Яг үнэнийг хэлэхэд монголд аарцагны гажилтгүй хүн ховор байна. Аарцагны гажилт гэж ууц болон сүүжний яснуудаас тогтсон ясны өвөрмөц бүрдэл дээр суурилсан яс, үе, булчин, мэдрэлийн ширхэгүүдээс бүрдсэн амин чухал тогтолцооны хэвийн тэгш хэмт байрлал болон хэвийн үйл ажиллагаа алдагдахыг хэлнэ.

Төрөлхийн болон ихэнх тохиолдолд олдмол байдлаар үүсдэг. Хүн амын бараг 85% нь аарцагны гажилттай байна. Аарцагны гажилтаас үүдэн нуруу мурийх, нугалам хоорондын жииргэвчийн өндөр намсах,улмаар хөлийг мэдрэлжүүлдэг захын мэдрэлүүд дарагдан түнх,гуя, тахим, шилбэний дагуу урд, ар болон хажуу талаар өвдөх, 2 хөлийн ачаалал өөрчлөгдөх, их биеийн тэнцвэр амархан алдагдах, өвдөг өвдөх,өвдөгний үенд яс ургах , хөл урт богино болох ,эмэгтэйчүүдэд сарын тэмдэг хямрах, үргүйдэл, давсаг сулрах, зэрэг олон төрлийн шинж тэмдэг,зовиур мэдрэгдэж болно.
Ажил,амьдралын буруу хэвшил, гэмтэл, ясны бүтэц, нас хүйсийн онцлогоос хамааран олон янзын гажилт тохиолддог бөгөөд тухайн хүний нас, өвдөлтийн зэрэг, гажилтын онцлогоос хамааран өөр өөр зарчмаар засна. Хэрэв аарцаг гажсан бол заавал засуулж аарцгаа тэгшлүүлэх шаардлагатай.
Тэгвэл аарцагны гажилттай эсэхийг яаж мэдэж болох вэ?
Ардаас:
Мөрний түвшин нэг шугаманд байгаа эсэхийг анзаарах.
2 хөлийн босоо шугам адил өндөр, адил налуутай байгаа эсэх
Бэлхүүсний нугалааснууд 2 талдаа ижил түвшинд, ижил тоо, ижил урт урт болон ижил гүнтэй байгаа эсэх
Ташаа ууцны ясны уулзвар дээр үүсдэг хонхорхой нэг түвшинд , нурууны голоос адил зайд байрлаж байгаа эсэх
Ташааны ясны ар дээд ирмэг нэг түвшинд байгаа эсэх
Хонгоны нугалаас нэг түвшинд байгаа эсэх
Арын гол босоо шугам тэгш шугаманд байрлаж байгаа эсэх
8.Өгзөгний хэлбэр 2 талдаа ижил эсэх,өндөр нь ижил эсэх
Урдаас:
1.Эгэмний түвшин нэг шугаманд байгаа эсэхийг анзаарах.
Бэлхүүсний хэлбэр ижил байгаа эсэх
Хүйснээс ташаа хүрэх зай 2 талдаа ижил хэмжээтэй байгаа эсэх
Цавьны нугалаас нэг түвшинд байгаа эсэх
Ташааны ясны дээд ирмэгт үүсэх товгор нэг түвшинд байгаа эсэх
Өврийн гол босоо шугам тэгш шугаманд байрлаж байгаа эсэх
Зогсоо байрлалд өвдөг нэг түвшинд байгаа эсэх
8.Гарын хурууны үзүүр 2 талдаа ижил түвшинд байгаа эсэх
- Ташааны хэлбэр 2 талдаа ижил байгаа эсэх , урд ирмэг нь нэг түвшинд нэг хавтгайд байрлаж байгаа эсэх
10 . 2 хөлийн урт ижил байгаа эсэх
- Суугаа байрлалд өвдөгний урд ирмэг нэг түвшинд байгаа эсэх
Хэрэв эдгээр шинжүүд илт ажиглагдаж байвал таны хайртай хүн ямар нэг хэмжээгээр аарцагны гажилттай байна гэсэн үг. Гол нь та цаг алдалгүй оношлуулах шаардлагатай. Тиймээс хойш тавилгүй одоохон өөрийгөө толинд анхааралтай сайн ажиглаарай.
Хүүхдээ тэгш зогсоож байгаад ар өврөөс нь сайн анзаараарай. Гэхдээ та санаа зоволтгүй. Нурууны мурийлттай харьцуулбал аарцагны гажилт харьцангуй амархан засагддаг.
Мэдээллийг бэлтгэсэн: Уламжлалт анаагах ухааны магистр эмч Н.Алтанхундага