Элэгний өвчнөөр өвдөхгүй байхын тулд юуг анхаарах ёстой вэ?

Хорт хавдар олон шалтгаантай. Орчин үеийн шинжлэх ухаан хоёр зүйл дээр илүү төвлөрч байна. Нэгдүгээрт, В, С, Дельта вирусын халдвараас болоод элгэнд хавдар үүсдэг. Хоёрдугаарт, уургийн дутагдлаас болж хавдар үүснэ.
Монголд элэгний хавдар ихэсч байгаа нь элэгний вирусын гепатит их байгаатай л холбоотой. Жишээ нь, С вирусын гепатитын халдвар авсан хүмүүсийн 20 хувь нь хавдарт шилждэг, үлдсэн 80 хувь нь дархлаа сайтай учраас хавдар үүсгэхгүй байна гэж үздэг.
Нэгэнт өөрчлөлт өгөөд архаг гепатит, элэгний хатуурал, цирроз гэсэн онош тавигдсан бол элэг бүрэн төгс үйл ажиллагаа явуулж, хоргүйжүүлдэг функцээ гүйцэтгэж чадахгүй болсон. Тиймээс элгэнд хортой юм ерөөсөө хэрэглэж болохгүй. Архи тамхи, муудсан хоол хүнс гэх мэт. Үүнийг бид гэдэс дотор, элгэндээ найдаж хэрэглэдэг.
Тэгвэл одоо элэг эрүүл биш учраас найдсаны хэрэггүй. Шарсан, хуурсан хоол, амьтны гаралтай тос өөх-нөөс татгалзаж, тослог багатай сүү хэрэг-лэхийг зөвлөе. Өрөмийг нь авчихсан сүү 10-аас дээш хувийн тослогтой. Өндөр хөгжилтэй орны стандартад 3-аас доош хувийн тослогтой сүү хэрэглэдэг.
Гэтэл манайхан өтгөн сайхан цэвэр сүү гэж рекламдсаныг нь хэрэглээд байдаг. Өтгөн сүү гэдэг чинь тослог өндөртэй байна гэсэн үг. Тиймээс тослог багатай сүү хэрэглэж, шар буурцаг, гүнжидын тос, оливын тос зэрэг ургамлын тос хэрэглэвэл сайн. Элэгний өвчтэй хүн чихрийн шижин тусах өндөр эрсдэлтэй тул цусан дахь сахарын хэмжээгээ үргэлж хянах хэрэгтэй.
Мөн элэгний өвчтэй хүн элгээ доргихоос хамгаалах ёстой. Элэг доргих гэхээр мориноос ойчих гэх мэт том доргилтын тухай боддог. Гэтэл автобусанд явж байхад хүчтэй тормослох дайтай доргион л элгийг ноцтой доргиодог. Тиймээс элгийг үргэлж хайрлан хамгаалж, би элэгтэй хүн шүү гэж ямагт бодож байх хэрэгтэй.
Оточ Манрамба Их сургуулийн дэд захирал, АУ-ы Доктор, Профессор Г.Чойжамц