТГААН

Хүүхдийн ханиаданд цэр ховхлох эм өгөх тусмаа их ханиаж, хэвтэхээр л бөглөрөх гээд хахаж цацдаг. Шөнөжин ханиаснаа өдөр зүв зүгээр болчихдог. Гэртээ ханиах мөртөө гадаа гараад ханиахаа больчихдог.

ЮУНД АНХААРАХ ЁСТОЙ ВЭ?

Хамгийн гол нь гэрийн цэвэрлэгээ маш энгийн байх ёстой. Саван вок хангалттай.

Элдэв үнэртэй бодисоор цэвэрлэгээ хийх, үнэртэй лаа асаах, чийгшүүлэгч байнга асаах, спиртэн цэвэрлэгч ариутгагч, машины үнэртүүлэгч, үнэртэй ус, эфирийн тос (амин тос) шил арчигч, хивс цэвэрлэгч, арц, хүж, ганга, жавeлин, anway гээд бүх бодисоо гарга, шалга, эмхэл, цэгцэл, хая!

Цэвэрлэгээний хүчтэй хор бүхнээ гэрээсээ гаргаж хаяагүй цагт хүүхдийн ханиад хатгаа, астма багтараа хуурай ханиалга, цэртэй ханиалга хэзээ ч эдгэхгүй ээ!

Хэрэглээгээ багасга, ээж нар аа!

Санамж хүргэсэн

Хүний их эмч Самбуугийн Энхтайван

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *